Төв аймгийн Батсүмбэр сум руу Улаанбаатар хотоос баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна гэж тус сумын Онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Батсүмбэр сум нь Улаанбаатар хоттой хил залгаа оршдог бөгөөд нийслэл хотод covid-19-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь тус сумын хувьд эрсдэл өндөртэй бүс болоод байна гэж сумын онцгой комисс үзэж байна. Нийслэл хотоос тус сум руу Үдлэг багийн Харганы даваа, Халзан, Гүнтийн даваагаар баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна. Тиймээс хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгионохайрхан дүүргийн Онцгой комиссуудтай хамтран 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 30 минутын хугацаанд 4-5 автомашиныг илрүүлэн буцаажээ.
Баталгаат бус замаар зөвшөөрөлгүй зорчиж буй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13. 2-р хэсэгт зааснаар Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.
Зочин 2021-01-06 64.119.18.167
Цагдаагийн постоо Гүнтийн давааны цаана Партизаны тийшээ аваачихгүй бол тэгнэ шүү дээ. Гүнт орно гэж даваад л цаашаа явчихна. Сүүлийн үед Ар гүнтэд хулгай ихэссэн. Цаанаас Батсүмбэр чиглэлээс хулгайч нар ирж хулгайлдаг ч байж магадгүй. Баригдахгүй байгаа. Ер нь постоо цаашлуулаад, Партизан, Батсүмбэр чиглэлийн хөдөлгөөнийг хяналтдаа авах хэрэгтэй шүү дээ. Юу байхав, нэг пүүтк чирч аваачаад цахилгаанд холбоод л гүйцээ. Гүнтийнхэн бөх даргад хүсэлтээ гаргасан л гэсэн. Шийдэж чаддаггүй бололтой.
зочин 2021-01-06 192.82.67.18
Төр засаг, УОК өөрсдийн сул доройг харуулсан иймэрхүү мэдээ их цацах юм аа, хууль бус үйлдэл, зөрчилд хариуцлага тооцож таслан зогсоох чадваргүйгээ л зарлаад суугаад байх юм
Зочин 2021-01-06 64.119.19.163
Тэнэгүүдийг тусгаарлаад, машиныг нь хурааж нийтийн өмчид авах хэрэгтэй. Шийтгэл, торгууль нь багадаад нутгийн олон түмнээ, төрөл төрөгсөддөө халдвар түгээж а**х гэж мангартаж байдаг малнуудыг хашраах хэрэгтэй…Яасан олон усан тэнэгүүд Монголд байдаг юм бэ дээ? Хэлэх ч үг олдохгүй юм…
Зочин 2021-01-06 202.21.108.167
Хулгайн замаар 1 хүнийг 100.0 мянган төгрөгөөр тээвэрлэж, Цагдаагийн пост болгонд 100.0 мянган төгрөг өгөөд гөрч байгаа гэсэн. Тэгэхээр халдвар тархдаггүй юм байхаа. Тэгэхээр цагдаа нь ч мөнгөтэй, халтуурчид нь ч мөнгөтэй болж байгаа юм гэсэн…
mgl 2021-01-06 66.181.191.193
Erguu mongolchuudtai ingej zuuraldaj baisnaas zadgai hayaad tussan hunii 80-90% ni amid uldeed busad ni uheed duusval yasan yum be?
zochin 2021-01-06 66.181.176.100
torgoj chadakhguy bolokhoor l ard ardaasaa dawraad baygaa yum daa