"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ" | News.MN

"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

Налайх дүүрэгт PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг тус дүүргийн Онцгой комиссоос гаргалаа. Иймд тус чиглэлд зорчиж буй иргэд 72 цаг тутамд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай аж. Энэ хүрээнд Оргил-Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж буй юм байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүргүүдэд Covid-19-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих аж. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон гарсан тул covid-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Тиймээс иргэдэд аль болох Налайх руу зорчихгүй байж, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулав.

Гэхдээ энэхүү шийдвэрт Налайх дүүргийн харьяат иргэн хамаарахгүй аж. Тодруулбал, Налайх дүүргийн харьяат, дүүрэгт ажилладаг иргэд иргэний бичиг баримт, ажлын үнэмлэхээрээ нэвтрэх боломжтой юм. Харин хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын харьяат иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй бол нэвтрүүлэхгүй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-01-07 49.0.212.165

Ёстой үнэн эргүүтэж өгөх юмаа, Налайхын наана эсвэл годоокын цаана пост гаргаад ямар ч ялгаагүй, цаана чинь дахиад яг Налайх шиг статустай Багануур, Багахангай гээд 2 дүүргээс иргэд машинтай орж гараад давхиад эхэлбэл яах юм болж байнаа

Avatar

ахмад настан 2021-01-07 192.82.71.15

Бид чинь хаана амьдраад байна вэ, нийслэлийн дүүрэг бүрийн онцгой комисс, ОНЦГОЙ шийдвэр гаргаж байхад УИХ-аас сайн дураараа огцорч дарга болсон СУМЬЯАБАЗАР хаана явна вэ, энэ жил бүү хэл өнгөрсөн жилийн 12-р сард бараагаа ард бидэндээ харуулсангүй, энэ улсад төр засаг байна уу үгүй юу? Мэдэх хүн байвал хэлээд өгөөч.

Avatar

Зочин 2021-01-07 66.181.161.62

Бас л нэг эргэж буцсан шийдвэр яг өмнөх шигээ энэ төр засагийн байгуулагад ажилагсадын 80 % ажлын дадлага чадамжгүй хүмүүс юм

Avatar

зочин 2021-01-07 202.179.25.180

Налайхын иргэн үнэмлэхээ үзүүлээд шинжилгээ өхгүй орохдоо халдвар авсан байвал яахуу. Корона Налайхынхныг таньдаг юмуу

Avatar

Зочин 2021-01-07 66.181.181.43

За хө энэ юу болоод байна вэ, хүний эрхийн зөрчил гаргаад ялгаварлан гадуурхаад, төрийн байгууллага нь тогтоол шийдвэр гаргаад эхэллээ шүү, хүний эрхийн комисс ажиллана байгаа, хэрэв ингэж ялгах юм бол хотын төвийн 6 дүүргийн татварын мөнгөөр налайхын замыг барих, засаж сэлбэх нь зөв үү, гэх мэт зөндөа л асуудал гарч бна,

Avatar

Зочин 2021-01-07 66.181.185.56

Налайх нийслэлийн нэг дүүрэг л юм бол нийслэл улсынхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг биелүүлж хотбн доторх постоо болиулж налайхын цаад постондоо гордокоос цааш л ажиллах ёстой ш дээ.Дээд шатныхаа шийдвэрийг үгүйсгэж том толгой гаргаж ард иргэдийг хохироохоо болиочоо.Ийм явдлыг чинь л эргэж буцсан шиыдвэр гаргадаг гэж энэ засаг төрд дургуйцаж нэгдсэн удирдлага алга байна гээд шүүмжлээд байгааг ойлгодоггүй юм уу. Энэ асуудлыг улсын онцгой комисс ерөнхий сайд анхаарч шиидвэрийг чинь эсэргүүц

Avatar

Зочин 2021-01-07 66.181.185.56

дээд шатны шийдвэрээ үгүйсгэж том толгой гаргаж буй дунд шатны удирдлагууддаа Содбаатар Сумьяабазао Хүрэлсүх сайд нар арга хэмжээ аваачээ. Зөвшөөрөгдсөн машинтай ажилдаа явж л байвал эрсдлээс өарсдийгөө сэргийлж байгаа ш дээ.шинжилгээ чинь харин голомтод очиж өвчин авах эрсдэл өндөр шүү дээ.Тэгээд бас 72 цаг тутамд гээд боддоо. Ямарч амьдалгүй шийдвэр гаргаж эргэж буцдагаа болимоор юм аа.

Avatar

Зочин 2021-01-07 203.98.76.100

Энэ зөв шийдвэр биш байна. Баахан бужигнуулаад хаячих юм биш үү. ПСР шинжилгээ гэдэг чинь зөвхөн 1 тохиолдлыг л илрүүлнэ. Налайх дотроо 1 өрх-1 иргэн шинжилгээ ядаж аваач

Avatar

hi 2021-01-07 202.126.88.219

niisleliin darga nariin shiidveriig dagah uu esvel nalaih duurgiin darga nariin shiidveriig dagah uu ali ni tom zev shiidver gargadag uym be nalaihiin darga nar hotiin bolon zasgiin gazraasaa iluu shiidver gagasan um bish uu niislel eliin darga nar zasgiin gazar duurgee zahirch chadahgui uym daa heerhii

Avatar

Зочин 2021-01-07 203.98.76.100

Шинжилгээ өгнө гэдэг зөвхөн 1 тохиолдол шүү. Шинжилгээ өгөөд гарахдаа халдвар авч болно шүү дээ. Шинжилгээ гэдэг чинь вакцин биш шүү дээ

Avatar

Зочин 2021-01-07 202.9.40.69

Налайхаас бас хотруу оруулаад хэрэггүй

Avatar

Налайхын иргэн 2021-01-07 203.98.76.100

Налайхаас Улаанбаатар явж ажилладаг олон хүмүүст тохирохгүй шийдвэр байна. Хэзээдээ ажлаа хийгээд 72 цаг тутам яаж шинжилгээ өгөх юм бэ? Миний 12 дугаар сарын 29-ний өдөр өгсөн шинжилгээ одоо болтол гараагүй байна.

Avatar

Зочин 2021-01-07 66.181.185.56

Налайх хотын дүүрэг учир постоо оргил биш гордокын цаана байлгах хэрэгтэй биз дээ. Хэнд ч оылгомжтой статус нь тодорхой юманд шийдвэр гаргадаг хүмүүсийн толгой ажиллахгүй бн гэхээр гайхаад бх юм. Содбаатар дарга Сумьяабазар дарга нар эсвэл Налайхаа дүүргийн статусаа хасчихаад ийм шийдвэргаргаач. Налайхын онцгойгийнхонд арга хэмжээ аваачээ.Доод шатандаа та нарын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж