Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооноос гарах, орох хөдөлгөөнийг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд хязгаарлалаа. Тодруулбал, 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт энэ сарын 11 хүртэл хязгаарлалт тогтоож буй. Тус дүүргийн зарим хороодод тандалт, судалгаа хийх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг гурав хоног тогтоож байгаа бөгөөд ийм чиглэлийг Нийслэлийн онцгой комиссоос өгсөн байна.
Хязгаарлалт тогтоох хугацаанд явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй баг байр тус бүрт очиж, оршин суугчдаас PCR шинжилгээ авах юм. Гэхдээ тус дүүргийн 5, 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллах ажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ