БГД: Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ | News.MN

БГД: Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

БГД: Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

БГД: Хязгаарлалт тогтоосон ч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооноос гарах, орох хөдөлгөөнийг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд хязгаарлалаа. Тодруулбал, 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт  энэ сарын 11 хүртэл хязгаарлалт тогтоож буй. Тус дүүргийн зарим хороодод тандалт, судалгаа хийх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг гурав хоног тогтоож байгаа бөгөөд ийм чиглэлийг Нийслэлийн онцгой комиссоос өгсөн байна.

Хязгаарлалт тогтоох хугацаанд  явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй баг байр тус бүрт очиж, оршин суугчдаас PCR шинжилгээ авах юм. Гэхдээ тус дүүргийн 5, 6 дугаар хороонд  үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллах ажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-08 192.82.69.217

ХАЛДВАР ЗУНЫ СОНГУУЛИЙН ҮЕЭЭС ТАРЖ ЭХЭЛСЭН, ОДОО ХАВТГАЙАРАХ ТАЛДАА ОРЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-01-08 66.181.161.117

зүйтэй өвчин тараахыг уриалсан нь ХҮРЭЛСҮХ өөрөө сонгуулиар хүн тэвэрч онгоцоор зугаалж жишиг үзүүлсэн анархист харагдсан дотооддоо алдахгүй байна гэж онгирцгоосон ДОРЖХАНД 11 с араас иим болно гэж сануулсан шүү

Avatar

Жав 2021-01-08 202.126.90.14

Ачтан эмнэлэг дээр гарсан сургаар дорвитой арга хэмжээ авч чадаагүй шүү дээ. Ачтаны ажилчид халаад, тавчигтайгаа байнга үйлчлүүлдэг хажуугийн Ноёд, Happy mart гээд дэлгүүрүүд жинхэнэ үүр болж байхад хязгаарлалт хийгээгүй шүү мэргэжлийн байгууллага. Тэгээд эх үүсвэргүй тархалт сарын дараа илэрлээ гэсэн мэдээтэй. Мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн баймаар байна

Avatar

иргэн 2021-01-08 202.179.26.88

ЗГ, УОК Хөл хорио гэж Өөх ч бищ Булчирхай ч биш юм хийж байхаар зүгээр тэр чигээр нь хаячихавад дээр ийм Хөл хорио гэж хаана байсан юм, Хөл хорио гэж явсаар дотоод доо Цар тахал алдаад л дууслаа ш дээ,

Avatar

Эрка 2021-01-08 192.82.73.213

Тэг зогсолтын туршилт шааж байгаа юм байхдаа. Тэг зогсолтын үед ард иргэддээ хоол унд дөхүүлж өгч байх ёстой билүү. Цонхоороо хоолоо нэгчихээд байж байя

Avatar

Монгол 2021-01-08 192.82.73.12

00

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж