Женни өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон уу? | News.MN

Женни өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон уу?

Женни өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон уу?

Женни өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон уу?

Өмнөд Солонгосын алдарт Blackpink хамтлагийн дуучин Женниг "Nieeh" хэмээх хувцасны брэндтэй болсон тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Саяхан түүний инстаграм хуудастаа оруулаад устгасан зургийг харахад Женниг өөрийн гэсэн хувцасны брэндтэй болсон гэж хэлж болохоор аж.

"Nieeh" нь Өмнөд Солонгосоос гаралтай, цамц, юбка, даашинз, өмд, хүрэм, цув, гэрийн хувцас, гоёл чимэглэл, өдөр тутмын зүйлс зэргийг худалдаалдаг хувцасны брэнд юм. Тус брэндийн бүхий л хувцас, гоёл чимэглэл дундаж үнэтэй, олон улсын хүргэлттэй гэдгээрээ онцлог аж.

"Nieeh" брэнд нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Бүтээгдэхүүнээрээ дамжуулж эерэг энерги дамжуулна” гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Одоогоор тус брэндийг хэн эзэмшдэг нь тодорхой бус байна. Гэсэн хэдий ч Женнигийн фэнүүд шүтээнээ энэхүү брэндтэй ямар нэг байдлаар холбоотой гэж итгэсээр байгаа ажээ.

Женни өнгөрсөн жил өөрийн "Jentle Home" хэмээх поп-ап дэлгүүрээ нээсэн. Дэлгүүрийнхээ нээлтийн үйл ажиллагаанд Женни “Nieeh” брэндийн “Үүлэрхэг өдөр” гэх малгайтай цамцыг өмсч иржээ.

Тэрхүү малгайтай цамц нь 152 мянган вон буюу ойролцоогоор 140 ам.долларын үнэтэй.

Женни "Nieeh" брэндийн малгайтай цамцтай үе үе харагддаг болсноос гадна тус брэндийн цүнхтэй явах болсон аж. Одоогоор Женнигээс гадна Blackpink хамтлагийн бусад гишүүд, Red Velvet хамтлагийн Ери, Соми зэрэг к-поп одод "Nieeh" брэндээр гангарч байгаа аж.

Женнигийн нүүр будагч, гоо сайханч, хувийн зурагчид нь хүртэл "Nieeh" брэндээр гангарсан зургаа инстаграмдаа оруулсныг фэнүүд нь анзаарчээ. Мөн тус брэндийн эхний гурван үсэг нь Женни (Jennie)-ийн нэрний сүүлийн гурван үсэг, харин төгсгөлийн "-eeh" нь Женнигийн дотны найз Чахи (Chahee)-ийн нэрийн сүүлийн гурван үсгийг тонгоруулсан гэж хүмүүс үзэж байна.

Чахи болон "Nieeh" брэндийн албан ёсны инстаграм хуудаст хоёуланд нь адилхан зураг оруулжээ.

Өдгөө 24 настай Женни 2019 онд дэлхийн алдарт "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн гэсэн хувцасны брэнд үүсгэн байгуулж, чамин гэхээсээ илүү биед тухтай хувцас хийх хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. "Nieeh" брэндийн цамц, цүнх, гэрийн хувцас гэх бүтээгдэхүүнийг харахад Женни мөрөөдлөө биелүүлсэн гэлтэй.

Женни саяхан Солонгосын алдарт загвар өмсөгч Ким Ирэнэд "Nieeh" брэндийн удахгүй танилцуулагдах цүнхийг бэлэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Semi 2021-01-07 103.140.11.39

Vnen baihoo. Jennie ugiin l zagwarlag shine vnetei brendiin huwtsas omsoj gangardag gedgeeree kpop doo aldartai ym chini ooriin gesen huwtsasnii brend tei bolwol zvgeer Nieeh

Avatar

Зочин 2021-01-07 66.181.184.209

Ene ueyiinkhen jinkhene urlag gedegiig medekhgui l osch bna da

Avatar

Боко 2021-01-07 202.126.89.59

Сайхн бас авьяаслаг хөдөлмөрч эмэгтэй

Avatar

Зочин 2021-01-07 5.186.112.193

Solongos serial uzej osson buhel buten ue-iin toloolol osch ondiigood odoo iimerhuu ajil hiigeed suuj bainadaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж