"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

"Налайхын харъяат иргэд PCR шинжилгээ өгөлгүй нэвтэрнэ"

Налайх дүүрэгт PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг тус дүүргийн Онцгой комиссоос гаргалаа. Иймд тус чиглэлд зорчиж буй иргэд 72 цаг тутамд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай аж. Энэ хүрээнд Оргил-Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж буй юм байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүргүүдэд Covid-19-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих аж. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон гарсан тул covid-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Тиймээс иргэдэд аль болох Налайх руу зорчихгүй байж, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулав.

Гэхдээ энэхүү шийдвэрт Налайх дүүргийн харьяат иргэн хамаарахгүй аж. Тодруулбал, Налайх дүүргийн харьяат, дүүрэгт ажилладаг иргэд иргэний бичиг баримт, ажлын үнэмлэхээрээ нэвтрэх боломжтой юм. Харин хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын харьяат иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй бол нэвтрүүлэхгүй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж