Соёлын яамны 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд | News.MN

Соёлын яамны 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Соёлын яамны 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Соёлын яамны 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Дэлхий нийтэд covid-19 халдварын цар тахал дэгдэж нийгэм, эдийн засаг хүндэрсэн хэдий ч Соёлын яамнаас соёл, урлагийн салбарт сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийхээс гадна шинээр эхэлсэн их бүтээн байгуулалт, ололт амжилтын жил болж өнгөрлөө. 2020 онд Соёлын яам нь соёл, урлагийг хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн онцлох 20 ажлаа танилцуулж байна.


  • Шинээр эмхлэн байгуулагдсан яамны ажлын байрны нэр, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоог, нийт албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдүүлж, мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдыг томилон ажиллуулах нөхцөлийг бүрдүүллээ.

  • Харьяа болон орон нутгийн соёл урлагийн байгууллагын удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолт, жишиг загвар боловсруулснаар төрийн албаны чадахуйн зарчмын дагуу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэв.
  • Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын нэвтрүүлж буй “E-Mongolia” төслийн төрийн байгууллагуудын дотоод удирдлагын мэдээлэл солилцох боломж бүхий “ERP систем”-д нэгдлээ.
  • Хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэв.
  •  Соёл, урлагийн салбарт мөрдөх журам, стандартыг батлав
  • Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд соёлын салбарын зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрэх үр дүн, бүтээн байгуулалт, салбарын хөрөнгө оруулалт төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтийг боловсруулан тусгаж батлууллаа.

  • Орон нутгийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, санал, мэдээлэл солилцох зорилгоор “Цахим уулзалт”-ыг зохион байгуулж 21 аймгийн 600 гаруй соёл, урлагийн салбарын төлөөлөл оролцов.
  • Улсын хэмжээнд анх удаа соёл, урлагийн чиглэлээр “Цахим ертөнцөд соёл түгээе, Би хариуцлагатай иргэн” цувралыг өрнүүлж, сар хүрэхгүй хугацаанд 967 соёлын олон талт ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 6,851,039 хэрэглэгчдийн хүртээл болголоо.
  • “Соёлын цаг” соёл, урлагийн аян, “Цахим орчинд хөг нэмье” цахим фестиваль, “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” аян, “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулав.
  • Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу дүрслэх урлагийн шилдэг 2, хөгжмийн том хэлбэрийн шилдэг 1 уран бүтээлээр улсын санг баяжуулсан.
  • Ашиглах хугацаа 12-23 жилээр өнгөрсөн Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1 тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолыг батлуулав.

  • Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох, авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлсөн нь үр дүнгээ өгч, музейгээр зочлох хүүхэд залуусын тоо өмнөх үеэс дахин нэмэгдэв.
  • Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборт цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.

  • 2014 онд шав тавьсан ч барилгын ажил нь царцсан Соёлын өвийн үндэсний төвийн байрыг ашиглалтад оруулав.
  • Соёлын салбарын их бүтээн байгуулалт Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүннүгийн дурсгалуудыг түшиглэн байгуулах мэдээллийн төвийн санхүүжилтийг 2021 оны улсын төсөвт батлууллаа.

  • Үндэсний номын сангийн барилгын ажил 85 хувь, "Чингис хаан" хаадын язгууртны музейн барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

  • Монгол Улсын 2007 онд нэгдэн орсон “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын хэрэгжилтийн тайланг дэлхийн тайланд хүргүүлэв.
  • Соёлын салбарын харьяа нийт байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг эхлүүлээд байна.
  • Улсын хэмжээнд соёлын зориулалттай барилга, байгууламжийн судалгааг эхлүүллээ.

  • “Хүүхдийн төлөө фонд”-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав.

 

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 192.82.73.111

Соел ч яахав худал хоосон шахуу шоу Урлагыг яаж хегжуулэх вэ монголд урлаг маш хунд байдалд ороод байгааг энэ туухч ойлгохгуй л боловуу уран бутээлийн унэлгээ маш доогуур бг уранбутээлчдын нэр хунд байхгуй болоод удаж бн Дурслэх урлаг Утга зохиол Хегжмийн бутээлууд огт унэлэмж бхгуй бн

Avatar

ff 2021-01-06 66.181.177.149

haha hi hi lk fuck you

Avatar

ИРГЭН 2021-01-06 202.9.46.25

ЭНЭ АЖИЛЫГ СЯ ХИЙГЭЭГҮЙ. АЛЬ ЭРТНЭЭС МАН-ЫН ХИЙЖ ИРСЭН АЖИЛ. ИЙМ САЙДТАЙ ЯАМ ШОУДАХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ, ЧАДАХ Ч ҮГҮЙ.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.71.209

Монголын түүх, соёлын өвийг устган сүйрүүлэх яамны 2020 онд хэрэгжүүлсэн ажил гэсэн үү. Музей нурааж, архиваас түүхийн баримт зарсан, луйварчин худалч хулгайч сайд нартай Соёлын яам гэж байх уу. Зайлуулаач наад малнуудаа Хүүк ээ

Avatar

СЯ-ны сайл огцор 2021-01-06 64.119.16.237

СЯ хэрэгжүүлэх ёстой ажилаа амжуулсан биш үү. Түүхээ зарсан

Avatar

Зочин 2021-01-06 122.201.21.78

Нэг луйварын яам бий болж дээ.

Avatar

зочин 2021-01-06 66.181.176.82

хүүхдийн төлөө фонд яагаад Соёлын яаманд байх гэж.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.92

циркииг устгасанд баяр хүргэе ХҮРЭЛСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж