Барилгын суурийн нүх ухаж орхисон зөрчлийг арилгуулна

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Барилгын суурийн нүх ухаж орхисон зөрчлийг арилгуулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Барилгуудын газар шорооны ажил, ухсан нүхний мэдээлэл сонслоо.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн урлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүдийг тодруулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар судалгаа гаргасан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй буюу зөвшөөрөлгүй барилга, суурийн ухсан нүхний судалгааг гаргах, зөрчилтэй барилгын тоог бууруулах зорилгоор хамтран ажиллахаар дүүргүүдийн Засаг даргын орлогчид, УБХЦГ-ын орлогч дарга, НЕТГ-ын дэд бүтэц, хот байгуулалтын албаны дарга нарыг оролцуулан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уулзалт зохион байгуулж ухсан нүхний мэдээллийг 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ.

Дүүргээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэвэл:
Баянзүрх дүүрэг: нийт 5, тодруулах шаардлагатай 2
Хан-Уул дүүрэг: нийт 4, тодруулах шаардлагатай 3, зөрчлийг арилгуулах хугацаа олгох1
Сонгинохайрхан дүүрэг: нийт 1, зөрчлийг арилгуулах хугацаа олгох 1
Баянгол дүүрэг: нийт 15, тодруулах шаардлагатай 13,зөрчлийг арилгуулах хугацаа олгох 2
Чингэлтэй дүүрэг: нийт 1, зөрчлийг арилгуулах хугацаа олгох 1
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх ухсан нүхийг булах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нүхний эздийг олох, ямар шалтгаанаар үргэлжлүүлэн ажил гүйцэтгээгүй байгааг тогтоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргүүдийн ЗДТГ-т үүрэг болголоо

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж