Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Энэ сарын 5-нд Хэнтий аймгийн Батноров сумаас 18:00 цагийн орчимд автомашинтай хоёр иргэн сураггүй болсон гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Алга болсон иргэд нь (50 настай эрэгтэй А болон М) Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд Портер загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж явжээ. Тэднийг эрлийн багийнхан Батноров сумын Идэрмэг багийн их өвөлжөө гэх газраас малчин Н-ийнд байсныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ