Covid-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндэрч, бүсээ чангалах шаардлага тулгарсан энэ хүнд цагт Засгийн газар төрд ажилладаг тэтгэврийн насанд хүрсэн ахмад настнуудад 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг нь олгоод чөлөөнд нь суулгаж, давхардсан орон тоогоо багасган, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж ирсэн ачааг хөнгөлж өгнө үү!
Дотоодод цар тахал алдагдан, хөл хорио тогтоосон цаг үеэс хувийн хэвшлүүдийн дийлэнх нь ажиллах боломжгүй болсноор банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түрээсийн төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрч, эхнээсээ дампуурлаа зарлан, татвар төлөх хүрээ хязгаар хумигдаад байна.
Монгол Улсын хэмжээнд жилдээ нийгмийн даатгалын сангаас 20 гаруй мянган хүн тэтгэвэр тогтоолгодог бөгөөд 2000 орчим нь төрийн албаныхан аж.
Уг нь төрийн албанаас дээрх тооноос ч олон хүн тэтгэвэрт гарах боломжтой ч үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаад гэртээ суухыг хүсдэггүй гэх.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулиар 2018 оноос эхлэн хүсэлт гаргавал тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар сунгаж, тооцдог болсон. Тодруулж хэлбэл, төрүүлсэн хүүхдийнхээ тооноос хамаарч эмэгтэй 50, 55 нас хүрээд, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох эрх зүйн харилцаа үүсдэг байсан бол дээрх хуулийн үйлчлэлээр 2027 он гэхэд эмэгтэй 60, эрэгтэй 65 насандаа тэтгэвэр тогтоолгохоор болсон.
Харин энэ онд тэтгэврээ тогтоолгох эмэгтэйчүүдийн хувьд төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч 52, 57 нас хүрээд, эрэгтэй нь 62 нас хүрснээр тэтгэврээ тогтоолгох эрх зүйн харилцаа үүсч буй.
Гэвч энэхүү насны босгыг давсан хүмүүс төрийн албанд олон байгаа ч авах цалин нь ахиу гэж боддог уу, аль эсвэл зүгээрийг хийж суугаад цалин авах нь илүү ашигтай тусдаг уу эрх мэдэл, танил тал, ар өврийн хаалга ашиглан төрд шигдсээр…
Ийм хүмүүс нь ихэвчлэн дарга даамлууд. Дарга даамлууд төрд алба хашихын нэг давуу тал нь хүүхдээ үнэ төлбөргүй гадаадад сургах, байрны хөнгөлөлт эдлэх, албаны машин унах зэрэг олон талын хөнгөлөлт эдэлдэг.
Зарим нь бүр дээшээ хов зөөж, хор найруулан, тендер, лиценз зохицуулж, хувь аван тэрбумтан болсон нь бий.
Насаараа шахам компанийн захирал хийсэн хүн гүрийж, гүрийж гурван өрөө байртай болсон байдаг бол төрийн албанд насаараа ажилласан сарын сая гаруй төгрөгийн цалин авдаг албан тушаалтнууд дунд хадгаламжиндаа тэрбум төгрөгтэй, хэд, хэдэн орон сууцтай, зусланд өндөр үнэтэй хаустай, том, том хаш хөөрөг барьсан дарга даамлууд олон бий.
Хувьдаа компанитай захирлаас ч тансаг амьдарч буйгаа “Төрийн буян” гэж хэлдэг.
Үнэндээ ч төрд ажиллахын буян их юм хойно доо. Наад зах нь тэтгэвэртээ суух болоход гурван жилийн цалингийн дунджаар нэг удаагийн тэтгэлэг авна. Цэцэрлэгийн эрхлэгч тэтгэвэртээ сууж, энэхүү тэтгэлэг авахад 40 орчим сая төгрөг, харин Улсын дээд шүүхийн шүүгч 100 гаруй сая төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг авдаг. Гэвч энэхүү тэтгэлгээс илүүтэй ажлаа хийж байхыг илүүд үздэг нь түүнээс илүү унацтай юм болов уу.
Хамгийн гол нь тэд хийж бүтээх залууст тээг тавина, санаачлага гаргахад нь дэмжихгүй, төрийн албаар үйлчлүүлэгсдэд ч хүнд суртал гаргана, хамт ажиллагсдаа дарамтална, боомилно. Нэг үгээр хэлбэл, ахмад нь залуу үеэ сургаж, хойч үеэ бэлддэг гэх яриа өнөөдөр төрийн албанд "домог" болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Дээр нь улс төрийн алба хашиж байгаа нэрээр тэтгэврийн насны босгыг хэдийнэ давсан улстөрчид мэдлэг, чадвартай залууст зайгаа тавьж өгөх сонирхолгүй, зөвлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нэрээр алба хашин, давхар, давхар цалин авна.
Хэний бүлэглэл, фракц хүчтэй байна түүнд ая тал засч, хамгийн их өндөр цалин, хангамжтай газар барааддаг.
Худлаа гэвэл МАН Засгийн эрх барьсан цагаас хэн, хэн ямар суудалд очсоныг эргээд нэг санаарай.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн бол УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад чөлөөлөгдөж одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болсон гээд хөвөрч өгнө.
Дипломат алба ч тэтгэвэртээ гарсан өвөө нарын цаг нөгцөөдөг алба болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Гадаадын нэр хүндтэй сургуульд суралцан төгссөн залуус нь өгөх авлига, татуулах эрх мэдэлтэй албан тушаалтан байхгүйгээс гудамжинд шогшиж явахад нам дагасан албан тушаалтнууд нь чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг төрд ашиглах боломж нөхцөлийг хаан, алба хашдаг энэхүү гажиг тогтолцоог уг нь Covid-19 цар тахлын үед залруулж, төрийн албанд цус сэлбэж, апдэйт хийх бололцоо бий.
Дээр нь дэд сайд зэрэг давхардсан албан тушаалыг цомхотгоод өгвөл төрийн нүсэр зардал багасна. Мөн төрийнхөн том, том жип машин хөлөглөж, жолооч нарыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, зардал өсгөдөг. Аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан, захиалга өгөн үйлчилгээ авдаг болчихвол татвар төлөгчдийн мөнгөөр жолооч цалинжуулахгүй, автомашинд зарцуулах шатахуун, тослох материалын зардал буурч, сэлбэг хэрэгсэл худалдан авах шаардлага ч гарахгүй, авгай хүүхдээ албаны машинаар зөөлөө гэдэг хэл аманд ч орохгүй болно. Тэр хэрээр төсвийн зарцуулалт зөв болж, хувийн хэвшилд ирэх ачаалал ч буурах боломжтой ч уг арга хэмжээг авалгүй өдийг хүргэсэн. Гэхдээ өнөөдөр байдал амаргүй үед хэрэгжүүлье гэвэл шийдвэр гаргахад л хангалттай шүү дээ.
Г.ХОРОЛ
Зочин 2021-01-08 103.212.118.56
Яагаад АНУ, Ёвропын холбооны улс, Япони гээд хүчирхэг хөрөнгөтөн орнуудад төрийн тэргүүнээсээ эхлээд өндөр настангууд ажилладаг, тэдгээрийг манайх шиг төрийн албанаас хөөж туудгүй байна аа.
ЗОЧИН 2021-01-08 202.9.46.121
Цаг үеэ олсон маш зөв сэдвийг хөнжээ. Буг болтлоо эзэгнэн сууж, бэрд болтлоо шуналжсан, чөтгөр шулмас болтлоо хувирч, ойр тойрныхоо хүний толгойг залгидаг болсон, удирдлагын түвшинд байгаа тэтгэврийн нас нь хуулиас хэтэрчихсэн амьтадаа зайлуулж залуучуудад ажлын байр гаргаж өг.!!!!!!!!!! ялангуяа нуруу нь бөгсөн дээрээ гарчихсан бандгар эмэгчүүд ямар үзлийн муухай харагддаг гээч…….ой гутмаар….
Зочин 2021-01-08 103.26.195.93
Эмнэлэгт очоод залуу эмчид үзүүлсэн нь үр дүнтэй байна. Их цол гуншинтай хөгшин эмч нь хүнийг ялгаж харьцсан, нэг их мэддэг царайлхаас өөрөөр мэдэх юмгүй хүнд сурталтай хүмүүс. Тэгээд заавал өөрийнхөө хувийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөдөг
Зочин 2021-01-08 103.26.195.93
Залуучуудад ажил олдохгүй байхад хийсэн юмгүй, хийж ч чадахгүй, харсан бүхнийг загнаж зандарсан, өөрийгөө магтсан тэтгэвэрийнхнийг чөлөөлсөн дээр
Иргэн 2021-01-08 192.82.78.98
Залуучууд Солонгос болон бусад оронд явахаа бүртгүүлчихээд хариу ирэх хооронд нь нэг газар ажилд орно. Тэгээд тэнцсэн гэх шийдвэрээ аваад гэнэт ажлаа хаяад яваад өгдөг. Ажил хариуцуулах найдваргүй шүү дээ
ЗОЧИН 2021-01-08 202.9.46.121
сандалдаа багтахгүй болтолоо таргалж, баяжсан байгууллагын удирдлагын түвшинд ажиллаж байгаа, нас нь 65 хүрсэн эр, 60 хүрсэн эмэгтэйчүүдийг хамт ажиллаж байгаа залуучууд нь нийлж шахаж шаардаж байгаад өргөдлийг нь өгүүлээд суулгах хэрэгтэй. тэд ичихдээ зайлж л таараа…ер нь ажилтнууд нь сул дорой, хар амиа бодсон, аймхай, хулчгар , бас б**с долоогчид ологтой бол тэнд дарангуйлал тогтож, хүнд суртал газар авч, авилга цэцэглэж маф үүсч, бүх зүйл хаалттай болдог.
Ymunshigch 2021-01-08 202.21.107.81
Ene Horol degeg hun dandaa bolj bgaa yumiig bolohgui talaas n muu yumiig tuuj bichij hunii muug gardag yum . Gegeeleg yum bichij bai . Oort chin tustai. Dandaa yumiig shuumjilj bolohgui talaas n bichig hun yum daa oroo.
Зочин 2021-01-08 59.153.112.119
Зөв шүү.
Тэтгэврийн хөгшин 2021-01-08 103.57.93.70
Тэр хөгшчүүл ашиг орлог олох гэж ажил хйидэг тэгээд залуусд ашиг орлого олох боломж гаргаж тэтгэвэрт гарах. ҮҮНИЙГ БИЧСЭН ТЭНЭГ ЧИ ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ БИЗҮГЭЭР Л НЭГ ЭНГИЙН БАГШ ГЭХДЭЭ ЧИНИЙ МЭРГЭЖЛЭЭР ЦЭЦ БУЛААЛДАЯ ЧАМАЙГ ЯЛНАА ЧИ ИЧИЖ ҮХНЭЭ, БАС ЧИ ТРАМПЫГ ХӨӨЖ ГАРГА, ПУТИНЫГ ХӨӨ КИМ ЧЕН УНЫ ЗАМААР ЯЯВАХУУ МУУ ХОШНОГО. .
Irgen 2021-01-08 139.5.217.197
MAN n ulsaa suiruulj baigaagiin jishee
Зочин 2021-01-08 73.153.188.19
Гадаад явдлын яам бол хамгийн хоцрогдсон хов зөөр бие биеэ матахаас өөр юм мэддэггүй мунхаг популистуудаар дүүрсэн газар. Юу хийхгүй мөртөа цаг өнгөрөөх гэж нэг нэг хоосон өрөөтөй малнууд олон бхйдаг шүү дээ. Яасан их баян яам вэ. Төсвийг нь хасаа ч Хүрэлбаатар сайдаа.
Зочин 2021-01-08 73.153.188.19
Төрийн ямарч албанд ажиллж байгаад Тэтгэвэртээ гарах нас нь хүрсэн бол шууд гаргадаг болгох хууль гаргах хэрэгтэй. Энэ олон ажилгүй орлоггүй залуучуудаа бодоо ч. Тэтгэвэр чинь амьдралд чинь хангалттай хүрэхээр байхад яах гэж тэнэглэдэг шуналтнууд вэ. Эсвэл хувиараа юм хийл дээ. Олон залуу хүн ажилтай болбол хулгай дээрэм гээд олон нийгмйн асуудал ч шийдэгдэнэ
Зочин 2021-01-08 202.126.89.95
60 настай Хаянхярваа, 66 настай Бадамсүрэн, 71 настай Багабанди нар бол одоо больчих хэрэгтэй. Зөвлөхүүд бол байж болох юм
иргэн 2021-01-08 66.181.187.90
Гуравхан сая монголчуудыг дотор нь хөгшин залуу, эр эм, дарга цэрэг, баян ядуу, хот хөдөөгөөр нь хооронд нь хэрэлдүүлж яс хаядаг, үймүүлдэг чөтгөрийн тогоо хэрэггүй дээ. Ийм тулга тойрсон жижиг хэрүүл хийхээс монгол хүн бүр ичиж сурмаар байна. Тэр дарга болох, төсөвт ажил хийх чинь хэнд хэрэгтэй юм Өөр том юм ярьдаггүй хэцүүджээ,
зочин 2021-01-08 202.21.108.43
яг үнэн. төрийн албанд ийм их хаялага баяжих боломж бгаа учраас хүмүүс тэмүүлж авилга тэнд цэцэглэж бна. Байр үнэгүй шахам авчихна, 3жилийн цалинг нэг удаа тэтгэмж нэрээр авна. гэтэл улс нь өрөнд баригдаж.,тэр өрийг татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө. шударга бус
Ё 2021-01-08 66.181.180.147
Туршлагатай ахмадуудыг зөвлөхөөр ажиллах нь эзв
Зочин 2021-01-08 64.119.25.185
Энэ жил тэтгэвэрт гарах байсан МАНгарууд насыг нь нэмчихсэн
Зочин 2021-01-08 192.82.76.62
Зөв
зочин 2021-01-08 61.115.65.216
Агентлагийн даргаар 10-20 жил ажилласан, 60 гаруй настай, хэт хоцрогдсон коммунист арга барилтай хүмүүсийг тэтгэвэрт нь хурдан гаргаж, оронд нь өндөр хөгжилтэй улсад боловсрол эзэмшсэн, чадвартай, харилцааны соёлтой мундаг залуучуудыг томилж дэмжээч ээ. Ийм мундаг залуучууд Монголд зөндөө байгаа боловч хуучинсаг дарга нар тэднийг ажилд авахгүй, бүхий л аргаар боомилох, хашраах, залхаахыг оролдож, дарамталж, дарангуйлж, албан тушаалын сүр хүчийг үзүүлж муйхарлаж тэнэгтэж суугаа биш үү?
Иргэн 2021-01-08 64.119.19.91
Дарга цэрэг төрийн алба халамжийн улс боллоо. 3 хан сая хүнийг ядуу амьдруулж чадаж байгаа мөн ухаан шүү. Сангийн яам л гэнэ 10хан тэрбум долларын тоо бодож чадахгүй эргүүтээд л. Фэйсбүүкийн эргэлт 100 тэрбум шүүдээ нэг компани. Тэгээд бас гавъяат санхүүч ч гэх шиг гуншин авна. Үр хүүхдүүддээ их л сайрхдаг бхдаа. Ер нь ирээдүй бүрхэг бнадоо. Яахуу..
eh oronch 2021-01-08 192.82.68.75
Mongolchuudiin es surtahuun gej mash ih doroitson bn unuudur yamar uls oron ahmaduudaa gaduurhaj eldev yanzaar heleh bolov mongoloos uur tiim uls baihgui shuu harin bid hurimtluulsan turshlaga ezemshsen chadvaraas ni suraltsahiin orond huvia hicheegeed alban tushaaliig ni bulaaj avah geed yariad suuj baidag ichij uheesee mongoliin zaluuchuudad aav eej uvuugiinhaa ajliig bulaaj avahaas uur yam hiij chadahgui tii chadvargui bolchihson yam uu zaluuchuud geseer ih hurald songoson gishuudee har, muu
lol 2021-01-08 66.181.161.33
odoonii zaluu gesen malnuud haraa muu, guzeegee chirsen yumnuud l bdag
МУ-ын иргэн 2021-01-08 203.98.76.100
ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД БОЛ ТУРШЛАГАТАЙ НАСТАЙ ХҮМҮҮС БАЙЖ БОЛНО Л ДОО. ДАРГА НАР БОЛ АХИЦ ДЭВШИЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДВАРГҮЙ БАЙЖ САНДАЛ СУУДАЛД ШИГДЭХ ХЭРЭГГҮЙ Л БАЙГАА ЮМ Л ДАА
МУ н иргэн 2021-01-08 192.82.70.73
хамгийн түрүүн сахалт Багабандийг Оюутолгойгоос чөлөөлөх хтэй шүү, энэ хөшөө юу хийсэн гэж лаглайтал орон тоо бөглөж 100,0 ногоон авах ёстой юм, тэгж яривал – муу гэгддэг Нямдорж Дэмбэрэл гм нь харин ч хийсэн ажилтай улс шүү,
зочин 2021-01-08 49.181.55.94
Насаар ялгаварлан гадуурхах чинь залууг гадуурхах, ахмадыг гадуурхах 2 -т хоёуланд нь үйлчилдэг зүйл л дээ. ELDER ABUSE гэж сонссон уу одоохондоо залуу байгаа ухаантнуудаа.
Зочин 2021-01-08 202.179.8.118
Уйм тэнэг юм ярьж, бичиж суухын оронд ахмадуудаа амьд дээр нь үг сонсож, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ухаанд суралцсан нь дээр ш д. Даан ялангуяа дипломат, тагнуул гэх зэрэг төрийн хар хайрцагийн бодлого, гадныхантай харьцах улс төрийн бодлогод залуучууд бид ТЭТГЭВЭРИЙН гэж адлагдаж байгаа ахмадуудаасаа суралцах нь зөв байх аа.
Цэргийнхэн хар залуугаасаа чөлөөнд гарч тэтгэвэрийнхний тоог нэмж байгааг ч эргэн харах шаардлагатай
Зочин 2021-01-08 66.181.176.164
ГХЯ-нд бүгсэн тэтгэврийн насны хөгшчүүлийг яах гэж байна аа.
бат 2021-01-08 103.229.120.228
Үндсэн хуулинд хүнийг нас хүйс, мэргэжил, яс үндэс………….. ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. хууль дээдлэх яасан аан?
зочин 2021-01-08 64.119.25.153
Энэ бол Монгол улсын төрийн залгамж чанар, ой санамжыг арилгах гэсэн гадны маш хортой бодлого юм.
ИРГЭН 2021-01-08 192.82.68.86
Монгол орон үнэндээ энэ насны ахмадуудын хүчинд харийн хяналтад орчихолгүй тэсэж байгаа гэнэ. Өнөөгийн залуучууд мэдлэг чадвар тааруухны дээр атгаг шуналтай амиа хичээсэн тэвчэр муутай алсын бодлогогүй учраас урваж шарвах урхидуулж гэнэдэх нь хялбархан тархиа амархан угаалгадаг өөрийн гэсэн бодлого шийдвэргүй унхиагүй амьтас их болсон гэсэн шүү. Сэтгэлийн хаттай ухаантай болтлоо ахмадуудаасаа хэрсүү ухаанд суралцсаныхаа дараа цор цор хийсэн нь дээрдээ.
Зочин 2021-01-08 202.9.46.71
Маш зөв сэдэв хөндсөн бна баярлалаа. Одоо гавьяат, эрдэмтэн, академич , олимпод ордог спортын тамирчидын гэх мэтийн насаараа шагналт цалин хүртэгсдийн талаар нэг судлаад, эрүүлээр бодоод бичээд өгнө үү
Зочин 2021-01-08 202.21.108.30
Өөрөө амиа аваад явах чадваргүй хүмүүс л төрийн албанд шургаж шигдэж амь аргацаадаг шүү дээ. Тэтгэвэрт гарахад нь 3 жилийн цалин өгдөг ч гэх шиг. Төрийн албанд шургалсан адгийн шаарнууд өөрсөддөө зориулж ийм хууль хийсэн юм шүү дээ. Үүнийг болиулах хэрэгтэй.
Зочин 2021-01-08 66.181.161.82
Тиймээ төрийн албанд туршлагтай ,эрч хүчтэй ахмадуудыг ажиллахыг үйсгэхгүй,хэрэв тийм бол эрэгтэй нь 65,эмэгтэй нь 60 нас хүртлээ ажиллаад тэтгэвэртэй гарч болно ш дээ. Заавал эрэгтэй 60 нас эмэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгоод тэтгэвэр цалин хоёроо хамт авч ядарсан эдийн засагтай хүндэрэл учируулах хэрэг байна уу алдаа оноог нь туулаад ирсэн ухаант ахмадуудаа.Харин нарийн мэргэжлийн хүний амь насны эрсдэлтэй шууд тулдаг туршлагтай эмч нарын хувьд бол бодох л асуудал
зочин 2021-01-08 192.82.73.25
хичнээн ч мундаг байгаад хөгшин хүн цаг нь ирэхээр миардаг нь үнэн.Олон нийтэд ч гэсэн арай нэг ядарч туйлдаагүй эрч хүчтэй хүнээр эрүүл мэндийн мэдээ уншуулж болдоггүй юм байхдаа. Эсвэл мэдээллээ өгдөггүй юм уу
Зочин 2021-01-08 202.179.27.5
тэгэхээр яах уу тоо нь багасах уу,
Зочин 2021-01-08 150.129.142.123
Гадаадад сургууль төгсөж ирсэн нэртэй, юу мэдэхгүй хүмүүсийг ахмад туршлагатай хүмүүсийн оронд шууд ажиллуулж болохгүй.Ахмад нөхдийн цалин бол зүгээр мөнгө биш, тэдний амьдралын турш хуримтлуулсан туршлага юм.
555 2021-01-08 203.98.76.100
Эрхэм сэхээтэн залуусаа яг ажлын талбар дээр гарахаараа та нар хоосон ам шалдан гуя байдаг болохоор мэдлэг туршлага, алдаа оноог туулаад ирсэн тэр ахмадууд чинь л хэрэг болдог юм. Ажилгүй чадваргүй, анхиагүйгээ дээд үеэсээ болж байна гэвэл том эндүүрэл. хол очиж х**. Чадалтай нь аль хэдийнэ дээшээ гараад явчихсан, хүнээс гуйхгүй хүн хөөх гэж зүдрэхгүй ажиллаж байна. чадалгүй юмнууд л хурдхан зөөлөн суудалд очиж, том харагдах гэж ингэж худаг юм. Ичээч ээ, залуусаа
Зочин 2021-01-08 66.181.161.82
тэтгэвэр цалингаа хамт аваад ёстой цаг нөгцөөсөн хүнд сурталын мануухайнууд их байна.Энэ мануухайнууд төрийн албанд тэгэж ажиллах гээд байгаа бол эрэгтэй нь 65 ,эмэгтэй 60 насандаа тэтгэвэртэй гарч болно шүү дээ Ийм нөхөдүүд хүнд сурталтангууд ард иргэдийн харьцдаг нийслэл,дүүргийн албадуудад мөн ч их байна даа
Зочин 2021-01-08 202.9.46.214
МАН кноп даруулахын тулд дэвшүүлсэн хүмүүс нь бүгд Монголчуудын IQ ийн дунджаас 1 нугарсан доогуур. Удирдах бүрэлдхүүнд нь өндөр IQ тай хүн нэг ч байхгүй. Тэгээд ч тэр тэтгэвэрийнхэн чинь тэнэгүүдээ өөрсөдөө ашигтай залж байна. Ер нь бол ЕС бол их амархан ажил юм шиг байна. Сургуульд сураагүй Хүүк хийгээд байхыг бодход. ЕС чинь уул нь эдийн засаг өсгөх ёстой биздээ.
Зочин 2021-01-08 66.181.161.82
Тэтгэврийн шинэ хуулиар эрэгтэй хүн 65 настайдаа өөрөө хүсвэл 60 настайдаа,эмэгтэй хүн 60 настайдаа өөрөө хүсвэл 55 настайдаа тэтгэвэрт гарч болно гэсэн заалт бол маш зөв амьдралд нийцсэн хууль болсон юм.Харин тэтгэвэрийн хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг эрэгтэй нь 60 нас,эмэгтэй нь 55 настайдаа өөрөө хүсээд тэтгэвэртэй гарсан бол төрийн албанд ажиллуулахыг хориглох заалт оруулах хэрэгтэй байна.Одоо бол төрийн албанд 60,55 настайдаа тэтгэвэрт гараад тэтгэвэр,цалингаа хамт аваад
даваа 2021-01-08 192.82.76.79
их хурлын дарга агсан дэнбэрэл залуу нууц эхнэртэй их өаян ц нямдорож гээд олон хөгшөн байсан одооч олон хөгшөн хулгайч нар байгаа
Зочин 2021-01-08 103.57.94.51
Зөв л сэдэв байна. Даан ч шийдэж чадахгүй асуудал Манай түшээд эвгүйтвэл эрх мэдэл, албан тушаалаа, сандал суудллаа алдчихна хөөрхиййс
Иргэн 2021-01-08 66.181.177.109
Маш зөв бичсэнийг олонх 2 гараа өргөөд дэмжнээ, Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшнийхэн мэдрэмжгүй чихнийхээ хажуугаар гаргадаг нь харамсалтай, Гол нь тэмцэгч байхгүй юмдаа, Энэ олон ажилгүй залуучууд даан ч тэмцэхгүй, арчаагүй юм,
Судлаач 2021-01-08 64.119.16.154
Иймэрхүү хүмүүст төрийн албыг өгч болохгүй болоод байгаад байгаа юм даа. Сэтгүүлч Хорол гэж хоосон толгойт минь.
Зочин 2021-01-08 64.119.16.154
Гаднаас үхлээ хатлаа гэж нэхэл дагал өргөдөл гомдол болсоор байгаад ирчихээд тэр байрлаж буй газраа хоолоо голоод бөөн л асуудал үүсгэж байна. Одоо та нарт ад болоод байгаа хүмүүс ирсэн бол дуугай л дүрмийг нь сахиад ядаж сэтгэлдээ насаараа байх биш дээ. Ирсэн минь аз гээд залбираад сохрын газар сохор дог0лонгийн газар доголон гээд чимээгүй байж байгаад гараад ирнэ. Мэдээж хөгжилтэй улс орон шиг тэгш сайхан байхгүй нь ойлгомжтой бүх юм нь гологдоно. Ийм юмыг мэдрэх нь мэдрэмж байхгүй.
Судлаач 2021-01-08 64.119.16.154
үеийн зарчимтай хүмүүс байгаа. 60-68 оны жинхэнэ алт гэж хэлж болохоор хүмүүс. Энэ хүмүүсийг гаргаад оронд нь залуу хүмүүс оруулахаар сайндаа л нэг хагас дутуу халтар хэлтэй ганц 2 компьютерийн товч дарж үзсэн бие гэж байхгүй халуун кофе цай нэхсэн шууд зөөлөн амар ажил нэхсэн хүмүүё байна . Ачаалал дааж сураагүй жаахан ачаалал өгөөд шаардлага тавихаар хахууль өгсөн нөгөө хүндээ хэлээд хэл ам үүсгээд байх жишээтэй. Тийм болоод л хүмүүс ажлаа өгч чадахгүй байна шүү дээ. Та нар одоо хар л даа.
Судлаач 2021-01-08 64.119.16.154
Уг нь энэ Хорол гэдэг хүн гуай зөв сэдэв гаргаж ирсэн боловч тоон мэдээлэл нь буруу байна. Шүүгч нар тэтэгэвэрт гарахдаа 120,0иод сая тэр цэцэрлэгийн хүмүүс нь ойролцоогоор 25-30,0 сая авна . Тэтгэвэрт гарах нас нь эмэгтэй 55 эрэгтэй 60 бөгөөд 20-с дээш жил ажилласан бол эрх нь нээлттэй байгаа_ Одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүс чинь Соц үед боловсорсон оюун ухааныхаа хүчээр өөрийн бор зүрхээрээ ажиллаж яваа ажлыг хийж сурсан туршлага суусан элдэв эдийн шуналгүй тэгш хувиарлалтын
Мөнх 2021-01-08 66.181.191.233
Чадалтай, мэдлэг, туршлагатай ахмадуудаа ашиглаж чадахгүй бол улс, нийгэм өөрөө л хохирч үлдэнэ.
Мөнх 2021-01-08 66.181.191.233
Аливаа асуудал 2 талтай. Би 65 настай. Орос англи хэлтэй. Мэргэжлээрээ олон жил, олон газар, төрөл бүрийн ажил хийсэн. Миний дадлага туршлага их. Энэ нь миний үнэ цэнэ төдийгүй, улсын маань үнэ цэнийн нэг бүрдүүлэгч болж байдаг. Одоогийн их сургууль төгссөн нь битгий хэл, 40 – өөд настай залуучууд миний хэрийн мэдлэг, туршлагатай болоход хугацаа хэрэгтэй. Энэ бол амьдралын хууль. Нийгмээ хөгжүүлье гэвэл ахмад залуу үеийн холбоог хэзээ ч тасалж болохгүй.
ТЭНГЭР БӨӨ 2021-01-08 103.43.76.213
ЦЭРЭГ ЦАГДАА ОНЦГОЙГООС ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХУРАНДААНУУД ДАВХАР ЦАЛИН АВЧИХААД 45НАСНААСАА 90 ХҮРТЛЭЭ 45ЖИЛ АВАХААР УЛСААС ТЭТГЭВЭР 3ТЭРБУМ ЦАЛИНД 3ТЭРБУМ АВСАН АМЬД ЖИШЭЭ МЯНГААРАА БАЙНА, ДЭЛХИЙН БҮХ УЛС ТЭТГЭВЭРИЙН МӨНГӨНДӨӨ ХАМАГ ТӨСВӨӨ АЛДСААР ДАМПУУРАХ ГЭЭД НЭМСЭЭР 70НАС ШАХАЖ БАЙХАД МОНГОЛ ГАНЦААРАА НАСАА ХАСНА ЭМ 50 ЭР 55 БОЛГОНО ГЭЖ СОЛИОРООД БАЙВАЛ УДАХГҮЙ ТАГ ДАМПУУРНА
ПАРАЗИТ 2021-01-08 103.26.194.149
ЦЭРЭГ ЦАГДАА ОНЦГОЙ ГЭЖ ЦЭРГИЙН ТЭТГЭВРЭЭР 45ТАЙДАА ЦАЛИНГААСАА ӨНДӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГООД 36 САРЫН ТЭТГЭМЖ АВААД ЯВДАГ БҮЛЭГ ХУВАЛЗНУУД БАЙНА.
Зочин 2021-01-08 66.181.184.237
Zuv sedev bichjee Surguuli emnelegiin baiguullagt tetgeveriin humuus olnoor ajillaj baigaag boliulj zaluuchuudad ajliin bair olgoh heregtei!!!!
Иргэн 2021-01-08 66.181.161.85
Жастын .Батхүү Эрдэнэтийг Ганзориг, Сугар, Очирхүү нарын гарын үсгийг /хуурамчаар/ үйлдэн гадаадын банкинд 100 гаруй сая долларын барьцаанд тавиад хувьдаа завшчихсан.. Гэтэл Засгийн газар 40 гаруй сая долларыг Батхүүгийн өмнөөс төлчихөөд байгаа.Энэ мэтээр ард түмний татвараар бүрдсэн хөрөнгийг шунахай луйварчид хуваан идэж хувьдаа завшсаар байх уу?. Мөн Капитроны Ундармаа гэх бас нэгэн луйварчны өчнөөн тэрбумын хэрэг өдий болтол дарагдсаар байна. Эдгээр луйварчдынхаа асуудлыг шийдвэрлэ,
ААК 2021-01-08 202.131.249.14
АРДЧИЛСАН НАМ ГАРЧ ИРЖ БАЙЖ ТЭТГЭВРИЙН НАСЫГ НААШ НЬ ТАТАЖ, ЯДАРСАН ОЛОН ТҮМЭНДЭЭ ТУС БОЛОХЫГ ХҮЛЭЭХЭЭС, МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАС ЭРЭГТЭЙ НЬ ХЭД БИЛЭЭ, ТЭГЭХЭЭР ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ТЭТГЭВРИЙН НАСЫГ АРДЧИЛСАН НАМ ЗАСАГ БАРИХ ХУГАЦААНД Л НААШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН УРИА БОЛОХ ЁСТОЙ ШҮҮ,,,
Зочин 2021-01-08 139.5.218.123
Шүүгчийн цалин тэтгэвэр болон тайван цагийн цэргийн албаныханы тэтгэврийг тусдаа хуулийн зохицуулалтаар бусдаас хамаагүй өндөр тогтоон иргэдийг ялгаварлан гадуурхадаг бодлогоо өөрчилж нэг л жишгийн цалингиййн сүлжээ, цалингийн дундажаас тэтгэвэр тогтоодог хувийг ижил болгож, ялгаварлан гадуурхдаг тогтолцоогоо өөрчилмөөр байна. Сүүлдээ бараг л шүүгчид нь өндөр цалин өгөхгүй бол авилга авна шүү гэдэг жишиг тогтох нээ.
ХУУЛЬЧ 2021-01-08 192.82.64.190
МАН–ын ҮЕД ЙИМ ЦОМХОТГОЛ ЛАВ БОЛОХГҮЙ ,,,,,,,, ,, ТЭГЭЭД ТЭДЭНД ЦОМТГОЛ СОНИН БИШ ,,,,,,ҮҮНИЙГ НАМЫН ГИШҮҮД БОЛОН ЖУРМЫН НӨХДИЙН АЯ ТАЛ ЗАССАНЫ ГАЙГЭДЭГ БӨГӨӨД БИЕ БИЕНЭЭ ДАРАМТЛАХ ЧАДАМЖ ГЭНЭ ,,,,, ,,,,,ТЭГЭЭД Л ТЭД ГАРАЛ ҮҮСЛЭЭ АРД ГЭЖ ЯРИАД МОНГОЛЧУУДЫГ ЯЛАНЧУУДААРДҮҮРГЭЖ , ХАРАНХҮЙ ,ХОЦРОНГУЙ БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ ЮМ ,,,,ТЭДЭНД ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ЗАРЧИМЧ ХҮМҮҮС ХЭРЭГҮЙД БАЙГШАА ЮМ ,,,,,,,,
Зочин 2021-01-08 66.181.164.214
яах аргагүй маш зөв асуудал хөндсөн байна. энэ тухай ярих цаг аль хэдийн болсон.
тэтгэвэр 2021-01-08 66.181.168.8
Монголбанкинд ажиллаж байгаа Дэмбэрэл гишүүн, энэ тэнд төлөөлж байгаа өндөр настангууд бол одоо энэ хүндрэлтэй нөхцөлд тэтгэвэртээ гарсан нь дээр дээ. Хэтэрхий олон жил цалин тэтгэмж авч, бас тэтгэвэрээ ч авцгааж байгаа шүү дээ
Zaluuchuud ajil hiihiig husej baina 2021-01-08 192.82.70.22
Zaluuchuudad ajillah bolomj olgo ta nariin ur huuhed ach zee nar shuudee.
ccg 2021-01-08 64.119.17.83
hor hutgasan hugshin avgai nar nas ni bolchood bhd zyyrad bhin zailuulj uguucheeeeeeer
зочин 2021-01-08 202.179.25.180
ХӨСҮТ ийн Амбасэлмаа гэдэг эмгэн хэний татаас вэ, тэтгэврийн наснаас альхэдийн өнгөрсөн хүн
Зочин 2021-01-08 202.55.188.34
Haldvartai hunii toollogo hiideg 80 garsan bololtoi emee biz dee?
Хоролын найз залуу 2021-01-08 64.119.21.187
АНУ-ын ерөнхийлөгч Трамп 74 настай, шинээр сонгогдсон Байден 78 настай тэтгэврийн зөнөгүүд байна. Тэднийг төрөөс зайлуулья. Бас Нобелийн шагналтнуудын 60 гаруй хувь нь 70-аас дээш насныхан байна. Тэдний шагналын сая долларыг хурааж авьяастай залуу ухаантнуудад өгье…Муу зөнөгүүд Монголд бүү хэл ингэж дэлхийг захирч байгаа учраас корона мэтийн тахал гарч байна. Хоролыг НҮБ-ийн толгой болгоё…
Зочин 2021-01-08 64.119.20.156
Сайхан егөө бн. Чадалтай ахмадууддаа түших ёстой. Даанч эсрэгээр болоод бн.
Зочин 2021-01-08 73.153.188.19
Ямар юмны чадал. Тийм сайн юм бол хувиараа бизнесс хийгээч малаа. Унхиагүй улсаас насаараа тэжээлгэсэг ямар ч чадваргүй юмнууд л ийм юм бичих байх
Зочин 2021-01-08 202.9.40.87
Сүүлийн үеийн залуучуудын олонх нь худал ярихаас цаашгүй хийж чадах зүйлгүй болж. Жлс орны ирээдүй их бүрхэг болох бололтой.
Зочин 2021-01-08 203.91.115.42
тэгвэл танай эзэн элбэгдорж батүүл с.эрдэнэ дорлигжав алтанхуяг нарын хулгайч нар яагаад дахин төрлүү зүтгээд байнаа
Зочин 2021-01-08 66.181.186.176
Түүнээс ч хөгшин гарууд гь төрд бна. Дэмбэрэл, багабанди, нямдорж, бадамсүрэн, лүндээжанцан…..
ЗОЧИН 2021-01-08 202.126.89.146
News.mn энэ сайтад Хорол гэж туйлширдаггүй нуруутай ганц овоо сэтгүүлч байнаа сайн байна
Зөнөг өвгөчүүл, эмээ нарыг чөлөөл 2021-01-08 192.82.68.140
Яам тамгийн газрын бүтцийг аваад үзвэл тэтгэврийн насны зөнөг өвгөчүүл энд тэнд зөвлөхөар ажиллаж байгаа олон жишээнүүд бий.
мгл 2021-01-08 66.181.178.94
лундаа ,мэнгэт,цэцэд суугаа авилгач,намчин,хор найруулагч овгодоо хоож явуулаа,ман!!!Эд нар чинь монголыг суйруулж гуйцлээ!!'
Зочин 2021-01-08 122.201.21.225
Одоогийн хуулиар тэтгэвэрийг 7жилийн дундажаар тооцдогийг өөрчилж сүүлийн 5 жилийн дундажаар тооцдог вол тэтгэвэрт гарч байгаа хүмүүст бага боловч ашигтай болно. Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг УИХ хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.
Tsaas bye bye 2021-01-08 103.229.121.29
Tetgever nas dooshilbol turiin achaalal usnuu .ternoo orond alj bolokh tsomlhon online bolgomoor bna.tsaasnaas saltsgaaya
Tsomokhotgoyo 2021-01-08 103.229.121.29
Tatvar gaali .mergejilin khyanaltiig online bolgoj zarim uuregiig ni huviin audot companuudaar khiilgeye .
Ted huidaa garagee
Turiig ali bolokh online .bas bol I mjit bukh khyamaltiig tbb.audit companuudad ugye
Зочин 2021-01-08 202.21.113.238
нөгөө гөлөг Бямбадорж бас ажиллаж байгаа шд
Зочин 2021-01-08 66.181.178.94
ядарч явна гэж уйлганаад л занданшатрын гараас 100-д сая тогрогиин тусламж авч байгаа харагдсан,гай чинь!эд ичинэ,ханана гэж байдаггуй луйварчид!
Зочин 2021-01-08 192.82.73.123
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ Ч ГЭСЭН ХҮН. НАСАНДАА СУУЖ Ч ЧАДАХГҮЙ ЯВЖ БАЙНА. ТЭТГЭВРИЙН НАСЫГ 55,60 БОЛГОЖ НААШЛУУЛЖ ТӨРИЙН АЛБЫГ ЗАЛУУЖУУЛАХ!!!!
Зочин 2021-01-08 108.29.173.18
55-65 id ajillah nas shuu erdem bolvsrol ajiliin turshlara ihtei, uhaalag shunalgyi za tegeed yr huuhduud n biee daasan tatlaa tulhee bhgyi geed l toochood bval barahgyi ee
We r not chinese 2021-01-08 139.5.217.35
Эргүү ацнууд хэзээ хүний ухаан тэгширдэгийг бодоч ж үзээрүй байж ядаж 30 хүрчээд ху цаач, зүгээр л трансжендэр осоржамаа царайлчаад та нар дундаас олигтой эр байхгүй байжээж, ер нь ахмадын үг алт гэдэг эртний монгол сургааль хаачваа, ахмадаа дээдэлдэг монгол ёс хаачваа, х у ж аануудад хамгийн их саад болоод байгах нь эд нар л даа, тэгэхгүй бол 90 онд төрсөн эргүү бацаанууд бие биенээ боож алхад бэлэн болцон байгаа
Зочин 2021-01-08 66.181.161.121
МАШ ЗӨВ ШҮҮ. ҮНЭХЭЭР ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ БАЙВАЛ ЗАЛУУСЫН ОРОН ЗАЛУУСАА АЖЛУУЛААЧЭЭ. ТЭД МААНЬ ИХ ХОХИРЧ БНАДАА.
Зочин 2021-01-08 122.201.21.84
Ажил хийе гээд байгаа юм уу аль эсвэл дарга болмоор байна гээд байгаа юм уу? Эхлээд монголоороо алдаагүй бичээд сурчих, дараа нь хүнтэй зөв харьцаад сурчих, тэгээд ёс зүйтэй амьдраад сурчих, цаашлаад мэргэжлийн хувьд юуг мэддэг, юуг мэдэхгүй байгаагаа бодчих, тэгж байтал чинь нас чинь ч явна, дарга ч болно. Юу ч мэдэхгүй, ганц ном уншиж үзээгүй байж дарга болдоггүй юм. Интернет ашигладах нь тэргүүний технологи эзэмшчихсэн гэж бодох нь буруу шүү. Дарга гэдэг чинь юуны түрүүнд амьдралын туршлага.
Хотын иргэн 2021-01-08 64.119.19.182
Зөвөө хурдан бүгдийг зайлуул нэг ч гэсэн залуу ажилтай байг
Битгий ш а а 2021-01-08 139.5.217.35
За муу 40 хүрээгүй г о м о осоржамаа нараа битгий хуцацгаа заа юуу, харин ч хашир сууж халуун чулуу долоосон тэд нарыг засагт аваагүйн төлөө одоо бид нар юм юм үзэж байна, хамгийн улсаа боддог хий нь гарсан хашир аваргуудыг зайлуулы гэдэг ийм терорист санаа манай улсыг сүйрүүлэх урд улсын зохион байгууллагаатай ажиллагаа, монголыг залгихад хамгийн том саад учруулах учраас монголыг монголын гараар устгахнуу, харин ч нямдорж хуулийн сайдаар энхтүвшин шадар байсан бол хүрэлсүх ингэж муугаа үзэхгүй
БАГШ 2021-01-08 202.9.46.121
ЯГ ҮНЭН. СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ГЭХЭД Л 60 ГАРСАН ТЭТГЭВРИЙН АВГАЙЧУУДААР ДҮҮРЧИХСЭН, ӨӨРСДИЙН ХОЦРОГДОЛООРОО ЗАЛУУСЫГ ДАРАМТЛААД, ҮЗЭЛ БОДЛОО ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭЖ АЙЛГААД, АЖЛЫН БАЙРЫГ НЬ ДЭЭРЭМДЭЭД, ДАВХАР ЦАЛИН АВЧ БАЯЖААД СУУЖ БНА. СУРАГ СОНСВОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН САЙД НАР НЬ ТЭДНИЙГ ХАМГААЛДАГ ГЭНЭ ШҮҮ!!!!!!!!!!!!!!
zochin 2021-01-08 192.82.73.113
hoorhii uuniig bichigch ni suisaas halagdaa yu? oims gutal zarsan, gerbalife zarsan hogiin gazar baihad ni odoonii udirdlaga shinechlel hiij ene surguuliig delhiid manduulsan. ataach yumnuud ataarhaj uhlee hahaha
Sodbaatar 2021-01-08 135.148.33.94
Маш зөв, Хэмнэсэн мөнгөө ЖДҮ-ийн санд өгч олон тэрбумын зээл авмаар байна. Жилийн 3 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай. Эхний 3 жил төлбөр хийхгүй. Я.Содбаатар
Зочин 2021-01-08 202.126.88.139
Энэ үнэн шүү.
Зочин 2021-01-08 202.126.90.37
Тэтгэвэрийн насанд хүрчээд тэтгэвэрээ тогтоолгохгүй төрд ажилсаар байгаа хүмүүсийг тэтгэвэрт нь оруулж ажлын байрыг нь чөлөөлүүлж шинэ залуу мэргэжилтнүүдийг ажиллуулахгүй бол хий хор найруулхаас өөр юмгүй болсон хөгшчүүлээр төрийн алба дүүрчээд байгаа шүү.
Баяр 2021-01-08 64.119.23.48
Маш зөв санал байна. Стандарт,хэмжилзүйн газрын авилгач дарга Б.Билгүүн Батцэнгэл гэгч тарган шар авгай, Мөнгөнбаяр гэгч бүдүүн шар өвгөдөөр өөрийгөө тойрон хүрээлүүлээд сууж байна Хөөж явуул
huz 2021-01-08 103.11.192.186
zov ….
Дэндэж бн 2021-01-08 66.181.178.84
Тэтгэвэр аваад төрд ажил хийдгийг хориглох хэрэгтэй
Зочин 2021-01-08 64.119.19.16
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан “Насжилтын талаарх тунхаглал"-д 11 эрх жгссаасан байдаг, түүний дотор хөдөлмөрлөх эрхтэй гэсэн заалт байдаг тул сэтгүүлч энэ саналаа НҮБ-д явуулбал тэдэнд санаа авахад нь хэрэг болж мэдэх юм байна..:
Зочин 2021-01-08 66.181.184.220
Одоогийн хуулиар тэтгэвэрийг 7жилийн дундажаар тооцдогийг өөрчилж сүүлийн 5 жилийн дундажаар тооцдог вол тэтгэвэрт гарч байгаа хүмүүст бага боловч ашигтай болно. Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг УИХ хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.
Зочин 2021-01-08 66.181.181.236
ТЭР ЗӨВЛӨХ ГЭЭД БАЙНАА ХҮМҮҮС ЦАЛИН АВАЛГҮЙ Л ЗӨВЛӨ Л ДӨӨ.
oyun 2021-01-08 192.82.69.216
Za yahav zaluu avgaitaibl yaj tetgvert garah ym? Udur shunuduu mulhuud l baig.
Иргэн 2021-01-08 139.5.217.235
Хүрз, лоом ялгахгүй, муулаад байгаа тэтгэвэрийн хөгшидийнхөө цүнх барьж залхсан, төрд ороод болдог гэдгийг үзчихсэн, өлөн царайлсөн хоосон толгойнууд улсыг ёстой л П…дец болгоно.
Зочин 2021-01-08 43.228.131.110
Тэтгэврийн насны босгыг 5 жилээр хойшлуулсан МАНгарууддаа гомд.
Зочин 2021-01-08 139.5.219.118
Төрийн албыг ихээхэн цомхотгох нь зүйтэй.Чадвар муутай, арын хаалга, авилгаар орсон юмнууд ажлаа олигтой хийж чадахгүй байгаа нь цар тахал гарсан үед харагдаж байна. Нам дагасан арчаагүй юмнуудаар төрийн албыг дүүргэхээ МАН болих хэрэгтэй.
Зочин 2021-01-08 43.242.242.59
Тэтгэвэрийн насанд хүрсэн албан хаагчдаа тэтгэвэрт нь гаргаж оронд нь залуучуудаа ажлуулъя. Байгууллага, яамны сайд дарга нар өөрт нь сайн тэтгэвэрийн хүмүүсээ ажлуулсаар байна. гэтэл залуучууд нь боловсролтой боловч орон тоо байхгүй учир аргагүй эрхэнд гадаадад гарч боолын ажил эрхэлж байна. энэ завхралын цэгцлээч ээ Төр засаг минь
Зочин 2021-01-08 66.181.178.84
Тэтгэвэр аваад төрд ажил хийдгийг болиулах хэрэгтэй
Үнэн овогт Монгол цус 2021-01-08 66.181.161.32
Би хувираа 2020оны 4сарын 1-с нийгэмийн даатгалтай гэрээ хийж даатгал төлж эхэлсэн өжилгүй орлогүй байхад 2020оны3-н сарын 25 аас хойш гэрээ хийсэн хүмүүсээс авсаар байна
Нэргүй 2021-01-08 64.119.20.3
Тэтгэвэрийн нас болсон бол тэр өдөр нь тушаалын гаргаад гүйцээ.Бид чаддаггүй шүү дээ.Тэтгэвэрт гарчихсан ажиллаж байгаа хүмүүс ч олон .Онцолж хэлвэл сургууль цэцэрлгийн жижүүрүүд зөвлөх гээд мундахгүй олон шүү дээ.Иймээс ХХҮ с ажил эрсэн асуусан хүн их байна энэ танил тал хамаатан садангууд ажиллаж байдаг
Эрдэнэт үйлдвэрийн өндөр настан Д.Байгал 2021-01-08 43.242.243.9
Үнэхээр зөв сэдвээр бичжээ. Н.Багабанди, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндаажанцан. Юу бодож байна энэ хэд. Багабанди бүх төлбөрийг нь төр дааж байгаа. Дэмбэрэл Эрдэнэт үйлдвэрээс машин унаад, УБ-т төлөөлөгчийн газарт нь конторлоод, Ц.Нямдорж, Д.Лүндаажанцан нар ичмээр юм. Ард түмэн та хоёрыг хүлээж аваагүй, УИХ-д сонгогдож чадаагүй шүү дээ. Нямдорж тэр 500 саяхан төг-ийн байшиндаа жаргаад суу л даа. Тар хоёрын цалинг энэ айхавтар өвчинг дарахад хандивламаар байна.
Зочин 2021-01-08 66.181.161.56
Зөв өө. Хуульдаа л өөрчлөлт оруулна даа
Цомхотгол 2021-01-08 202.21.108.12
Төрийн албан хаагчдын дунд өргөн хэмжээний цомхотгол хийх цаг нь болжээ. Төрийн толгой данхайх тусам амьдралаа аваад явах чадваргүй хүмүүс, айл өрхүүд олшрох юм. Төсвийнхнийг тэжээдэг хувийнхан сөхөрлөө, одоо төсвийнхөн юугаар амьдралаа залгуулах уу? Төрийн албан хаагчид цөөн, чадварлаг байж л Төр хүчирхэг, нэр хүндтэй оршин тогтноно. Албан тушаалыг давхардуулж хэрэггүй албан хаагчдын орон тоог хамаатан саднаараа дүүргэсэн
Зочин 2021-01-08 202.21.108.12
шимэгчдийн удмаас Төрийг цэвэрлэе. МАН намын чадваргүй гишүүдээр дүүрсэн Төрийг цэвэрлэе.
ӨӨ 2021-01-08 66.181.181.236
БИЧИЖ БАЙГАА СЭДВЭЭ САЙН СУДАЛЖ БАЙЖ БИЧ. ЖИЛ БҮР 3 САРААР СУНГАЖ БАЙГАА. ТЭТГЭВРЭЭ Ч АВААД АЖЛАА ХИЙЖ ЦАЛИНГАА Ч АВДАГ ЮМ УУ???
ПАРАЗИТ 2021-01-08 103.26.194.149
ТӨРД АЖИЛДАГ ТӨСВӨӨС ЦАЛИНЖДАГ УЛС ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛСЫГ ИЙМ ЯДУУ ХӨГЖИЛ ДОРОЙ БОЛГОСОН. БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛ МУУ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД МУУ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД БҮР ШАГАЙЧ ЮМ БИШ… ДАН ХУДАЛЧ ХУЛГАЙЧУУДААР ДҮҮРЧИХСЭН. АЖИЛ ХИЙДЭГ ХҮН БАЙХГҮЙ… БИЧИЛ АВИЛГА ШАН ХАРАМЖААР ГАРАА ХҮНДРҮҮЛСЭН ЖИНХЭНЭ ПАРАЗИТУУД…
Зочин 2021-01-08 66.181.161.56
Үнэн
зочин 2021-01-08 202.131.225.197
2002 онд төрийн албаны ажлын үнэлгээгээр судалгааны ажил хийж байхад энэ асуудлыг дэвшүүлсэн, муугаар хэлэхэд алуулахаа л дөхсөн шүү. Ажлын гүйцэтгэлээр үнэлж, урамшуулах, ажил дээрээ суралцах тогтолцоог санал болгосоон. Ахмадууд нь сайн дурын үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх бол сайн санаачлага, харин үндсэн албан тушаал хашаад зууралдаад байгаа нь нийгмийн формацийн шилжилтийн үед хэрэггүй л байнадаа.
Иргэн 2021-01-08 119.40.100.154
Тэтгэвэрийн насыг буцааж 55,60 болгох шаардлагатай байна. Яаг үнэндээ монголчууд 65 л насалдаг, хогийн халамжийн бодлоготоо энийг анхаарч оруулаачээ. Тэгээд энэ суудлын бөглөөснүүдээ яаг нэс хүрсэн өдөр нь ажлаас нь чөлөөлдөг болгоочээ.
Иргэн 2021-01-08 66.181.161.120
тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нас 55, 60 хуульд хэвээрээ байгаа шүү дээ.
123456 2021-01-08 49.0.212.165
Доор комент бичсэн зүйлсийг гүйлгэж харахад хүмүүсийн санаа одоо л нэг зөвийн талдаа гарч дуугарч байна. Тэрнээс манай үхэр Монголчууд нэг л үг дуугарвал дандаа зөрж хуцна, тэмээ гэхээр ямаа гэнэ, шувуу гэхээр загас гэнэ. Тийм л малууд даа, соц-ийн үед ч тийм л байсан одоо ч хэвээрээ
Зочин 2021-01-08 64.119.26.154
ХҮРЭЛСҮХИЙГ Л ЗАЙЛУУЛЧИХВАЛ НИЙГЭМД ХИЙГДЭХЭЭР ОЛОН АЖЛУУД ХӨДӨЛНӨ. МИЕЭГЭЭС ДОР БУГЛАА ГЭЖ ТЭР ҮЕД ХЭН Ч БОДСОНГҮЙ . ЭЭЛЖЛЭН ХУЛХИДУУЛСААР 30 ЖИЛ БОЛЧЛОО
Zochin 2021-01-08 103.26.195.182
Khymyysee ajlaar khangaj chadakhgyi baij yamar yumaa khiij tetgevriin nasiig nemsen um. Ajlaar khangaj chaddag bolchikhood nemekh n yasan um. Ter khuuliin zaaltaa khychingyi bolgovol taarna. Gadaadad sursan zaluuchuudad khelekhed ekhleed um khiigeed surchikh kheregtei. Mongolooroob5 ugyylber byten bichij chadakhgyi bj l darga bolokh durtai ulsuud. Er n tgd nas yseer yalgavarlan gaduurkhaj bolokhgyi l baikhdaa. Yndsen khuulia byy zurch. Nasiig khyn toirch gardaggyi dairaad l gardag um shyy.
ЗОЧИН 2021-01-08 59.153.115.63
НИЙГМИЙН ДААТГАЛ НЬ ДАМПУУРЧИХСАН. ЭМЭГТЭЙ 60 ЭРЭГТЭЙ 65 ГЭДЭГ БОЛ ЭМГЭНЭЛ ШҮҮ. 55 60 ГЭДЭГ БОЛОМЖИЙН НАС БАЙСААН. ТӨРИЙН ХУЛГАЙЧ УУД СУДАЛГАА САЙН ХИЙЖ БАЙГАА. МОНГОЛЧУУД ХЭД НАСЛААД ҮХЭЖ БАЙГААГ МЭДЭЭД ТЭР НАСАНД НЬ ТЭТГЭВРИЙГ НЬ ӨГНӨ ГЭЭД. ТАЙЛБАР НЬ ДЭЛХИЙН БУСАД ОРОНД УРТ НАСЛАХ НЬ НЭМЭГДСЭН ГЭЭД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН.
ЗОЧИН 2021-01-08 202.126.92.99
Тэтгэвэрээ аваад, бас дээрээс нь төрд ажиллаж цалин авдаг хүмүүс их байдаг гэсэн.
Монгол 2021-01-08 66.181.161.38
Туршлагатай хүмүүсийг ажиллуулах л хэрэгтэй тэтгэврийн нас 65 болж байгаа шүү дээ Ах нь одоо 56 тай ажиллаж байна дахиад 9 жил төрд байх болно доо Өөр юу хийхэв
Зочин 2021-01-08 192.82.69.217
Зайл, залуучуудын хоол булаасан заваан гахай минь, чиний туршлага гэж юу байдаг юм.Хулгай хийх л турглага байдаг биз
К 2021-01-08 150.129.143.196
Дэмбэрэл гуай тэтгэвэртээ гарсан. Эрдэнэт үйлдвэр туз-гүй ажиллаад хоёр жил болж бгаа гээд танай энэ индэр дандаа бичдэггүй билүү. Ой санамжгүй бол мэдээллийн ажил хийж хэрэггүй дээ.
Зочин 2021-01-08 202.126.90.138
Тэтгэвэрийн насныхнийг шууд чөлөөлж,залуучуудыг ажил хийх болмж олгоцгооё.
Цэргийн тэтгэврийнх мөн адил чөлөөлөгдөх….
Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн. 2021-01-08 202.21.109.48
Ням дорж ..Лүндээжанцан…наыг зайлуулаач…. Батлан Хамгаалахын ИХ сургуулийн хэдэн хөгшин өвгөн багш нарыг зайлуулаач…Шагдар….Базарсүрэн….г.м… зөвлөх ..энэ тэр гээд..олон нөхдүүд байна шүү дээ.. Чойжамц ч гэх шиг ..Оронд нь залуучуудыг тавиач ээ.. захирал нь нь ч гэж нэг …мэдлээ гүйцэтгэе ..гэсэн арын хаалганы ..ЭЦЭГ маань цэрэгт байсан юм гэж ярих дуртай …Жаргалан ч гэл үү залуу багш нараас нэргүй хуудсаар ..санал аваач ээ. тэд хэлээд өгнө дөө…..
Зочин 2021-01-08 124.158.64.41
Олигтой залуу байвал хамаа алга. Цунх барьж бегс долоон албан тушаал горьдогсод л болсон шуу дээ, манай залуучууд
гогро 2021-01-08 103.111.68.3
чи үхэхдээ наад албан тушаалаа аваад яваарай
зочин 2021-01-08 66.181.176.82
одоо л санаа нь зөв эргэх нь шиг байна. Тэтгэвэртээ гарахгүй давхар цалин авдаг буг болсон хүнийг төрийн алба, үйлчилгээний албанаас гаргах хэрэгтэй ялангуяа нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн архагшсан авгай нарыг даруй зайлуул Сайд аа
Зочин 2021-01-08 202.126.89.59
Axmaduudin xvch turshlaga ene ulsig abch vbaa ni vnen shvv Axmad xvmvvsee xairlaj tednees suraltsted manai vnet kapital vm shvv