Авлигын хэргийг сэргээн шалгах хууль Цэцийн их суудалд "шилжив" | News.MN

Авлигын хэргийг сэргээн шалгах хууль Цэцийн их суудалд "шилжив"

Авлигын хэргийг сэргээн шалгах хууль Цэцийн их суудалд "шилжив"

Авлигын хэргийг сэргээн шалгах хууль Цэцийн их суудалд "шилжив"

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй. Г.Занданшатар даргатай УИХ өөрсдийнхөө баталсан хуулийн төслийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв.

Үндсэн хуулийн Цэц хүртэл явсан энэ хууль ердөө дөрөвхөн заалттай. Хуулийн гол агуулга нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон гэмт хэргийг сэргэн шалгах зохицуулалт. Ингэхдээ зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хоорондох хэргийг гэж онцолсон нь сонирхол татаж буй.

Гэхдээ энэ хууль өөрөө хүний эрхийг, Үндсэн хууль зөрчсөн гэж маш олон хүн Цэцэд гомдол гаргасныг нэгтгэж, дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байдаг. Харин өнөөдөр УИХ хүлээж аваагүй учраас одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв Цэцийн их суудлын хуралдаанаар дахин Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал хууль өөрөө шууд хүчингүй болно.

Их суудлын хуралдаанаар УИХ-аас Үндсэн хууль зөрчөөгүй гэх үндэслэлийг сайтар судалж, шийдвэрээ гаргана. Ингэхдээ УИХ-аас гаргасан Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж аваагүй шийдвэр Цэцэд ирсний дараа судалж, хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх зохицуулалттай.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааныхаа шийдвэр буюу хэргийг сэргээн шалгахтай холбоотой хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх болов уу. Өөрөөр хэлбэл, Цэц их суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргавал хууль бүхэлдээ хүчингүй болно. Энэ нь эрх баригчдад ч ашигтай хувилбар байж болно. Эрх баригчид энэ хуулийг баталсан, харин тэд баталсан хуулиа Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаснаас Цэцийн их суудалд “шилжүүлсэн” нь одоогийн нөхцөлд зөв хувилбар ч байж болох юм.

Эрүүгийн хуулийн 22-р зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтууд багтдаг. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг улс төрийн зорилгоор “ашиглах” эрсдэл маш өндөр гэсэн үг. Жишээлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээр тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан ч энэ хэргийг хэн нэгний “завраар” нөхөн сэргээгээд, дахин шалгалт явуулах боломж бүрдүүлсэн хуулийн зохицуулалт байсан юм.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Тиймээс эрх баригчид авлигачдыг “хамгаалсан” нэр зүүснээс Цэцийн их суудалд асуудлыг “шилжүүлэх” нь нэр цэвэр байж болох хувилбарыг сонгосон учраас өнөөдөр Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авалгүй, өөрсдийгөө Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байж болно хэмээн дүгнэх хүмүүс байна. Г.Занданшатар даргатай энэ УИХ "арьсаа" хамгаалж, өөрсдийнхөө зөв гэж дүгнэв. Ямартай ч УИХ энэ асуудлаар шийдвэрээ гаргалаа. Харин одоо Цэцийн их суудлын хуралдаан ямар шийдвэр гаргахаас асуудал тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-01-07 150.129.143.80

Буруу замаар будаа тээсэн бол шороог нь үүрүүлээд буцаах хэрэгтэй

Avatar

Ниргүүлсэн хойноо хашгирахвий дэээ 2021-01-07 139.5.216.11

Хэрэв цэц авилгачидын толгойг илээд байвал цэцэд байгаа амьгүй албатууд өөрсөдөдөө гомдох хэрэгтэй болох байх даа. Үе үеийн цэцийн гишүүд гэж ялаас мултарах үхэлдсэн гарууд байдаг шүү дээ. Ард олон бүгд мэдэж л байгаа. Сугараас авхуулаад

Avatar

Avgai 2021-01-07 174.198.159.141

Avilgalin hulgaichuudaa avrah geed toriin huuliig guuli bolgoh muusain niovshnuud hudlaa shaatsgaan Gahai hamartaa chi z**l Chi chadhgyi ni ter uls toriin orlogoch Uhna ovogt bol byyr hudlaa boon syr tog tegleed bna gesen yaaasan tolgoi gej olgoi

Avatar

Зочин 2021-01-07 64.119.25.231

Том авилга эх орноосоо урвасан гэсэн үг. Шийтгэлээс чөлөөлж болохгүй. Авилгачдад өршөөл үзүүлээд байвал монгол сөнөх нь байна.

Avatar

ЗОЧИН 2021-01-07 202.179.8.4

МАНгаруудын жүжиг. Больж үз, Хүрэлсүхээ. Цэцийн шийдвэр зөв байсан.

Avatar

G 2021-01-07 122.201.31.181

Хууль буцаан хэрэглэхгүй. Тиймд их цэц бас л тийм адилхан шийдвэр гаргана. Хууль буцаана хэрэглэвэл шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг хорих байгууллагууд яах юм? Шүүх засаглалын тогтолцоо нурж эмх замбараагүй юм болно. Ялтай хүнд дахин ял нэмэх үү? Шоронд ял эдэлж байгаа хоригдлуудын эрх зүйн байдал дордно гээд системийн гажиг үүснэ.

Avatar

Х 2021-01-07 122.201.31.166

Авилга, луйврын хэрэгт жил харгалзахгүй яллах, цаазаар авдаг хуулиа сэргээх.

Avatar

Зочин 2021-01-07 202.126.90.104

Duusahgui ih hereg bgaa shuu dee, erdes bayalgiin said bsan Zorig ntr geed idej uuhaaraa neg bolson, MAK aas avahuulaad bur 20 jiliin umnuh hurtel ungii l duu, ene olon suudal dalimduulj Mongoloos hulgai hiisen humuusee bugdiig n jagsaaya teh uu?!

Avatar

мгл 2021-01-07 66.181.178.94

хулгайч нарыг хуулиас бултуулахад хучин зутгэж байгаа авилгачид,луйварчидыг ард тумэн устгах болно,модхон!!' Тэд жинхэнэ нуур царайгаа гаргаад эхэлсэнииг ухцэц,уих-с харж байгаа!!

Avatar

Зочин 2021-01-07 192.82.76.27

ЦЭЦ ҮНЭХЭЭР МУНДАГ ХҮМҮҮС АЖИЛЛАДАГ ГАЗАР ЮМ БАЙНА. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫН ДАГУУ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮНИЙ ЭРХЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ!!! ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАМГИЙН ШИЛДЭГ ХУУЛЬЧИД АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА. ЗӨВ ХҮМҮҮСЭЭ ОЛЖ ТОМИЛЖЭЭ.

Avatar

Таргудай 2021-01-07 64.119.19.101

ЦЭЦ үнэхээр шударга юм байнаа. Сүүлийн 2 дүгнэлт үнэхээр өөр байлаа. Мөнх тэнгэрийн хүч ивээг Миний Монголын ард түмэн сэргэ

Avatar

Зочин 2021-01-07 124.158.85.99

С.Одонтуяа, "Бидон", Пүрэвдорж нарын "матрын нулимас"-ыг харахад АН бол Ард-чи-лаларЗа гэдэг Нам гэдэг нь үнэхээр үнэн юм байна. АН-ынхан УИХ-д байгаа гишүүдийнхээ хэлж, ярьж байгааг ядаж бие дааж гарсан Алтанхуяг гишүүнийхтэй харьцуулаад хар даа.

Avatar

Amar 2021-01-07 124.158.85.99

С.Одонтуяа, "Бидон", Пүрэвдорж нарын "матрын нулимас"-ыг харахад АН бол Ард-чи-лаларЗа гэдэг Нам гэдэг нь үнэхээр үнэн юм байна. Одоо Шүүхийн хуулийн өөрчлөлт дээр яахыг нь харж дээ.АН-ынхан УИХ-д байгаа гишүүдийнхээ хэлж, ярьж байгааг ядаж бие дааж гарсан Алтанхуяг гишүүнийхтэй харьцуулаад хар даа.

Avatar

Зочин 2021-01-07 122.201.22.193

Ямар ч шалтгаанаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэсэн дэлхий нийтийн түгээмэл зарчмыг зөрчиж болохгүй л дээ! Хэдийгээр авлигачдад ял завшуулахгүй баймаар байгаа ч гэсэн хуулийн маш том зарчмыг зөрчвөл манай улс дэлхийд шившиг болно шүү!! Уул нь 2017 онд МАН-ын УИХ Эрүүгийн хуульд буруу заалт оруулсны уршгаар авлигачид ял завшсан шүү дээ!! МАН тэр алдаанйхаа хариуцлагыг өөрөө л хүлээх хэрэгтэй!!! Өөрөөр хэлбэл, авлигачдад ял завшуулсны төлөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой!!!

Avatar

nergui 2021-01-07 139.218.63.183

heniig huuraad bgaa malnuud be ene ardiin nam ardchilsan nam 2 yag neg terenii duguinuud yumaa oluulaa yalaad yaahiin bol gesen buur dorduulj baih shiv hiideg ajiln shorond hiih baahan trolluudaar har piar hiih bolson boloogui tulsh hiih yagaad ded butets yarihgui bgaan yagaad gadnii bolon dotoodiin hurungu oruulltaa nemehgui bgaan bugdiin tur hiih gd bgaamuu teguul huviihnaa buh uriin daraad bugd turiin alban haagch bolgoh heregtei

Avatar

Зочин 2021-01-07 66.181.190.155

ЖҮЖИГ

Avatar

Зочин 2021-01-07 202.9.41.28

Тэмээ гэхээр ямаа гэсэн коммент бичигч нар асуудлыг булзааруулах зорилготой. Үндсэн хуулийн цэцэд эргүү новшнуудыг хэн чихэж оруулаад байнааа. Авилгажсан цэц… Чааваас даа

Avatar

Зочин 2021-01-07 192.82.76.27

х****а. чам шиг орк хүний мууд дурлахаас өөр юугаа мэдэхэв дээ. Цэцэд маш мундаг хүмүүс ажилладаг юм байна

Avatar

Зочин 2021-01-07 66.181.185.31

Хугацаа заалгуй хаагдсан идсэн уусан авилгын хэргуудийг шалгах хэрэгтэй еерее еерсдее хууль гаргачихаад хамгаалах гээд хэрэггуй дээ

Avatar

Зочин 2021-01-07 218.212.77.121

Энэ хуулийн заалтыг хүчингүй болговол хэнд үүсгэсэн ял хүчингүй болохыг мэдмээр байх юм? Зөвхөн 3 жилийн хугацааг заасан байх юм?

Avatar

Зочин 2021-01-07 66.181.181.148

Онжого, далий нөхөд цэцэд байгаа цагт шудрага шийдвэр гарах уу. Үндсэн хуулийг хамгаалах уу

Avatar

ИРГЭН 2021-01-07 202.9.46.25

прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгах НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ. ПРОКУРОР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ТАЛД ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ ХАРАГДАЖ БНА!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-01-07 192.82.76.27

прокурорын ажлыг чам мэтийн фейсбүүкчин, комментчин зандалчид заах уу? энэ цөөхөн монголчууд чинь шоронжиж гүйцлээ!

Avatar

Заль мэх 2021-01-07 64.119.19.100

Цахилгааны төлбөрийг санаатай будлиантуулж 1 сумаар 2 гурван туулай буудахаа эрх баригчид Хүүк сайн бодож олсоон. Эрдэнэтээс цахилгааны төлбөр гээд асар их мөнгө ямар ч тооцоо хяналтгүй татаж сонгуульдана шүү дээ. Давхар иргэдээс татаж жинхэнэ цахилгааны төлбөрийг хийнэ. Ингээд идээч уугаач эрх баригчдын бүх зүйл ок. Цахилгаан тэглэсэн нэр нөгөө талаар тооцооноос төсвөөс гадуур маш их мөнгө бэлэн яаж ч идсэн болно . Энэ байж боошгүй заль мэхний золиос нь иргад эх орон чинь шүү дээ.к

Avatar

Хүрэлсүх хэзээ ч шударга нийгэм тогтоож чадахгүй 2021-01-07 192.82.78.76

Зөвхөн сандал суудлаа л хамгаална. Эргэн тойрон байгаа хүмүүсийг нь хар. Бүгд хулгайч, ЖДҮЧИД, авилгачид, мөнгөөр албан тушаалд очсон мануухайнууд, Төрийн албыг үнэлэн зарагчид байна. Хүрэлсүх бол сүржигнэсэн шоучин худлаа поп гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж