Нийслэлийн өмч эзэмшигч 756 байгууллагатай цахим зөвлөгөөн хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өмч эзэмшигч 756 байгууллагатай цахим зөвлөгөөн хийлээ

Нийслэлийн өмч эзэмшигч 756 байгууллагатай цахим зөвлөгөөн хийлээ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2021 оны нэгдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд нийслэл, дүүргийн өмчит, төсөвт байгууллагуудын удирдлагуудтай цахим зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр нийслэлийн өмчийн хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулах журам, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын өмчийн харилцаа, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, өдөр тутамд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж,  холбогдох зөвлөмж, чиглэл өгчээ.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа бүх нийтийн бэлэн байдал тогтоосон энэ цаг үед үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй боловсролын байгууллагууд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, өмч ашиглалтын зардлыг хамгийн бага түвшинд байлгах, хэмнэлтийн горимыг мөрдөн ажиллахыг чиглэл болгов. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын болон цагдаагийн байгууллага, төрийн захиргааны байгууллагууд өмч ашиглалтын талаарх шийдвэрүүдийг тухай бүрт нь цаг алдалгүй гаргуулж, худалдан авалтыг оновчтой, хурдан зохион байгуулж ажиллахыг даалгасан байна.

Цахим уулзалтад нийслэл, дүүргийн орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн газар хэлтэс, онцгой байдлын хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, нийслэл болон орон нутгийн өмчит нийт 756 байгууллагын удирдлага өмч хариуцсан албан тушаалтан болох 1003 хүний төлөөлөл хамрагдсан өргөн хүрээний уулзалт болсон байна.

А.СҮРЭН       

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж