Ш.Раднаасэдэд ичих ёс зүй байна уу?

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэдэд ичих ёс зүй байна уу?

Ш.Раднаасэдэд ичих ёс зүй байна уу?

МИАТ компанийн онгоцоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт ирсэн тухай баримт олон нийтэд ил болсноор УИХ бас нэг Даланхудалчтай болохыг бултаараа харав.

Хэвлэлүүд түүнийг нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө БНСУ-аас Улаанбаатарт газардсан МИАТ компанийн нислэгээр ирсэн тухай мэдээлсэн. Харин энэхүү мэдээлэл цацагдсан даруйд тэрбээр “Ташаа мэдээлэл. Би одоо чуулганы хуралдаандаа сууж байна.  Шинэ он гарахын өмнө Монголд ирсэн, яг хэдний өдөр ирснээ санахгүй байна” гэж тайлбарласан юм. Гэвч төд удалгүй тайлбарыг нь няцаах нислэгийн бүртгэл ил болсноор цахим ертөнцөд гишүүнээ өмөөрөн, үзэлцэж байсан алтайнхан нүүр хийх газаргүй болцгоосон.

Мөн Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дээрх нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн болохыг тодотгосон.  Тэрбээр “АНУ-ын Засгийн газар МИАТ компанийг дэмжиж онгоцыг нь хөлсөлсөн байсан. Тус нислэгээр АНУ –ын Элчин сайдын яамны 30, НҮБ-ын 3, Монгол Улсын 5 иргэн ирсэн” гэж тайлбарласан билээ.

Монголчууд “Муу нуухаар сайн илчил” гэж ярьдаг. Худал тайлбар хэлж, хуншгүй загнаж суухаар “Тийм ээ, МИАТ компанийнхаа онгоцоор ирсэн. Зайлшгүй шаардлагын улмаас БНСУ-д очсон байсан. АНУ-ын Элчин сайдын яамныхны хөлсөлсөн байсан нислэгт багтаад ирлээ” гээд үнэнээ хэлсэн бол монголчууд ойлгох л байсандаа гэж…

Монголд нууц юм байхаа больсон. УИХ-д хууль батлалцаж суугаа бусад гишүүдэд ч энэ явдал сургамж юм шүү.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
10
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж