Цагдаагийн алба хаагчид хүнсний дэлгүүр дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн саатуулжээ. Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг өчигдөр орой 20:00 цагийн орчимд гарсан байна.
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг 60 настай эрэгтэй Н-г 20 орчим насны үл таних этгээд айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмджээ. Уг хэргийг тэнэмэл байдлаар амьдардаг, 21 настай, эрэгтэй О үйлдсэн болохыг дүүргийн цагдаагийн III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай илрүүлэн тогтоосон байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ