Номадсын сүлжээ ресторануудад тавтай морилно уу! | News.MN

Номадсын сүлжээ ресторануудад тавтай морилно уу!

Номадсын сүлжээ ресторануудад тавтай морилно уу!

БИД АЖИЛТНУУД БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХАД БЭЛЭН БОЛЛОО

Урт хугацааны хөл хорионы дараа бид зочдоо хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаж, арванхоёрдугаар сарын 14-ний өглөө 10.00 цагаас эхлэн зочдоо хүлээн авах болно.

"Номадс Хоспиталити" ХХК-ийн Эрүүл Ахуйч Ч.Янжиндулам:

“Хөл хорио тогтоох шийдвэр гарах нь тодорхой болсон арваннэгдүгээр сарын 10-ны өдөр бид Covid-19-ийн цар тахлын үед авч хэрэгжүүлэх алхмуудыг урьдчилан боловсруулж, мөрдөж ажилласны дагуу эрсдэлтэй нөхцөл байдал үүсэн, дор нь цаг алдалгүй  хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарч, ресторануудын бүх хүнсийг төв агуулах руугаа татан төвлөрүүлж, нэгдсэн стандарт горимын дагуу хадгалсан ба хандивын тодорхой төслүүдэд үйлчилгээ үзүүлсэн. Одоо бид 200 гаруй ханган нийлүүлэгчээс шинэхэн түүхий эд, бүтээгдэхүүнүүд захиалан хүлээн авч, бүх сүлжээ ресторандаа хүргүүлэн зочдодоо үйлчлэхэд бэлэн болоод байна.

“Удаан хугацаанд ажиллаагүй тул баг хамт олноороо их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн ариутгалын байгууллагаар бүх рестораны ариутгалыг хийлгэсэн. Өмнө нь бид 14 хоног тутамдаа ариутгалаа тогтмол хийж байсан. Бидэнтэй хамтран ажиллаж ариутгал, халдваргүйтгэлийг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэдэг “Оркин” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлж байна”, мөн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд чанартай, баталгаатай бодис нийлүүлж, удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа “ECOLAB”-ын хамт олондоо баярлалаа.

Бид зочиддоо аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлж, халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээг гуравдугаар сараас хэрэгжүүлж дадал болгосон ба зарим шинэ аргачлалуудыг олон улсын туршлагаас судлан хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Ажилтан бүр өглөө ажилдаа ирээд QR кодоо уншуулж, маршрутаа бүртгүүлэн, биеийн халуунаа хэмжүүлж, тандалтын асуулгад хариулж, хоолойгоо содын уусмалаар зайлдаг.

  1. Бүх ажилтан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явцад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж, баталгаажуулан хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж, гараа угааж, ариутгаснаар ажилдаа ордог. (Маск, малгай, бээлий, хувийн алчуур, ажлын дүрэмт хувцас)

  1. Үйлчлүүлэгч орж ирээд, гадуур хувцсаа өлгүүрт заавал өлгүүлнэ. Өлгүүрийн номер үйлчлүүлэгчид өгөхийн өмнө нүдэн дээр нь өлгүүрийн дугаарыг спирт шингээсэн салфеткаар арчиж халдваргүйжүүлнэ.
  2. Зочин бүрийн халууныг хэмжиж, тогтмол бүртгэл хөтөлж, гарыг нь ариутгуулна.

  1. Цахим бүртгэл, тооцоо, QR код уншуулах буюу хүрэлцэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх:

Бид үйлчилгээндээ ямар нэг биеттэй хүрэлцэх нөхцөлийг бууруулан ажиллаж байна. "Номадс"-ын сүлжээ ресторанууд цаасан, хавтастай менюнээс татгалзан, дижитал меню буюу QR кодоор утаснаасаа меню харан захиалгаа өгөх боломжтой болсон.

  1. Зочин хоорондын зай 2 метрээс багагүй байх нөхцөлийг бүрдүүлж суухыг хориглосон тэмдэглэгээ байрлуулсан ба үйлчилгээ бүрийн дараа ширээ, сандал болон хэрэгслүүдийг цэвэрлэж ариутган, ширээнүүд дээр “Би цэвэрхэн” гэсэн тэмдэглэгээ байрлуулсан ба ийм тэмдэглэгээтэй ширээг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

  1. Үйлчилгээний ширээ хооронд тусгаарлах зөөврийн хананууд байрлуулсан байх ба хоолоор үйлчлэхдээ тусгай таг таглан үйлчилнэ.

  1. Зочин бүрд хооллохдоо маскаа түр хийх ариутгасан уут өгнө. Хэрэглэсэн маскыг ууттай нь зочин авч явах, эсвэл хогийн саванд хийнэ. Мөн халбага хэрэгслийг ариутгагч машинаар ариутган, тусгай цэвэр уутанд хийж үйлчилнэ.

  1. Зочин тооцоо хийсний дараа картын машин, кассын машиныг ариутгалын бодисоор байнга ариутган хэвшсэн тул үргэлжлүүлэн энэ стандартаараа ажиллана.
  2. Гутлын гишгүүрийг 2 цаг тутам 0,03%-ийн уусмалаар халдваргүйжүүлдэг.
  3. Зочдын үйлчилгээний зааланд агаар дуслаар дамжих халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий агаар цэвэршүүлэгч “Дизар” төхөөрөмж байршуулсан ба энэхүү төхөөрөмж нь өрөө тасалгааны агаар дахь микроорганизм буюу бактер, вирус, хөгц мөөгөнцрийг 99,9 % устгах үйлчилгээтэй.

Бид холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагыг компанийн үйл ажиллагаанд нийцүүлж боловсруулсан шалгах хуудсаар тогтмол хяналт хийж ажилладаг бөгөөд дотоод хяналтыг улам сайжруулж, та бүхний аюулгүй байдлыг хангаж ажиллах болно.

Номадсын сүлжээний доорх ресторанууд арванхоёрдугаар сарын 14-нөөс нээгдэж, зочид үйчлүүлэгчдэдээ шинэ нөхцөлд үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна. Мөн бид үйлчлүүлэгчдийнхээ дархлааг дэмжих шим тэжээллэг хоол, зууш, халуун уух зүйлс болон 18 градус хүртэлх олон төрлийн уух зүйлүүдийг зочид та бүхэнд санал болгож байна.

САЛБАРУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж