Дракула, Франкенштейн зэрэг сонгодог кинонууд Youtube-д үнэгүй тавигдана | News.MN

Дракула, Франкенштейн зэрэг сонгодог кинонууд Youtube-д үнэгүй тавигдана

Дракула, Франкенштейн зэрэг сонгодог кинонууд Youtube-д үнэгүй тавигдана

Дракула, Франкенштейн зэрэг сонгодог кинонууд Youtube-д үнэгүй тавигдана

Кино урлагийн түүхэнд тод мөр үлдээн, хүн бүрийн дурсамжид хоногшин үлдэж, цаашид бүтээгдсэн олон киноны санааг төрүүлсэн сонгодог мангастай кино бүтээлүүд Youtube платформ дээр үнэгүй тавигдахаар болжээ.

1930-1940-өөд онд бүтээгдсэн Дракула, Мумми, Үл үзэгдэгч, Франкенштейн зэрэг сонгодог дүрүүд анх дэлгэцэнд гарснаасаа хойш өнөөг хүртэл олон шилдэг киноны загалмайлсан эцгүүд болсон билээ. Тэдгээр дүрүүдийг анх дэлгэцэнд мөнхөлсөн жинхэнэ хувилбарууд нь энэ сард Youtube платформ дээрх Fear: The Home of Horror channel сувагт энэ сарын сүүлээр албан ёсоор тавигдахаар болжээ.

КИНОНУУДЫН НИЙТЛЭГДЭХ ХУВААРИЙГ ХАРВАЛ:

Нэгдүгээр сарын 15 08:00 цагт:

Дракула (1931)

Мумми (1932)

Нэгдүгээр сарын 16 08:00 цагт:

Франкенштейн (1931)

Франкенштейний сүйт бүсгүй (1935)

Нэгдүгээр сарын 17 08:00 цагт:

Үл үзэгдэгч хүн (1933)

Хүн чоно (1941)

Аббот, Костелло хоёр Франкенштейнтэй уулзсан нь (1948) гэсэн кинонууд олны хүртээл болох аж.

Ийнхүү сонгодог кинонуудыг цахим орчинд үнэгүй байрлуулахдаа тус сувгийн зүгээс киноны тайлбаруудыг тодорхой бичиж оруулах тул орчин үеийн хүүхэд залуус дуртай мангас нь анх хэрхэн бүтсэн талаар тодорхой мэдлэгтэй болох боломжтой аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж