Дре тархины судасны цүлхэнээс болж эмнэлэгт хэвтжээ | News.MN

Дре тархины судасны цүлхэнээс болж эмнэлэгт хэвтжээ

Дре тархины судасны цүлхэнээс болж эмнэлэгт хэвтжээ

Дре тархины судасны цүлхэнээс болж эмнэлэгт хэвтжээ

Реппер Др.Дре энэ долоо хоногийн эхээр буюу нэгдүгээр сарын 4-нд тархины судасны цүлхэн буюу аневризм өвчнөөр эмнэлэгт хэвтжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 55 настай реппер өдгөө Лос Анжелесийн Чедарс Синай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байж магадгүй гэнэ.

Сайн мэдээ нь түүний биеийн байдал одоохондоо тогтвортой байгаа төдийгүй тэрбээр өчигдөр/2020.1.5/ өөрөө инстаграмаар дамжуулан гэр бүл, найзууддаа талархжээ. Тэрбээр “Надад санаа тавьж, сайн сайхныг ерөөсөн гэр бүл, найзууд, шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Би одоогоор сайн байна. Эмч нарын чадварлаг баг надад сайн анхаарал тавьж байгаа. Тиймээс би удахгүй эмнэлгээс гарч гэртээ харих болно. Чедарс эмнэлгийн гайхалтай мэргэжилтнүүдэд маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Эмч нар одоохондоо түүний өвчний шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа ч тодорхойлоход шаардлагатай хэд хэдэн шинжилгээг авч ажиллаж байгаа гэнэ. Тархины судасны цүлхэн гэдэг нь тархины судаснуудын хана тодорхой хэсэг газартаа нимгэрч, цусны даралт ихэсмэгц тухайн хэсэг шаар шиг товойн гарч ирэхийг нэрлэдэг өвчин аж. Энэ өвчин биеийн аль ч хэсгийн судсанд тохиолдож болох хэдий ч ихэвчлэн тархины судас болон хэвлийн судсанд үүсдэг гэнэ.

Тархины судасны цүлхэн хүндэрвэл судасны хананы нимгэн хэсгээр цус шүүрч, улмаар тархинд ноцтой хохирол учруулах аюултай аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.57

Dre meddeggui boomeruud

Avatar

ТЭНЭГ 2021-01-06 192.82.72.46

Дре гэж хэн ч юм бэ эмнэлэгт хэвтэх нь Монголд ямар ч хамаатай юм бэ тэнэг мэдээгээр зай бөглөж байх юм.

Avatar

Зочин 2021-01-06 193.128.205.126

Толгой нүцгэн яваад тархины судасаа нарийсгачихдаг монголчуудад нэмэртэй юм болов уу?

Avatar

Энхүүш 2021-01-06 64.119.26.204

Hip hop хөгжмийн урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг байсан хүндээ. Eminem-ийг мэддэг бол энэ хүнийг хэн бэ гэдгийг ойлгох байлгүй. Одоо хөгширч дуулахаа больсон ч хөгжмийн үйлдвэрлэл болон маш олон салбаруудад бизнес эрхэлдэг ихээхэн баян хүн.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.57

Tanai site iin zaig bugluud baina uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж