Маск зүүхийг эсэргүүцдэг залуу халдвар аваад гэмшив

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Маск зүүхийг эсэргүүцдэг залуу халдвар аваад гэмшив

Маск зүүхийг эсэргүүцдэг залуу халдвар аваад гэмшив

Цар тахлын үед маск зүүхийг эрс эсэргүүцдэг байсан залуу Covid-19 авч, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр гэмшиж буйгаа илэрхийлж, буруу хүмүүсийн буруу зүйл ярихыг сонсоод итгэсэндээ харамсч байна гэжээ. Энэхүү залууг Чак Стэйси гэдэг бөгөөд тэрбээр эмнэлгийн орон дээрээс бичлэг хийж, цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Чак Стэйси Covid-19-ийг зүгээр нэг ханиад гэж итгэн, удахгүй арилна хэмээн бодож байжээ.

Чак Стэйси бичлэгтээ “Covid-19 хүн бүрт өөр өөр замаар нөлөөлдөг. Хэрэв надад одоо хэрхэн нөлөөлж буйг чи мэдэрвэл, энэ вирусийг хүсэхгүй. Маск зүүх нь Covid-19 авах эрсдэлийг таван хувиар бууруулдаг юм байна. Үүнийг үр хүүхэд, хайртай хүмүүс, өөрийнхөө төлөө хийгээрэй. Та нар над шиг ийм байдалд орохыг хүсэхгүй нь мэдээж. Амьсгалахад ч хүнд байна” хэмээжээ.

Стэйсигийн найз Даниел Ульфелдер найзыгаа бусдад сэрэмжлүүлэх үүднээс дүрс бичлэг хийж, цахим орчинд байршуулахыг хүссэн байна. Стэйси ч найзынхаа хүсэлтээр бичлэг хийж, твиттер хуудастаа байрлуулахад хормын дотор 850 мянга гаруй хүн үзэж сонирхсон аж.

Ульфелдер найзынхаа бичлэгийг хуваалцан, тайлбар дээр нь “Манай улсын удирдагчдын худал үгэнд найз минь итгэсэн. Одоо тэр амьсгалын аппараттай байна. Маскаа зүүцгээе” хэмээн бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Дональд Трамп, Жо Байден нар цар тахлаас хэрхэн сэргийлэх талаар өөр өөр байр суурьтай байснаас болж Чак Стэйси маск зүүх нь хамгаалалт болохгүй гэж бодсон байна.

Стэйсигийн эхнэр хүртэл Covid-19 авсан бөгөөд хосууд хаанаас, яаж халдвар авснаа мэдэхгүй байгаа аж. Тэрбээр бичлэгийнхээ төгсгөлд “Энэ вирусийн эсрэг юу ч 100 хувь үр дүнтэй биш. Би маск зүүсэн ч өөр замаар халдвар авах эрсдэлтай байсан. Тиймээс өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах бүхий л зүйлсийг хийх нь чухал” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж