ОБЕГ: Сураггүй болсон эмэгтэй нас барсан байжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сураггүй болсон эмэгтэй нас барсан байжээ

ОБЕГ: Сураггүй болсон эмэгтэй нас барсан байжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн хоногийн мэдээг тоймлон хүргэе. 


  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 25 настай эмэгтэй А нь энэ сарын 6-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй юм. Түүнийг сураггүй болсон өдрийнхөө 17:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гарсан болохыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг явуулсан байна. Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан ба цогцосыг өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд Бөөгийн овоо гэх газраас олжээ. Тус газар гэрээс нь 11 км-ын зайтай аж. Эрлийн багийнхан талийгаачийн цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 3 МЕТРИЙН ГҮНЭЭС  НҮҮРСЭНД ДАРАГДСАН НЭГ ХҮНИЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ

  • Төв аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын нэгдүгээр уурын зуухны овоолготой нүүрс нурж, нэг хүн дарагджээ. Ослын дуудлага өчигдөр 11:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлага авсан даруйд аврагчид хэргийн газарт шуурхай очиж, уурын зуухны галч 45 настай эрэгтэй Б-г овоолготой нүүрсэнд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт шилжүүлжээ. Аврах багийнхан иргэнийг 3 метрийн гүнээс татан гаргасан байна.

ӨМНӨГОВЬД 4.2 МАГНИТУТЫН  ГАЗАР ХӨДЛӨВ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Үзүүр улаан гэх газарт өчигдөр 21:12 цагийн орчимд 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдснээс өөр хохирол учраагүй байна. Газар хөдлөлт сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж