ЭМЯ: Ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл өндөр байна

ЭМЯ: Ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.01.06/ 18.00 цагт цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Д.НАРАНЗУЛ:

-Коронавирусийн халдвараар 20 доош насны залуучууд харьцангүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол 50-аас дээш насанд хүндээр өвчлөх байдал ажиглагдаж байна. Хүйсийн хувьд ялгаагүй ч ахимаг насны эрчүүд халдвар авах эрсдэл нь өндөр байна. Өвчний эхэн үед хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг  түгээмэл ажиглагдаж байгаа учраас иргэдэд дээрх шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлах мөн  119 шуурхай дугаарт хандаж зөвөлгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна.

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Б.УУГАНБАЯР:

-Өнгөрсөн сарын 30-ны өдөр УОК-ын шуурхай штаб шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан талаар мэдээлэл гарсан. Тухайн өдөр УОК-ын шуурхай штаб дотооддоо хурал зохион байгуулсан. Бид бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж улмаар хурлын төгсгөлд онцгой байгууллагын албаны зарим шагналаар УОК-ын шуурхай штабт бүтэн жил ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнасан. "Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал" гэсэн үг байдаг гэдгийг онцолмоор байна. Мөн УОК-ын шуурхай штабт ХӨСҮТ-өөс чиглэл өгсний дагуу өчигдөр оройн 18.00 цагаас эхлэн шөнийн 02.00 цаг хүртэл  халдварыг голомт гарсан "Ачтан" эмнэлэгтэй холбоотой хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг зохион байгууллаа.Мөн тусгаарлах байрнуудын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр  УОК-ын шуурхай штабт анхаарч ажиллаж байна. Өнөөдөр нэмж хоёр байрыг тусгаарлах зориулалтаар бэлтгэлээ. Холбогдох сургалтыг зохион байгуулж байна.

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, January 6, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж