Японы жүдочид цомхон бүрэлдэхүүнтэй мастерст зодоглоно

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Японы жүдочид цомхон бүрэлдэхүүнтэй мастерст зодоглоно

Японы жүдочид цомхон бүрэлдэхүүнтэй мастерст зодоглоно

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2021 оны анхны тэмцээн болох дэлхийн мастерс ирэх нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд одоогоор таван тивийн 70 орны 403 жүдочид зодоглохоор бүртгүүлжээ. Өнөөдөр /2021.01.06/ л гэхэд мастерст мэдүүлгээ ирүүлээгүй байсан Япон улсын жүдогийн шигшээ баг оролцоно гэдгээ мэдэгджээ. Гэхдээ цомхон бүрэлдэхүүнтэй Дохаг зорих аж.

Дохаг зорих Японы эрэгтэй жүдочид

  • -73 кг жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, мастерсийн гурван удаагийн аварга Соичи Хашимото,
  • -90 кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Шоичиро Мүкаи,
  • +100 кг жинд олимп, дэлхийн мөнгөн медальт, мастерсийн алтан медальт Хисаёоши Харасава,

Дохаг зорих Японы эмэгтэй жүдочид

  • -48 кг жинд дэлхийн хоёр удаагийн аварга, мастерсийн алтан медальт Фүна Тонаки
  • -52 кг жинд дэлхий, мастерсийн аварга Аи Шишимэ
  • -57 кг жинд дэлхий, мастерсийн аварга Цүкаса Ёшида
  • -63 кг жинд дэлхий, мастерсийн аварга Нами Набэкүра
  • -70 кг жинд Ёко Оно
  • -78 кг жинд дэлхийн аварга Шори Хамада

Японы олимпийн шигшээ багаас Фүна Тонаки, Цүкаса Ёшида, Шори Хамада, Шоичиро Мүкаи, Хисаёоши Харасава нар энэ удаагийн мастерст оролцоно.

Мөн IJF энэ онд зохион байгуулагдах тэмцээн уралдаануудын урьдчилсан төлөвлөгөөг танилцуулжээ. Нэгдүгээр сард дэлхийн мастерсаар өөр тэмцээн байхгүй бол ирэх хоёрдугаар сард дэлхийн чансааны 1000 оноо олгох Тел Авивын болон Ташкентын гранд сламууд зохион байгуулагдана. Үүнээс гадна Ази, Европ, Пан Америкийн нээлттэй тэмцээнүүд ирэх сард явагдах хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж