Япон улс онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Япон улс онц байдал зарлалаа

Япон улс онц байдал зарлалаа

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга өнөөдөр (2021.01.07) нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Канагава, Чиба, Сайтамад онц байдал зарлах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тус улсад цар тахлын дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимжих болсон тул ийм шийдвэрт хүрсэн бөгөөд онц байдлын зэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19-ийн 2447 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс даруй 800-гаар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 252 мянган хүн covid-19 авч, 3700 орчим хүн нас баржээ.

Энэ хугацаанд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа ба ресторан, шөнийн цэнгээний газрууд 19.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20.00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг 5000-аас ихгүй хүнтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж.

Эрх баригчдын шийдвэрийг дагаж, ажиллах цагаа богиносгосон бизнес эрхлэгчдэд өдөрт 40-60 мянган иений дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Япон улс нь өнгөрсөн хавар мөн онц байдал зарласан бөгөөд тухайн үед бүх сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглож байв. Харин энэ удаагийн онц байдал харьцангуй уян хатан байгаа юм. Элсэлтийн шалгалт энэ сарын сүүлээр төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулагдах юм байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж