Өмнөговь руу уурхайчдыг ирэх сарын 1-нийг хүртэл нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Өмнөговь руу уурхайчдыг ирэх сарын 1-нийг хүртэл нэвтрүүлэхгүй

Өмнөговь руу уурхайчдыг ирэх сарын 1-нийг хүртэл нэвтрүүлэхгүй

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирэх сарын 1-ний өдрийг хүртэл уурхайн ажилчдыг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Тодруулбал, Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчид, жолооч, иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

Тус аймгийн удирдлагууд энэхүү шийдвэрээ УОК-оос Өмнөговийг эрсдэлгүй “Ногоон бүс” байх тусгайлсан чиг өгсөнтэй холбон тайлбарлажээ. Уурхайн ажилчдыг Өмнөговь руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр энэ сарын 5-нд гарсан юм.

Дашрамд дурдахад, Улсын онцгой комиссын дарга ажилчдын ээлж солих тухай тушаал гаргаж, ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдад даалгаад буй. Энэ дагуу уул уурхайн ажилчдыг ээлж солилцуулах үеэр PCR шинжилгээнд хамруулахаар болж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж