Өмгөөлөгчийн хүсэлтээр Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчийн хүсэлтээр Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшлов

Өмгөөлөгчийн хүсэлтээр Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшлов

НЭМЭЛТ: 

Улсын дээд шүүхээр хэргээ дэнслүүлэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар гомдол гарган, өнөөдөр шүүх хуралдаан товлогдоод байсан ч хойшилжээ.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээд шүүх Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр /2021.01.08/ хэлэлцэнэ. Хэргийг эргэн сануулахад, Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр болсон. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан. Улмаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-ны өдөр  болж, шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.

"ШҮҮХ НОТЛОГДООГҮЙ БАРИМТААР Ж.ЭРДЭНЭБАТЫГ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗСЭН"

Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх "Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор ““Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан.  “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад  тус компанид олгосон гэж буруутгасан.

Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотлож байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй" хэмээсэн байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж