Т.Мөнхсайхан: Олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байна | News.MN

Т.Мөнхсайхан: Олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байна

Т.Мөнхсайхан: Олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байна

Т.Мөнхсайхан: Олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас зарим асуудлаар тодруулга авлаа.


-Хавьтлуудыг барьж авах ажлыг сүүлийн хоёр сар хийлээ. Энэ хэр үр дүнтэй арга вэ? Зарим талаас шүүмжлэл их гарч байна?   

-Цар тахлын үед авдаг гол арга хэмжээ бол хавьтлуудыг тодорхойлох. Үүнийг зөвхөн манай улс хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Хавьтлуудыг хөөж, илрүүлэх, тусгаарлан эмчлэх нь хамгийн чухал. Цар тахлын үед олон улсад яг энэ арга, туршлагыг мөн хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр халдварын тархалтыг зогсоох үр дүнтэй гол ажил бол хөл хорио. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлыг харахад хөл хорио л үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар гарсан. Хөл хорионы хувьд халдварын тархах хүчийг хэд дахин бууруулж байгаа юм. Цаашид халдвар голомтолсон хэлбэрээр явж байгаа тохиолдолд хавьтлуудаа л хөөнө. Мөн идэвхтэй тандалтуудыг өргөн хүрээнд хийж, өргөжүүлнэ. Улаанбаатарын хэмжээнд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүх зах, худалдааны төвүүдээс шинжилгээ авсан. Эмнэлгүүдэд мөн шат дараатай тандалт хийж байгаа. Энэ мэтээр байнгын идэвхтэй тандалт хийж, олон нийтийн дунд халдвар байгаа эсэхийг тандах нь халдвар голомтлон гарч байгаа үед хамгийн зохимжит арга гэдгийг олон улсын судалгаанд нотлон гаргаж ирсэн. Бид олон улсын туршлагыг судлан үр дүнтэй гэсэн боломжит бүх аргачлалуудыг ашиглаж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран тогтмол зөвлөмж авч, мэдээлэл солилцож ажиллаж байна.

-Covid-19-ийн үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж байгаа юу?

-Улсын хэмжээнд нийт 9300 ор, түүнээс нийслэлд 4640 ортой. Covid-19-ийн үед 1000 орчим орны нөөц бэлдсэн. Шинээр Эх нярайн үндэсний төвийг ашиглалтад оруулж, 500 ор бэлтгэн тусгаарлалтын хүмүүсээ авч байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд 960 амьсгалын аппарат, 213 рентген аппарат, 1202 хяналтын монитор, 1178 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 1000 орчим тарианы автомат шахуурга гэх мэт шаардлагатай нөөцийг бэлтгэсэн байгаа. Бид лавлагаа шатлалын эмнэлгүүдээ амьсгалын аппаратаар хангасан. Шинжилгээний лабороториудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж ХӨСҮТ-д гурав, ЗӨСҮТ-д суурин нэг, явуулын хоёр, НЭМҮТ-д хоёр, Дархан, Орхон, Ховд, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Замын-Үүдэд нэгдсэн лаборотори ажиллаж байна. Удахгүй шаардлага хангасан дүүргийн эмнэлгүүдэд лаборотори шинээр байгуулахаар ажиллаж байна. Хүчилтөрөгчийн үйлдвэртэй зургаан эмнэлэг байна. Бүх аймгуудыг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг burtgel.mohs.mn цахимаар өдөр бүр харж, хянаж байна. Бид одоо эм, эмнэлгийн хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа.

Цар тахлын үед бусад төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ тасалдуулахгүй тулд төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдэд хуваарилалт хийн зохион байгуулсан. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдэд гэхэд хоногт л 132 мэс засал, 128 осол гэмтэл, амбулаториор 1900 орчим хүн яаралтай тусламж авсан байна. Тиймээс хамгийн их эрсдэлтэй газар бол эмнэлгүүд байдаг. Тусламж авах гэсэн бүх хүмүүст үйлчилдэг учраас бид эмнэлгүүдийн халдвар, хамгааллын сахих, шат дараатай эмч, ажилтнуудаа шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.

-ХӨСҮТ-д Covid-19-өөр өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа иргэд хуучин, хүйтэн өрөөнд хүндрэлтэй нөхцөл байдалд байна гэж их гомдол ирдэг. Нөхцөл байдлыг сажруулах боломж байгаа юу?

-ХӨСҮТ-ийн орчин нөхцөлийг сайжруулах, хэвтэж эмчлүүлж байгаа иргэдийн тав тухыг хангах талаар олон ажлыг зохион байгуулж байна. Яалт ч үгүй халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа учраас тав тухыг хангах, дотор зохион байгуулалтыг хийж, хүмүүсийг дотогш оруулж болохгүй байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн дөрвөн хэсэг газарт Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Үүнээс нэг л хэсэгт нь эмчилгээг явуулж байгаа. Бусад хэсэгт нь орчин нөхцөл, зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлсэн. Шаардлагатай санхүүжилтийг шийдсэн.

Ер нь манай улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн орчин нөхцөл ямар түвшинд байгааг та бид бүгд мэднэ. Тиймээс л олон улсын стандатад нийцсэн орчин, нөхцөл, техник, тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болгохыг зорьж сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Энэ олон эмнэлгүүдийг ганц, хоёр жилийн дотор олон улсын түвшинд хүргэх боломж, бололцоо бага боловч бид богино хугацаанд сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

-Халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал, илүү цагийн мөнгө өгч байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ ХӨСҮТ-д лабораторид ажиллаж байгаа ажилчдад илүү цагийн мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй. Дотоодод хяналт шалгалт хэр байна вэ?

-Цар тахлын үед голомтод орж ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа урамшуулал, илүү цагийг олгож байгаа. Энэ хугацаанд 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал, илүү цагийг олгосон. Голомтонд ажиллаж байгаад өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдынхаа ар гэрт үзүүлэх тусламжийг мөн үзүүлсэн. Шинээр голомт руу орж ажиллаж байгаа эмч, ажилтнууддаа дараагийн ээлжинд олгоод явна. Илүү цагийн хувьд хуулиараа нэмэгдлүүдийг нь тооцоод олгож байгаа. Илүү цаг, урамшуулалтай холбоотой гомдлууд ХӨСҮТ-ээс ирсэн. Үүний дагуу аудитын шалгалт оруулан шалгаж байна. Бид энэ хүнд цаг үед эмч, ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлэх, халдвар хамгаалал, ажлын зохион байгуулалт дээр анхаарч ажиллаж байна. Цар тахлын үед эмч, ажилтнуудаа амь насны даатгалд хамруулах шаардлагатай. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-07 66.181.184.26

Бүх халдвар төрийн буруугаас тархаж байгааг анхаарна уу. Хүмүүсээ халдвартай жолоочтой автобус руу албадан чихсэнээс голомт нь тодохойгүй халдвар ихэслээ. Дандаа эмнэлгээс халдварын голомт илэрч байна. Энэ сайдаа соливол яасан юм бэ, зохион байгуулах удирдах чадвар гэж 0.

Avatar

Зочин 2021-01-07 66.181.184.26

Тэнэг сайдаа та эмнэлгүүдээ хувь хувьсгал гэлтгүй халдваргүйжүүлэлт болон бусад хамгаалах хэрэгслээр хангахад анхаар, Тэгэхгүй бол үр дүнг нь мэдэрч байгаа биз дээ. Яаж ийм бизнес ухаангүй хүн ийм чухал салбар удирдаж байнаа. Тахалын үед энгийн үе шигээ хувийн эмнэлэг гээд тэнэгтэж ажилладаггүй юм. Бүгд фронт дээр байна. Бага юманд гар татаж их юм алдаж байна.

Avatar

Лхагва 2021-01-07 64.119.25.105

Яаж яваад сайд болчихов ийм дорой хүн

Avatar

Огцор 2021-01-07 64.119.20.225

Олон зуун мянган монголчууд чамаас болж ажил амьдрал гүй болоод сууж байна энэ улсад битгий гай бол

Avatar

Зочин 2021-01-07 66.181.188.34

Энэ тэнэг Мөнхсайхан юу гэж тэнэгтээд байгаа юм энэ албан тушаалаас огцороочээ. ОНОМ сангийхан бэлээхэн арга зүй гаргахад ойлгохгүй өмбүүтээд, шал дэмий хориод өрх бүрээс шинжилгээ авахгүй өвчин гарсан бүсдээ л өрх бүрийн хүн болгоныг тестлээд Тест шинээр авч дундаас нь мөнгө унагах гээд шуналын хар микроп, үтэр түргэн зайлаач. Оронд нЬ Ж.Энхбаярыг л Сайд болговол ёстой гялалзуулна даа

Avatar

Зочин 2021-01-07 140.78.5.102

за ингэж чаахгүй ээ. олон улсын хэмжээнд байхгүй тэнэг арга хэмжээнүүд авсаар байгаа шүү. 1. Хүнээ авахгүй хорьсон улс байхгүй. Ирэхээсээ өмнө шинжилгээ өгөөд ирээд дахиад шинжилгээ өгч байгаа. Хэрэв эерэг гарвал гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа. 2. Эмнэлэгт, буудалд тусгаарлагдаж байгаа улс байхгүй. Үнэхээр илэрчихлээ гэхэд гэртээ байгаа. Харин үнэхээр хүнд өвчтэй, өндөр настай, хэцүү байгаа хүмүүс л эмнэлэгт тусгаарлагдаж байгаа. 3. Эмнэлгийн орны хүрэлцээ нөөц гайгүй болоод ирэнгүүт хөл

Avatar

Зочин 2021-01-07 140.78.5.102

хоригоо суллаад, нөөцгүй болоод ирмэгц чангалж байгаа. 4. Тэгж 6, 7, шинжилгээ авдаг улс хаана ч байхгүй. Та нар юугаар шинжлээд байдгийн. 5: Улс бүр чадахаараа хэвийн амьдралаар явах гээд үзэж тарж байна, манайх л хориод байна 6. Ковид бол хувь хүний хариуцлага гэж үзэж байгаа. Өвөдхгүй, хамгаалах бүх арга хэмжээг хүмүүс өөрийнхөө ухамсраар хийж байна. 7. Халдварын голомт гэдэг үг хаана ч байхгүй. Тэр хэнд ч сонин биш. Манайд нэг ийм тэнэг ойлголт байна. 8. Халдварыг хумих гэж ойлголт байхгүй

Avatar

Иргэн 2021-01-07 66.181.161.12

Гэхдээ олон улсын хэмжээнд орлогогүй болсон иргэдээ хэрхэн харж хандаж байгаа талаар ярьж ажил болгох хэрэгтэй байна.Нийслэлийн 400,0 гаруй мянган өрхийн хэд нь өнөөдөр орлогогүй болчихоод байгаа талаар судалгаа байдаг юм уу?.

Avatar

Зочин 2021-01-07 64.119.16.227

Их дэлгүүрийн хажууд эмийн сангаас халдвар илэрсэн гэж Мөнхсайханы Өнөрцэцэгтэй хийсэн ярилцлагыг сонсож байсан тэр юу болсийм бол таг.

Avatar

Зочин 2021-01-07 66.181.181.122

ОНОМ ГЭЖ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ ТББ-ЫН НӨХДҮҮДИЙН ХЭН НЬ Ч ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА БИТГИЙ ХЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ Ч АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ИХ МЭДЭГЧИД БАЙСАН БАЙНА ЛЭЭ. ШИЛНИЙ ЦААНААС ИХ МЭДЭЖ ЗААЖ СУРГАДАГ, ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН НАД ЗАХЫН ТУРШЛАГА БАЙХГҮЙ НӨХДҮҮДЭД УЛААНБААТАРЧУУДЫН ХУВЬ ЗАЯАГ ХЭРХЭВЧ ДААТГАЖ БОЛОХГҮЙ БИЛЭЭ. НАРАНБААТАР, НАРАНЖАРГАЛ НАРЫН ИХ МЭДЭГЧ ЛУЙВАРЧИД АМЕРИКЧУУДАД ЗААЖ СУРГАВАЛ ЮМ ВЭ? ТЭНД МАШ ХҮНД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Avatar

хүннү 2021-01-07 202.179.27.206

Энэ хүнд үед ард олноо аврах гэж хүчин зүтгэж байгаа олон сайхан залуучуудын төлөөл. Ковидын хүнд үеэс гадна эрүүл мэндийн салбарт он удаан жил "архагшсан" арга барилыг өөрчлөх ажлыг давхар хийж яваа зоригтой залуу гэж харж байна. Ер нь өвчөндөө их анхаарал тавидаг тэдний ая тухийг хангах гэж мэрийдэг хүн юм. Эмнэлгийн орчин муу муухай байхыг үзэж чаддаггүй залуу байна. Бид ийм мянга мянган залуучуудаа цааш нь дүлхэх биш нааш нь дуудаж тэднээр юм хийлгэмээр байна. Эцэст нь ард түмэн л хожно.

Avatar

Хэдий болтол 2021-01-07 192.82.78.141

Манай энэ сайд нь арай жолдоод байна өө. Есайд нь мэдээгүй царайлаад л…

Avatar

Зочин 2021-01-07 202.179.27.206

Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн… гэдэг үг байдаг юм.

Avatar

УОК Содбаатар огцор 2021-01-07 192.82.78.76

Амандаа бувтнасан ЭМ-ийн сайд хурдаа нэмээд ажиллаач.

Дэд сайд мэргэжлийн бус авгайгаа солих зориг алга уу.
Арчаагүй амьтан минь.

Иргэдийн амь нас эрүүл мэндийг суудлын бөглөөс Анхмаар хариуцах уу ???

Avatar

Gudar 2021-01-07 66.181.161.10

s** adag nohoin buus vee.

Avatar

Иргэн 2021-01-07 66.181.188.252

Зайгаа тавьж шийдэмгий, удирдан зохион байгуулах чадалтай хүнд нь ажлаа өгөө.
Өвчний араас нь хөөгөөд гүйцэхгүй одоо өдрөөс өдөрт дордож хяналтнаас алдлаа.
Энэ тактик чинь болохгүй юм байна гэдгийг нь хоёр сар үр дүнгүй хөл хорионд байхдаа мэдлээ.
Одоо Оном сангийн эрдэмтэн Наранбаатарын хэлснээр Улаанбаатарын нэг гэр бүл нэг хүн гэсэн шинжилгээг хурдан хийх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-01-07 202.179.27.206

Чамд Наранбаатар ийм захиас өгөө юу? Би сайд болмоор байна гээ юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж