Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрдэмтдийн баг Covid-19-ийн гарал үүслийг судлахаар Хятадыг зорьсон ч Хятад улс тэдгээр эрдэмтдийг хилээрээ нэвтрүүлээгүй нутаг буцаасан талаар мэдээлсэн билээ. ДЭМБ-ын багийн зарим эрдэмтэд визний асуудлаас болоод Хятад руу нэвтэрч чадалгүй буцсан, зарим нь гуравдагч орноор дамжин тус улс руу нэвтрэхээр хүлээж байгаа гэж мэдээлсэн юм.
Хятад улсаас энэ талаар тайлбар хийжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин “Энэ зөвхөн визний асуудал төдий зүйл биш. ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг ирэх огноо болон Хятадад ажиллах нарийн төлөвлөгөөг бид хэлэлцэж байна. Тус байгууллагын тэргүүний байр суурь, түүний санаа зовниж байгааг бүрэн ойлгож байгаа ч шинжээчид амжилттай ажиллахын тулд ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ талаар ДЭМБ-ын захирал Тедрос Адханом “Ийм зүйл болсонд Хятадын талд сэтгэл дундуур байна. Би Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтантай холбогдож, энэхүү судалгаа нь ДЭМБ болон олон улсын эрдэмтдийн хувьд маш чухал зүйл болохыг тайлбарласан” хэмээн ярьжээ.
Анх 2020 оны тавдугаар сард ДЭМБ-ыг Хятадад очиж Covid-19-ийн гарал үүслийн талаар бие даасан шалгалт, судалгаа хийх нь зүйтэй гэж үзэн, 100 гаруй улс орон нэгдсэн тогтоол гаргасан байна. Ингээд ДЭМБ Хятадын эрх баригчидтай удаан хугацааны турш хэлэлцсэний үр дүнд Уханьд очиж судалгаа, хяналт шалгалт хийхээр зөвшилцжээ.
Эх сурвалж: RT
un 2021-01-07 66.181.180.72
huchtei uls oor yuma. baruunii b** ii nohoi geel helchchiin
Заагч 2021-01-07 202.9.46.242
Хэхэ нэрт луухаанаа хол очиж хэрмэндээ очиж чацга алдаж вирусээ долоо гамингийн үлдэцээ.Танай вирус хятадаас болж дэлхий сүйрч байна Орос үүнд ямар ч хамаагүй өмхий данжаадаа.
Зочин 2021-01-07 192.82.78.173
Ene uildel uuruu buh ymnii hariult boljee
хэхэ 2021-01-07 66.181.186.163
Хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдэл хийж буй Орос, Хятад хоёрыг шийтгэх ёстой энэ хоёр улсыг олон жижиг улс болгон тараах ёстой
Зочин 2021-01-07 103.57.95.86
Бактерлогийн з****г туршиж байсан нь илэрчих гээд сандарч байгаа юм.
Зочин 2021-01-07 202.179.24.132
notoi hyataduud tegehn medeej