"Голомт" банк, "Ачтан элит" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү! | News.MN

"Голомт" банк, "Ачтан элит" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

COVID-19

"Голомт" банк, "Ачтан элит" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

"Голомт" банк, "Ачтан элит" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Голомт” банкны салбарын ажилтнаас covid-19 халдвар илэрсэн талаар өнөөдөр (2021.01.07) Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Иймд Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх “Голомт” банкны салбараар өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгөхийг анхаарууллаа. Тус банкаар үйлчлүүлсэн иргэд харьяа дүүргийнхээ шинжилгээ авах цэгүүдэд очин шинжилгээ өгөх юм.

Мөн халдварын шинэ голомтоор бүртгэгдээд буй “Ачтан элит” эмнэлгийн амбулаториор өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг сануулав. Тус эмнэлэгт энэ сарын 4, 5-нд covid-19-ийн шинэ тохиолдол батлагдсан болохыг өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Тус эмнэлэгт эрүүл мэндийн 20 ажилтан, тэдний гэр бүлийн хүмүүс халдварт өртсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж