НЭМЭЛТ:
Улсын дээд шүүхээр хэргээ дэнслүүлэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар гомдол гарган, өнөөдөр шүүх хуралдаан товлогдоод байсан ч хойшилжээ.
Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээд шүүх Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр /2021.01.08/ хэлэлцэнэ. Хэргийг эргэн сануулахад, Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр болсон. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон.
Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан. Улмаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-ны өдөр болж, шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.
"ШҮҮХ НОТЛОГДООГҮЙ БАРИМТААР Ж.ЭРДЭНЭБАТЫГ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗСЭН"
Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх "Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор ““Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан. “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад тус компанид олгосон гэж буруутгасан.
Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотлож байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй" хэмээсэн байдаг.
Э.БУРАМ
Иргэн 2021-01-08 103.212.117.173
Монголчууд минь ийм муухай үг хэллэг хэрэглэж байгаа нь муухай л даа. Бид монголчууд хэн нэгнийгээ улам л доромжилж болохгүй. Ямарваа зүйлийг бичихдээ соёлтой ухаалаг бичиж баймаар байна шүү. Хэзээч нэгнийгээ муу битгий хэл. Монгол хүний чанар байхгүй болжээ.
зочин 2021-01-08 66.181.183.237
Баримтаар батлагдсан жинхэнэ төрийн хулгайч хужа Ж.Эрлэнбаыг суллах юм бол Монголд шудрага ёс гэж байхгүй гэж үзнэ
Иргэн 2021-01-08 64.119.17.84
Хууль зөрчиж хэн нэгний шийдвэрээр шүүхийн шийдвэр гаргаж манай хуулийн нэр хүндийг алдагдуулсан шүүгч буруутай юу.
иргзн 2021-01-08 202.179.26.88
өнөөгийн Шүүх Жирийн иргэдэд халтай, жинхэнэ Гэмт хэрэгтэнгүүдэд Худалдагдсан тэдний талд шийдвэр гаргадаг болчихсон шүү дээ
Ахмад шүүгч 2021-01-08 122.201.22.193
`1990 оноос өмнө шүүх хурал ингэж эцэс төгсгөлгүй хойшилно гэж байгаагүй л юм даа!!! Одоо яагаад ингэдэг болцорсныг өвгөн ах нь огтхон ч ойлгохгүй юм?
зочин 2021-01-08 202.21.115.118
Энэ дурак бол Миеэгийн доодохийг долоосоор байгаад дээш гарч ирж жинхэнэ хулгайч зангаа гаргасан х***а байгаа юм.
Зочин 2021-01-08 202.21.107.101
СЭЛЭНГИЙН ХУЖА ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН ЯЛЫГ ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИ ЭСВЭЛ ТАХИР СОЁОТЫН ХАЛХЫН АТМАНУУДЫН БАНДИ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…
Зочин 2021-01-08 202.179.27.206
Сэлэнгийхэн бүгд х***а гэж үнэн үү? Их хөдөлмөрч ард түмэн шүү тиймээ.
МОНГОЛ 2021-01-08 66.181.178.100
ЭНЭ МЭДЭЭНИЙ ГАРЧИГ Л НЭГ БИШ ЭЭ!!!
Зочин 2021-01-08 202.21.108.43
Булхай хийхдээ төр, засгийнхан гаргуун шүү дээ. Бас л бултаж, булхайдан хэдэн сар тусгай нөхцөлд хоригдсон болоод, хугацаа хожоод өнгөрөх нь.
Илт албан тушаалаа ашиглан сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан бна.
Зочин 2021-01-08 66.181.161.92
Энэ ацын авгай хүүхдийн хориж шалгана гэнэ
Зочин 2021-01-08 202.179.27.206
юун хүниы мууд дуртай юм.
Зочин 2021-01-08 202.179.21.246
Зүгээр л хулгайч луухаан ш дээ. Үүнийг төрийн албан хаагч хүмүүс өмөөрч хамгаалж байгаа нь төрийн нэгдмэл хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байнаа.
Зочин 2021-01-08 122.201.22.193
https://www.youtube.com/watch?v=PZq48uo-nsE
Зочин 2021-01-08 122.201.21.78
Хууль бусаар ял өгсөн шүүгч нарыг бүгдийг нь шоронд хий
Иргэн 2021-01-08 64.119.24.237
Захиалагч,гүйцэтгэгч нь тодорхой
зочин 2021-01-08 66.181.182.201
ЯМАР Ч ЗӨВ НАЙРУУЛГА АЛГА, СЭТГҮҮЛЧДИЙГ ХЭН БЭЛДЭЭД БАЙГАА ЮМ БЭ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУД АА, ИЧЭЭЧ ЭЭ !
бөбөөчин 2021-01-08 49.0.212.165
"Эрдэнбат" уу, хүний нэрийг зөв бичиж сур л даа, мэдээ шивмэр аядаад оцойгоод сууж байгаа муусайн хөдөөний үнэр оркууд аа