Улаанбаатар хотын авто зам мөсөн гулгуурын талбай болж хувирснаар автомашинууд шүргэлцэх зөрчил нэмэгдсэн бол явган зорчигчдын хөлтэй нь гулгаж, хөл муутай нь мөлхөх нь холгүйгээр ногоон гэрлээр гарч, ажил гэртээ очдог болов.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгч буй тайлбараар Улаанбаатар хотод нэг, хоёрдугаар сард цас их хэмжээгээр ордог тул давс, бодисыг байгаагийнх нь зоргоор авто замд цацвал цаг агаар хүндрэхэд нөөцөө шавхах эрсдэлтэй. Иймд өдөрт 5-10 тонноос илүү гаргалгүй хэрэглэх нормд орсон юм байна. Гэвч хэт нарийлснаас цацсан давс, бодис нь халтиргаа гулгааг арилгаж чадахгүй байгаа тул хэмжээг нь нэмэгдүүлэхээс аргагүй болжээ.
Тухайлбал, нэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд 41 тонн бодис цацсан бол нэгдүгээр сарын 5-нд 70 тонн бодис, 8 тонн давс цацсан нь нэмэр болоогүй аж. Өөрөөр хэлбэл, харамч хүн хоёрыг зарна болж хувирсан бололтой.
Албаныхан энэ талаар “Шаардлагатай газруудад давс, бодис цацаж байгаа ч гадаа их хүйтэн, автомашины хөдөлгөөн багассан учраас бодис сайн хайлахгүй, хүндрэлтэй байгаа” гэж тайлбарлаад буй. Иймээс нийслэлчүүд дулаан цаг ирэхийг хүлээн, “Халтиргаа гулгаа үтэр түргэн арилах болтугай” гэж ерөөж суухаас аргагүй болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд дарга, сайд нарын явдаг зам халтиргаа гулгаа багатай байсан бол энэ жил нэлэнхүйдээ гулгаа үүссэн гэж хэлж болно. Халтиргаа гулгаа их байгаагаас Тээврийн цагдаагийн албаныхны ажлын ачаалллыг ч өнгөрсөн өдрүүдэд нэмжээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн хөл хорио тогтоож, дунд нь нэг сулласныг эс тооцвол хоёр сар шахмын хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажил, амьдралаа залгуулах болсон.
Хөл хорионы дэглэмд шилжсэнээр тодорхой нэр заасан салбарынхан ажиллаж байгаа. Ингэхдээ тухайн салбарт харьяалагддаг аж ахуйн нэгж, хувь иргэн автомашинтайгаа зорчиж болно. Ийм зохицуулалт хийснээр хуурамч QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдсэнээс гадна хулгайн замаар орон нутгийг зорих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа юм. Энэ бүхэнд хяналт тавин ажиллах ёстой тээврийн цагдаа нар халтиргаа гулгаанаас болж, мөргөлдөн шүргэлцсэн дуудлага бүрт хүрч очих шаардлагатай болж, ачааллыг нь нэмэгдүүлжээ.
Г.ХОРОЛ
Зочин 2021-01-07 202.9.46.39
huuhdiin avtobus yu bolj bgaa veee.
Зочин 2021-01-07 49.0.212.165
Угаасаа тийм их нөөцлөөд авчихсан давс энэ тэр гэж нээх сүртэй юм байхгүй ээ, төчнөөн мянган тонн гэчхээд начир дээрээ 10-аадхан Хово юм байгаа дөө
Зочин 2021-01-07 103.212.119.243
Хөдөлгөөн хязгаарласан байхад үхсэнээ хийгээд гадуур яваад шүргэлцээд байдаг юм бэ. Гэртээ бай гээд байхад QR код аваад халтуур хийгээд байгаа нөхдүүд хүртэл байх юм. Дараа нь халдвар тараад байна, ЗГ, УОК муу байна гээд олон вм яриад байх хэрэггүй шүү. Халдвар авах эсэх нь одоо өррсдөөс чинь л хамаарна.
ЗОЧИН 2021-01-07 192.82.67.248
Их хүйтэрдэг газарт давс , бодис цацаж болдоггүй гэдгийг мэддэггүй биш болдоггүй гэдгийг мэддэг. Харин мөнгө угаах хэрэгсэл гэдгийг бол маш түүнээс илүү тооцоолсон байгаа. угаасаа КАНАД,Аляска, ОХУ-уудад цасны комбайнаар асуудлыг шийддэг болсоор удаж байгаа шүү дээ. Энэ бодис ямар ч үр дүнгүй, -30 түүнээс дээш бол хөлдөнө, машины доод эд анги элэгдүүлдэг, агаарт болон хөрсөнд хортой , хүний биед бол бүрч сөрөг нөлөөтэй эд гээд аль эрт бусад орнууд татгалдсан.
? 2021-01-07 192.82.78.141
Анхны цаснаар байх аа, нийслэлийн тохжилт ч билүү нэг юмны дарганцар ярилцлага өгөхдөө Давс, бодис бүүр хангалттай байгаа гээд байсан яаав….
123456 2021-01-07 49.0.212.165
"Ханглттай давс худалдаад авчихсан, илүү ч гарах байх" ухааны юм ярьчхаад цаагуураа мөнгийг нь хуурамч гэрээ, хуурамч падаан бүрдүүлээд л хуваагаад шaaчихгүй юугаа хийж байхав?
Зочин 2021-01-07 122.201.21.84
Өвөл болохоор хулгайч чгэсэн нөгөө муу Бэт-Үүлийг өөрийн эрхгүй үгүйлэх юмаа. Одоогийн энэ нөхөр сэрэхгүй юмбайх даа.
Зочин 2021-01-07 202.55.191.138
Adilkhan l khaltirgaatai bsan. Yamar ch zasag darga adilkhan l bsan. Sonin yum bichikhiin!!!
Зочин 2021-01-07 192.82.71.55
Цаснаас болж хальтрахгүй л болов уу. Харин Амарсайханаас бусад өмнөх дарга нарын балгаар хальтарч үхүүлэх явган замыг ихээр тавьсан билээ. Хятадаас авчирсан хальтаргаа гулгаа их замын хавтан Төрийн ордныг хүртэл тойруулаад тавьчихсан байгаа. Эсхүл эсэргүүцэл тэмцлийн хүмүүсийг хальтарч гэмтэг гэж бодолтой тавиулсан юм болов уу.
Зочин 2021-01-07 202.9.46.124
эсэргүүцэл тэмцлийн хүмүүсийг хальтарч гэмтэг гэж бодолтой тавиулсан юм болов уу. ха ха ха :))))))))) сайхан инээлээ :)))
Зочин 2021-01-07 202.126.90.77
Ажил хийж мэдэхгүй хүн тавьсны гай, тавьсан ч гэж дээ өөрөө гуйж гэсэн байхаа
Зочин 2021-01-07 103.57.95.85
Uursduu alhologi hereglesen buren bus teevriin heregselt hurdaa taaruulj yavj chadahgui avaar osol hiicheed busadaas buruu bitgii hai hul horiotoi ued dur medej yavchaad bitgii hutsatgaagaad bai baigal tsag agaariin uur amisgal hund bna chadlaaraa ajillaj bna
болдоо 2021-01-07 202.126.89.85
бөх даргатай болсноос хойш өөдлөхөө байлаа шүү … шал дордов ….. ккккк
зочин 2021-01-07 66.181.161.12
Олон арван мянган хүний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод дуртай үедээ больчихдог байж болохгүй. УИХ-ын гишүүнийг хотын даргын суудлаар сольсон нь олон хүнд хардалт төрүүлж байгаа нь үнэн.Тэгээд ч хийж байгаа ажил нь эргэж буцсан, хэлж байгаа үг нь үнэрхэж тунирхсан ийм л байгаа шүү дээ.
Зочин 2021-01-07 66.181.178.60
Сонгиныхон минь дээ ийм улсуудыг битгий ахин дахин сонгож бай, лайг нь бүгдээрээ үүрэх юм байна шүү дээ. Одоо өөрөө гарч ирж үг ч хэлж чадахгүй орлогчоороо хэлүүлдэг ийм даргатай байх гэж Монголын тавилан юм даа. Нөгөө "хаагуур яаж цацахаа бид нар мэдье" гээд пээдийгээд байдаг өвгөн коммунист Гантөмөр нь хаагуур юугаа хийгээд байна даа
Иргэн 2021-01-07 66.181.189.61
Сумьяабазар ерөөсөө ажил хийхгүй байна. Энэ амьсгааг өөрчлөх хэрэгтэй
ман 2021-01-07 79.98.213.82
Орчин цагт давс цацаж байгаль экологоо муутгахгүйгээр тусгай бодис хэрэглэдэг болоод удаж байна. тэр бодисыг хэрэглээч ээ…. давсаа багасгах хэрэгтэй
Зочин 2021-01-07 64.119.25.237
Buhchin haana bainaatag alga bolchihson baih chini
Ха 2021-01-07 124.158.80.108
Аргагуй тэнэгууд юм даа. Давс цацсанаас болж цас нь хайлаад дараа нь тэр ус нь хелдеж мес болж байна. Туунд орвол цасаа оронгуут нь цэвэрлэвэл энэ асуудал уусэхгуй. Залхуу, менге идэх хумуусийн арга, давс цацах нь. Тэгээд ч энэ аргыг хэрэглэхээ больсон. Эруул мэнд, машин техник, цаад тал нь гутал чинь давсанд идэгдээд дуусна шуу дээ.
Зочин 2021-01-07 192.82.71.222
Давс цацсан нэр зууж төсвийн мөнгөнөөс л хусах арга саамаа хийж байна
иргэн 2021-01-07 66.181.190.223
Бөх хүн уран мэхтэй гэж төсөв хэмнэлтээ сайн л хийж байна. хэмнэлтээ харин зарлагадсан гэдэг зардалдаа тусгах биз. дагуулж гуяддаг дархан мэхтэй хүн гэсэн биз дээ. мөлхөөд ч болтугай хотын гудамжаараа аз жаргалтай хаврын сартайгаа золгонь биз дээ хотын иргэд минь.
зочин 2021-01-07 66.181.164.171
Хотын төв зам мөсөн толь болсон байна. давс бодисоо цацмаар байна даа өглөө 5 машин гулгаанаас болж мөргөлдсөн шүү
боогдсон иргэн 2021-01-07 202.126.90.56
МУЛГУЙ БОЛОВСРОЛГҮЙ ЗАХИРАГЧИЙНХАН УДМААРАА ХАРАМЧ ШУНАЛТАЙ