АНУ-ын нийслэл Вашингтон хотод сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампыг дэмжигчид Конгрессын ордныг эзэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан “Twitter” болон “Facebook” компаниуд Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсны хаягуудыг түр хугацаагаар хаасан байна. “Twitter” компани түүний хаягийг 12 цагийн хугацаанд блоклосон бол “Facebook” компани 24 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.
Хэрвээ Трамп компанийн дүрмийг зөрчиж, хүчирхийлэлд уриалан дуудсан өнгө аястай жиргээ нийтэлсээр байвал түүний хуудсыг бүрмөсөн хаахаа “Twitter” компани мэдэгдсэн байна. Тус компани уг арга хэмжээг авахаасаа өмнө Трампын бичсэн гурван жиргээг дагагчдад нь харагдуулахгүй болгожээ.
Эдгээр нь нийгэмд талцал, хүчирхийллийг уриалсан агуулгатай тул компанийн нийтлэлийн бодлогыг зөрчсөн гэж үзсэн байна. Вашингтонд гарсан үймээн самууны дараа “Facebook” компани бас Трампын нийтэлсэн хүчирхийллийг дэмжсэн агуулгатай хоёр видеог устгажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ