Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс хүн амын дунд тандалт судалгааны зорилгоор covid-19 илрүүлэх шинжилгээ авч буй. Тус газар Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран өчигдөр (2021.01.06) Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын бүх ажилтныг шинжилгээнд хамруулжээ.
Covid-19 илрүүлэх PCR шинжилгээг 439 ажилтан, албан хаагч өгсөн байна. Шинжилгээнд хамрагдсан жолооч, алба хаагчдад нэг удаагийн маск, бээлий, витамин өгчээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас ажилчдаа шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасны дагуу дээрх арга хэмжээг авсан байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-01-07 66.181.161.43
амьд үхдэлүүд
Болд 2021-01-07 66.181.190.233
Зөв байна. Гэхдээ санаачлагыг байгууллага бус УОК оос урьдчилсан төлөвлөгөөний дагуу хийх ёсмой байсан юм. Одоо олон нийттэй харилцаг бүх хүмүүс. байгууллагыг хамруулан хийж байх шаардлага хэдийнээ бий болсон.