Гэр хорооллын гудамжинд хаа сайгүй хөглөрөх болсон сайжруулах түлшний шуудайн нөөц дуусч байна гэдэг таагүй мэдээ. Уг шуудайг урд хөршид захиалгаар хийлгэдэг аж.
Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй. Тийм хүчин чадал, техник технологи хараахан нэвтрээгүй, тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-ад захиалгаар хийлгүүлдэг аж.
Өчнөөн тэрбум төгрөгийн санхүүжилттэй түлшний шуудайг уг нь дахин ашиглаж хэрэглэдэг бол байгальд ээлтэй төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Гэтэл дахин ашиглах боломжгүй учраас жилд дунджаар 1500 тонн хаягдал бий болж байгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо судалж тогтоожээ. Ингээд түлшээ дотооддоо үйлдвэрлэж байгаа шигээ шуудайг нь эх орондоо үйлдвэрлэх боломжтой эсэхийг сурвалжиллаа.
“Тавантолгой түлш” компаниас өнгөрсөн 2020 оны наймдугаар сард нээлттэй зарласан тендерт дөрвөн компани оролцсоноос “Новатех интернэйшнл” компани шалгарчээ. Тус компани нь дулааны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх, цахилгаан, дулааны шугам хоолойн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэтэл энэ компанийг ямар үндэслэлээр тендерт шалгарсан нь тодорхойгүй.
Ямар ч байсан сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг Хятадад захиалгаар хийлгүүлж, гааль, тээврийн зардлаа төлөөд, “Тавантолгой түлш” компанийн хашаанд буулгадаг. Энэ компани нь “Тавантолгой түлш” компанид 4.2 тэрбум төгрөгөөр зургаан сая гаруй шуудай нийлүүлэх гэрээ байгуулжээ.
“Новатек интернэйшнл” компаниас яагаад заавал урд хөршид захиалгаар хийлгүүлж байгааг тодруулахад “Манай компани гэрээнийхээ дагуу сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг импортоор оруулж ирж байгаа. Цар тахлын улмаас шуудай нийлүүлэлтэд асуудал гараагүй. Хоёр компанийн нууцын зэрэглэлтэй гэрээ учраас үйлдвэр болон үнэ өртөгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“ТҮЛШНИЙ ШУУДАЙГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ИРГЭДЭЭС БУЦААН АВДАГГҮЙ”
“Тавантолгой түлш” компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэлээс иргэд хэрэглэсэн түлшний шуудайгаа тодорхой үнээр буцаан өгөх боломжтой эсэхийг тодруулахад “Бид өмнө нь энэ асуудлыг ярьж байсан. Сайжруулсан шахмал түлшний шуудайг машинаар оёдог учраас шуудайны амсар сэтрэх магадлал өндөр байдаг. Тиймээс шуудайны амыг халуун скоч шиг зүйлээр дарахгүй л бол дахин ашиглах боломжгүй учраас иргэдээс түлшний шуудайг буцаан авахгүй байгаа. Дотоодын шуудай үйлдвэрлэлийг судалж үзэхэд хүчин чадалтай үйлдвэр Монголд байхгүйгээс гадна хийх технологи нь ч нэвтрээгүй.
Түлшний 25 килограмм улаан шуудайг үйлдвэрлэхдээ 25 килограммын цагаан шуудайны гадуур люминаторддаг. Манай компанид нэг компани санал тавьж “Бид түлшний шуудайг сайжруулж, машинаар оёсон хэсгийг нь дахин люминатордаж өгье” гэсэн. Гэхдээ компанийн хувьд сард 2000 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна шуудай үйлдвэрлэх өртөг нь өндөр. Тийм учраас бидэнд Хятадаас шинэ шуудай импортоор оруулж ирсэн нь дээр байсан” гэв.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НЭГ ШУУДАЙНЫ ӨРТӨГ 560-594 ТӨГРӨГ
Сайжруулсан шахмал түлшний нэг шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хөнгөлж, 940 төгрөгөөр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтэн хэлж байв.
Тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл “Манай компаниас нээлттэй тендер зарлаж, тендерт шалгарсан “Новатек интернэшнл” компанид зургаан сая гаруй шуудай захиалж, нөөцөө бэлддэг. Одоогоор сайжруулсан шахмал түлшний 10-15 хоногийн нөөцтэй. Шуудайны нөөцөө тасралтгүй бүрэн хангаж байгаа гэлээ.
“ЖИЛД ДУНДЖААР 1500 ТОНН ТҮЛШНИЙ ШУУДАЙ ХАЯГДАЛ БОЛЖ БАЙНА”
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбооноос Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэх боломжтойг хэлж буй. Дотооддоо түлшний шуудайны хэрэгцээг хангахад шинээр хүчин чадал өндөртэй, дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлагатай байх?
-Монголд хүнд даацын шуудай үйлдвэрлэдэг компани олон бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани, зэсийн баяжмалын дотоодын үйлдвэрүүдийн шуудайны хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж байна. Харин сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг Монголд үйлдвэрлэдэггүй учраас Хятадаас импортоор худалдан авч байгаа. Учир нь Монголд шуудайны үйлдвэр байсан ч олон тоогоор нь үйлдвэрлэх хүчин чадалтай компани байхгүй.
Гэхдээ манай холбооноос сайжруулсан шахмал түлшний 25 килограммын улаан шуудайны оронд олон дахин ашиглах боломжтой, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болох шуудай үйлдвэрлэх төсөл боловсруулсан. Уг төслөө нийслэлийн Захирагчийн албаар дамжуулан хотын Ерөнхий менежерийн тушаал гаргуулж, үйлдвэрлэл явуулах талбайнхаа гэрээг хийчихсэн, ирэх зун ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө улс орны эдийн засгаа бодсон ч импортоор оруулж ирж буй шуудайг дотооддоо үйлдвэрлэж, дахин боловсруулах түүхий эд ашиглах зорилготой юм. Төслийн хүрээнд манай холбооны хоёр компани үйлдвэрлэл явуулахаар болж, нэг компанид 1.5 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд олгосон.
-Сайжруулсан шахмал түлшний шуудайны хэдэн хувь нь хог хаягдал болж байна вэ?
-Манай холбооны судалгаагаар жилд дунджаар 1500 тонн түлшний шуудай хаягдал болж байна. Гэр хорооллын айлууд хогийн шуудайны оронд хог хаягдал, үнс, шороогоо хийж ашиглаж байгаа ч хогийн цэг дээр бас нэг төрлийн хог хаягдал болж нэмэгддэг.
-Хэрвээ дотооддоо түлшний шуудай үйлдвэрлэж эхэлбэл импортоор орж ирж байгаа шуудайнаас хямд байх уу?
-“Тавантолгой түлш” компанийн зүгээс Хятад улсаас түлшний шуудайгаа импортоор худалдан авч байгаа учраас нэг шуудайг хэдэн төгрөгийн өртгөөр авч байгаагаа нууцалж байна.
Өнгөрсөн 2020 оны тавдугаар сард нэг шуудайг 531 төгрөгөөр худалдан авч байгаа гэж байсан. Бидний тооцооллоор 900 юм уу, 1000 төгрөгөөр худалдан авч байгаа. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хөнгөлж, 940 төгрөг болгосон нь шуудайны өртөг гэж бодож байна.
Хэрвээ түлшний 25 килограмм шуудайг дотооддоо үйлдвэрлэвэл үүнээс хямд үнээр үйлдвэрлэх боломжгүй. Түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэснээр жил бүр гардаг 1500 тонн шуудайны хаягдал байхгүй болох юм. Өөрөөр хэлбэл хог хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг. Одоо Хятадын эдийн засгийг дэмжсэн бодлого л явж байна шүү дээ.
зочин 2021-01-07 124.158.77.41
материалыг нь аваад хийчих ждү байхгүй гэдэг арай юмаа заавал 25 кг савлах ямар шаардлагатай юм 50 савлаад цөөхөн л өхгүй юу хэмнэлт ер алгаа
Зочин 2021-01-07 66.181.161.99
Эхний удаад бэлэн шуудай авах нь буруу биш ээ хар ин одоо өөрсдөө уут хийх талаар санаачилга гаргах цаг болжээ ёстой нөгөө тэндэр мэндэрээ зарлавал УУТ хийчих пүүс компани гараад л ирнэ дээ Төр засгаас зөв бодлогоор дэмжвэл манайд юуч хийх чадвартай хувь хүн компани бий болсон байна шүү 6ийслэлийн засаг дарга тэргүүтэн бодно байгаа
Зочин 2021-01-07 202.55.188.104
Нэг дарга сайд нь өндөр үнээр шахаж л байгаа биз та нарыгаа бид мэднээ
Зочин 2021-01-07 66.181.161.74
Ийм амархан би ч оёж чадна. Мөнгө угаагч дарга хужаагаас авилга авч өөр хүнд зөвшөөрөхгүй өөртөө болон хужаад мөнгө угаадаг арай ихэдлээ. Жижиг үйлдвэр олон бна Хөгжүүлэх улс төрийг хармаар бна
Zochin 2021-01-07 66.181.161.111
bo oeiood ugii nadad zuvhun gaalin tatvaraac materailiin chuluuluud ugchih
Zochi 2021-01-07 66.181.161.111
ng muu nuurcnii shuudai oej chadhgui oron gj u bcn um ene olon oedlin uildver bj bhd arai doroi bn shuu zahailg uguud l bolloo sh de mayerailin gaalin tatvaraac chuluuluud l bolloo
Zochin 2021-01-07 66.181.161.111
ene shuudain materailin oruulaad ir hench oeno shuudai oej chadhgui hun gj bai huu
Шууд 2021-01-07 202.9.46.95
Хогны шуудай ч үйлдвэрлэж чадахгүй. ЖДҮ гээсээ ганц шуудайны үйлдвэрийн зээл өгчих
Зочин 2021-01-07 122.201.22.174
Чи мэдэх үү төв аймаг сэргэлэн сумын тавантолгой түлш нэг өдөрт 700 сая төгрөгний Газ хэргэлдэг шүү дээ тэр газыг хаанаас авдаг нь тодорхой юун шуудай муудай наа чинь зүгээр л тоглоом
Зочин 2021-01-07 66.181.161.46
ГАР ПО гээд 100кг-р анх савлаад зарж байсан. Тэр ГАР ПО гээд 100кг-аар нь зараад байвал жижиг уутны хэрэггүй болно ш дээ. Уг нь дахин ашиглаж болно доо. Оёдол нь сэтэрчихгээд байвал өмнөх оёдлоос 2см догуур оёж болно ш дээ. Сэтгэл байвал дахин хэрэглэж болно. 100 төгрөгөөр аваад байвал хүмүүс дэвхийтэл нь хураагаад өгнө ш дээ.
Зочид 2021-01-07 66.181.178.161
Шал балай ум хийдэг шал тэнэг хүмүүс байна хэлэх үг алга
Зочин 2021-01-07 66.181.178.204
Mask emnelegt umsdug gyalgar uglaash tulshnii uut geed mash ih hog hayagdal garch bna. Maskaa daavuugaar oyood umsuh, emnelegt gutaliig ni archuulaad oruulah, tulshnii uutiig tsaasaar hiih geh met baigal orchnii yaam yugaa ch hiihgui yumdaa.
zocin 2021-01-07 66.181.161.80
shuudainii amiig gurvan egneegeer oydog bolie
Gudar 2021-01-07 66.181.161.10
Shuudai avhad hurtel nuutsaldag bolj dee huvaaj gudarch bgaa mungu n neleen bh n dee
nbvhjvh 2021-01-07 202.9.40.149
oorsdoo setgevel boloxgui ym ch baixgui ee darga naiin mongo uux arga uul n neg ch gesen mongol xun ajiltai baival zugeer ym daaa
Баасансүрэн 2021-01-07 202.126.88.225
Зөвхөн УБ хотод долоон сарын дотор 4.2 тэрбум төгрөгийн 1500 тн шуудайг хог болгож хаядаг гэхээр арайл үрэлгэн эко биш юмаа. Сайжруулсан түлш тиймч их олзуурхаад байх эд биш. Огт утаа гаргадаггүй шаталт сайтай польш зууханд хэмжээ нь томдоод 4 хувааж жижиглэж хагалж түлдэг. Тэгээд ч илчлэг нь компюторынх нь заалтанд хүрдэггүй. Бид үнэнхүү дарамтанд зутруу өвөлждөг болсон. Шахмал түлшний дутагдалтай талуудыг нь сайжруулдаггүй л юм бол олон үйлдвэр барьж мөнгө битгий үрээсэй.
Зочин 2021-01-07 202.126.88.37
Hi.Chi yag uneng helsend bayarlalaa
зочин 2021-01-07 202.55.191.130
гурилын шуудайнаас юугаараа ялгарах юм бэ. ийм их будаг шунх түрхдэгийг ер ойлгодоггүй. баяжмалын уутны материалаар ядаж 50 кг -н шуудай хийж болох байлгүйдээ, тархиа ажиллуулалдаа олон хувилбар байгаа лбайхдаа
Зочин 2021-01-07 103.57.93.96
Арай үнэтэй шуудай байна. Савалгааг нь томруулах хэрэгтэй. Хэн нэгэн нь идэж уусан юм бишүү
Зочин 2021-01-07 64.119.26.248
Смб Хангай гэж компани 3.6 тэрбум төгрөгийн санал өгчээ … нөгөө ялсан компаниас 600 – н сая төгрөгийн бага санал өгөөд байхад л их үнийн дүнтэй н ялдаг монголын хээл хахууль дүүрсэн улс гэж энэ байна даа …600 – Н САЯ ТӨГРӨГ МАШ ИХ МӨНГӨ ШҮҮ …. ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД …. ТЭР ЯЛСАН КОМПАНИ ХЭНИЙ НУУЦ КОМПАНИ ВЭ ???? МЭДДЭГ ХҮН БИЧЭЭРЭЙ ХҮМҮҮСЭЭ … ТА МЭДДЭГ БОЛ ТЭРНИЙ ИЙМ ИЙМ ХАМААРАЛТАЙ ГЭЖ БИЧИЖ БАЙЖИЙЖ Л ЭНЭ ЗАВААН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ Н ЗОГСООЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО
ЗОЧИН 2021-01-07 192.82.71.106
ӨӨ ХӨӨРХИЙ ШУУДАЙГААЖ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМ УУ.ТОМ ТОМ ЛАНД УНАСАН ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ГАЗАР БОЛ МОНГОЛ ШҮҮ ДЭЭ.В
Зочин 2021-01-07 66.181.177.114
Zass yu geh shuudai 600 baidag yum barimjaarai shaagarai shuudain deer hurtel muno s***h yum
Ккк 2021-01-07 202.126.89.197
ПОРНО с**
Зочин 2021-01-07 192.82.76.240
Ene shuudaig dahij ashiglah heregtei. Butsaaj tushaawal 50tog n hyamd tvlshee awdag ch yum uu. Tomrood bdg yeronkhii said guai ydaj shuudaigaa dotooddoo hiilgedeg bolchihood bvlt vsreesei!!!! Hogiin hvn shulj amidarhaas oor yum meddeggvi nowshnuud…
Bold o 2021-01-07 125.181.188.116
Saijruulsan nuursiig toirson tomchuudiin bizness nuhee ertn ees uhaj beldej ehellee odoo shuudaan deer ni ashig gargah geed neg tom ni ajillad ehelle gesen ug …
Зочин 2021-01-07 66.181.161.81
Угаасаа утаагүй түлшны ирээдүй бүрхэг …Асар их зардал ,Хүрэлсүхийн хувийн асар их хүчин чармайлтын хүчээр л үлгэн салган явж байгаа …Хүрэлсүх унахад л цуг нурах биз …
Зочин 2021-01-07 192.82.76.240
mash ih tataas ogdog bh. yaj ch bodsoni nvvrsnees hyamdhan baina gj bhku, tgd yag heden hvn ami nasaaraa hohirsniig tas nuuj bn… Ene bol utaanii esrge shiidwel bish yum bn…
Зочин 2021-01-07 66.181.160.71
Үнсээ хийгээд хаяж бна. Гудамжаар үнс хийсэхгүй болж л бна. Ногоон уут үйлдвэрлээд тарааснаам дээр.
Хойд солонгос уу? Бүгдийг үйлдвэрлэдэг улс бхгүй
Зочин 2021-01-07 66.181.189.61
Шуудайг хаягдал цаас боловсруулан хийх аргыг тэр мундаг ШУА-ийн эрдэмтэд гэгчид нь хийчихэж чадахгүй юу? Хэрэв чадахгүй бол нэн хэрэггүй байгууллагыг татан буулгаад хэмнэсэн мөнгөөр нь шуудай Хятадаасаа зөөгөөд байхаас
МӨӨГИЙ 2021-01-07 202.137.144.192
ЮМ БОЛГОНЫ ШҮҮМЖЛЭХ ӨВЧИН ДАЙМЖИРХААРАА ШАРХАДАНД ХЭВТҮҮЛДЭГ, АЙЛ БҮР УУТАА ХУРААЖ ЭМХЭЛЖ ЦЭГЦЛЭЭД ЦОМХОН БОЛГООД ХАЯХ СЭТГЭЛ ЗҮРНИЙ АСУУДАЛ УЛСЫН ӨМНӨӨС АМЬДАРЧ УЛСЫН ӨМНӨӨС НШШРС ТҮЛЖ ӨГӨӨГҮЙ
Зочин 2021-01-07 202.126.88.48
Erguu Huuk
Зочин 2021-01-07 202.21.108.36
Бэлэн нүүрсээ уухаад дотооддоо борлуулахад хүртэл заавал нэг асуудал гарч ирж байдаг үнэн дампуу улс шүү. Тэрийгээ хурдан шийдээд явчиж болно доо, ядаж.
Zochin 2021-01-07 147.161.192.92
Шуудайгаа цаасаар хиймээр юм. Галаа асаахдаа хэрэглэчихнэ. Анхнаасаа сайн бодох хэрэгтэй байж.
Зочин 2021-01-07 192.82.70.91
шуудайг эргэлтэнд оруулмаар юм байна