Covid-19-ийн дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Засгийн газрын түвшинд тэг зогсолт хийх тухай санал яригдаж байгаа гэх мэдээлэл гарсан. Засгийн газраас тэг зогсолт хийхгүйгээр, хөл хориог сунгаж, чангатгахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд нэгдсэн нэг журмаар нийслэлийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд цагдаа нарын хяналтыг сайжруулж, иргэдийг гадуур чөлөөтэй явуулахгүй, зөвхөн хүнс авах зорилгоор гадагш гаргаж, хатуу хяналт тогтоон, хөл хориог ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгаж болзошгүй юм байна. Энэ талаар тун удахгүй мэдээлэл хийх ажээ.
ЭМЯ өнөөдөр ээлжит мэдээллээ хийхдээ тэг зогсолт хийх тухай санал гаргаагүйгээ мэдэгдэж, дээрх асуудлыг дангаар шийддэггүйгээ тодотгосон билээ. Тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэлийн мэдээлэхдээ "Хуулийн дагуу 17 байгууллагын төлөөлөл эрсдэлийн үнэлгээ хийж, түүний дараа Эрүүл мэндийн яам саналаа Засгийн газарт хүргэдэг бол ерөнхий бүх арга хэмжээг ХӨСҮТ хариуцан гүйцэтгэдэг" хэмээн мэдээлсэн юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ