Дизелийн түлшний импорт өсч, эрдэс бүтээгдэхүүнийх буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Дизелийн түлшний импорт өсч, эрдэс бүтээгдэхүүнийх буурчээ

Дизелийн түлшний импорт өсч, эрдэс бүтээгдэхүүнийх буурчээ

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ сарын 3-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд улсын нийт импорт 84.9 сая ам долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 13.1 сая ам доллар буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үеийнхтэй  харьцуулахад, хүнсний бүтээгдэхүүний импорт 1.8 сая ам.доллар буюу 17.6 хувиар, бусад барааны импорт 15.9 сая ам.доллар буюу 79.5 хувиар өссөн.

Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 4.3 сая ам.доллар буюу 19.9 хувь, автомашин, машин техникийн импорт 0.3 сая ам.доллар буюу 1.5 хувиар буурчээ. Тодруулбал, суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 934 ширхэг буюу 0.9 хувиар, ачааны автомашины тоо хэмжээ 18 ширхэг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэ харьцуулахад 7.9 тн буюу 0.5 хувиар өссөн бол автобензиний импорт 3.7 тн буюу 0.3 хувиар буурчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж