ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амь насанд аюултай хүнд, хууч өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх сан байгуулах тухай зарлигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус сан нь ОХУ-д бүртгэгдээгүй болон өндөр үнэтэй эм бэлдмэлийг хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулан худалдан авах ажлыг гүйцэтгэх юм байна.
Нийт 45 ажилтантай энэхүү санд анагаах ухааны боловсролтой, туршлагатай хүмүүс ажиллах ажээ. Өвчтөнүүдийн эхний жагсаалт бэлэн болсон бөгөөд эхний ээлжинд 9000 гаруй хүүхэд тусламж авах аж. Түүнчлэн шаардлагатай 50 эм бэлдмэлийн жагсаалтыг гаргаж, энэ сардаа багтаан өвчтөнүүдэд эхний ээлжийн эм бэлдмэлийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус сангийн 2021 оны үйл ажиллагааны санхүүжилтэд зориулан төсөвт 60 тэрбум рубль тусгажээ. Уг санхүүжилтийг тус улсын чинээлэг бүлгийнхний татварыг нэмэх замаар бүрдүүлж байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ