БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг тойрон оршдог Хэбэй мужийн эрх баригчид шинээр нэмэгдэж байгаа цар тахлын батлагдсан тохиолдлуудыг хумихын тулд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Учир нь сүүлийн үед дотоодын шинэ халдварын тоо эрс нэмэгдэж, сүүлийн таван сарын хугацаанд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн аж.
Улмаар Хэбэй муж энэ долоо хоногт дайны байдалд шилжин ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 52 шинэ тохиолдол бүртгэгдсэний 51 нь дотоодын халдвар бөгөөд түүнээс 20 тохиолдол нь Хэбэй мужид бүртгэгдсэн байна.
Хэбэй мужийн нийслэл Шижиажуан хот хүмүүсийг олноор цугларахыг хориглож, бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хотын төв метроны шугам ажиллахгүй байгаа бөгөөд гадна мужуудаас ирэх шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон аж.
Өдгөө Хятадад бүртгэгдээд буй шинэ тохиолдлуудын тоо 63 болсны 32 нь өчигдөр (2021.01.06) бүртгэгдсэн байна. Энэ бол хамгийн сүүлд 2020 оны долдугаар сарын 30-нд 127 тохиолдол бүртгэгдэж байснаас хойш хамгийн олон шинэ халдвар юм.
Түүнээс гадна Гуандун мужид сүүлийн үед Африкт тархаад буй өндөр халдвартай, мутацид орсон хувилбарын тохиолдол бүртгэгдсэн аж. Африкт дэгдсэн тэрхүү мутацийг вакцинд тэсвэртэй байж магадгүй хэмээн эрдэмтэд эмээж байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-01-07 59.153.113.81
Sain bna hurdan degdej beejing ustgaasai hujaa hurdan sunu fuck china
хэхэ 2021-01-07 66.181.186.163
Одоо ч хичнээн хөл хориод нэмэргүй байхаадаа
Зочин 2021-01-07 64.119.24.10
hurelsuh yagaad nuugdaad bna. tahal ulam taraad bna. 0 zogsolt hiigeed buh hunee shinjilgeend hamruulaad 1.5 han saya hun shuu de. yamar zorilgotoi yu hiigeed yavaad bnaa.
Зочин 2021-01-07 75.155.149.227
hol horiog dalimduulj hulgaighaa hiij baigaa biz
Заагч 2021-01-07 202.9.46.80
Хог хятадын худлаа мэдээлэл.
ЗОЧИН 2021-01-07 43.242.243.25
МАНАЙХ ЭНДЭЭС ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ БОЛООСОЙ. АЯГҮЙ БОЛ МАНАЙ УЛСААС ИХ ХҮН АМТАЙ БАЙГАА ДАА
Зочин 2021-01-07 64.119.20.3
Хэбэй муж манай улсаас 2дахин хүн амьдрдаг шүү дээ.Тэгэхэд тахлыг бариад өвчтэй хүмүүсээ олж илрүүлээд байгаа..Бид УБ хотод сая гаруй хүнтэй .
Зочин 2021-01-07 66.181.185.30
ХЭБЭЙ МУЖ 80 САЯ ХҮНТЭЙ