Хэбэй мужид халдвар огцом нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Хэбэй мужид халдвар огцом нэмэгдэж байна

Хэбэй мужид халдвар огцом нэмэгдэж байна

БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг тойрон оршдог Хэбэй мужийн эрх баригчид шинээр нэмэгдэж байгаа цар тахлын батлагдсан тохиолдлуудыг хумихын тулд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Учир нь сүүлийн үед дотоодын шинэ халдварын тоо эрс нэмэгдэж, сүүлийн таван сарын хугацаанд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн аж.

Улмаар Хэбэй муж энэ долоо хоногт дайны байдалд шилжин ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 52 шинэ тохиолдол бүртгэгдсэний 51 нь дотоодын халдвар бөгөөд түүнээс 20 тохиолдол нь Хэбэй мужид бүртгэгдсэн байна.

Хэбэй мужийн нийслэл Шижиажуан хот хүмүүсийг олноор цугларахыг хориглож, бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хотын төв метроны шугам ажиллахгүй байгаа бөгөөд гадна мужуудаас ирэх шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон аж.

Өдгөө Хятадад бүртгэгдээд буй шинэ тохиолдлуудын тоо 63 болсны 32 нь өчигдөр (2021.01.06) бүртгэгдсэн байна. Энэ бол хамгийн сүүлд 2020 оны долдугаар сарын 30-нд 127 тохиолдол бүртгэгдэж байснаас хойш хамгийн олон шинэ халдвар юм.

Түүнээс гадна Гуандун мужид сүүлийн үед Африкт тархаад буй өндөр халдвартай, мутацид орсон хувилбарын тохиолдол бүртгэгдсэн аж. Африкт дэгдсэн тэрхүү мутацийг вакцинд тэсвэртэй байж магадгүй хэмээн эрдэмтэд эмээж байгаа билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж