ЭМЯ: "Голомт" банкны теллерээс Сovid-19 илэрлээ | News.MN

ЭМЯ: "Голомт" банкны теллерээс Сovid-19 илэрлээ

COVID-19

ЭМЯ: "Голомт" банкны теллерээс Сovid-19 илэрлээ

ЭМЯ: "Голомт" банкны теллерээс Сovid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.07) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2021.0.1.06) нийт 12200 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнд covid-19 илэрчээ. Эдгээр тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь "Ачтан элит" эмнэлгийн голомттой холбоотой аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь "Ачтан элит" эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн "Голомт" банкны ажилтнаас  тандалт судалгаагаар covid-19 илэрсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан covid-19 халдварт өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар залруулга өгөхөд тус хүрээлэнгийн нэг ажилтан өртсөн. Түүний гэр бүлийн хоёр хүн өвдсөн гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Халдварын голомт өргөн хүрээтэй байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1080, дахин 1280 хоёрдогч хавьтал байгаа тул иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна.

Улсын хэмжээнд covid-19-ийн нийт батлагдсан 1362 тохиолдлын 866 нь дотоодод бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод нийт 540 тохиолдол боллоо. Өнгөрсөн 24 цагт хоёр хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд 3 хүн байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, January 6, 2021

Б.ЦЭЦЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж