"Говь-Алтайд эмнэлгийн эрчим хүчийг хязгаарлаагүй" | News.MN

"Говь-Алтайд эмнэлгийн эрчим хүчийг хязгаарлаагүй"

"Говь-Алтайд эмнэлгийн эрчим хүчийг хязгаарлаагүй"

"Говь-Алтайд эмнэлгийн эрчим хүчийг хязгаарлаагүй"

Говь-Алтай аймагт хэт хүйтэрч, цахилгаан дамжуулах сүлжээ доголдсон байна. Өнөө өглөө 09:58 цагийн орчимд тус аймгийн Цагаан олом-Есөнбулаг 35 кв ЦДАШ-д гэмтэл гарсан байна. Хүйтний эрч чангарч, -45 хэмд хүрсэн тул ийнхүү цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол үүсч, зарим хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан байна.

Энэ талаар аймгийн "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-иас мэдээлснээр  Есөнбулаг сум, Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ, Халиун, Цээл суманд гэмтлийн засвар үйлчилгээ хийж дуусах хүртэлх хугацаанд цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ. Цочир хүйтрэлийн улмаас гарсан гэмтлийг засварлахаар засварын хоёр бригад ажиллаж байгаа аж.

Өдрийн 14:00-15:00 цаг гэхэд гэмтлийг бүрэн засварлаж, эрчим хүчний хэрэглээгээр айл өрхүүдийг хангана гэсэн мэдээллийг "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-ийн захирал Т.Ганзориг өглөө. Тэрбээр “Завхан, Идэр, Тэсийн гол нуур, баруун бүсийн орчмоор хэт хүйтэрсэнтэй холбоотой аймгийн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол үүссэн. Цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарсныг бид засварлаж, энэ хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаад байна.

Хэдийгээр эрчим хүчний доголдол үүссэн ч бид нөөцөнд байх зургаан дизель станц, уурын зуухуудыг ажиллуулж, дотоодын хэрэгцээг хангаж байгаа тул аймгийн хэмжээнд цахилгаангүй болж, ус тасарсан зэргээр гамшгийн хэмжээнд хүрээгүй. Мэдээж цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарсан тул онцгой нөхцөлд бид нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаагүй. Тухайлбал, эмнэлэг, дулаан үйлдвэрлэгчдийн эрчим хүчний хэрэглээг нөөц эх үүсвэрээс эрчим хүчээр хангасан гэсэн үг. Ерөнхийдөө гэмтэл гарснаас хойш хоёр цагийн хугацаанд гэмтлийг засварлаж дууслаа. Айл өрхүүдийн эрчим хүчийг үе шаттайгаар холбоно” гэлээ.

"Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-иас мэдээлснээр хэт хүйтрэлээс болж цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарах, станц унах зэрэг жижиг гэмтлүүд өмнөх жилүүдэд ч бас гарч байжээ. Ийм нөхцөлд орон нутгууд цахилгааны нөөц хоёрдогч эх үүсвэртэй байх ёстой аж. Говь-Алтай аймгийн тухайд өчигдөр нөөцөнд байсан долоон дизель станцаа ажиллуулсан бол өнөө өглөө зургаан дизель станц, уурын зуухууд ажиллуулж, дотоодын хэрэгцээгээ хангажээ. Харин Эрчим хүчний яамнаас бодлогын хүрээнд чиг үүргээ баримталж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн 24 цагийн шуурхай багаар ажиллаж байна гэсэн мэдээлэл өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-07 64.119.26.79

улаан байсан бол дулаан байх байсан цэнхэр болоод их хүйтэн болжээ одоо яая гэхэв дээ,

Avatar

Зочин 2021-01-07 192.82.76.205

Сорилт бүрийг давах нь бас нэгэн амьдралд урам өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж