Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ? | News.MN

Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Дэлхийн улс орнууд иргэнээ Covid-19 цар тахлаас аврахаар тэмцэж байгаа бол Монголд эмнэлгүүд нь голомт болж, эрүүл мэндийн салбараа аврах ажиллагаанд шилжлээ.

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ачтан клиник эмнэлэг халдварын голомтот бүс болсон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг тахлын хавьтагч болсон тул онцын шаардлагагүй тохиолдолд  эмнэлгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болов.

Ачтан клиник эмнэлэг цар тахлын шинэ голомт болсноор Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 11-ний 06.00 цагт тавигдах байсан хөл хорины хатуу дэглэм сулрах эсэх эргэлзээтэй болж ирлээ.

Учир нь Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн Ням гаригт “Хөл хорио үргэлжлэх долоо хоногийн хугацаанд шинэ голомт үүсч, нөхцөл байдал хүндрэхгүй бол нэгдүгээр сарын 11-ээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг нээнэ” гэдгээ мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдлээс ердөө хоёр хоногийн дараа шинэ голомт үүсэв.

Хамгийн ноцтой нь, Ачтан клиник эмнэлэг эмч, ажилтнуудаа нэгдүгээр сарын 3-нд түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад зургаан хүнээс Covid-19 халдвар илэрсэн атал Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв нэгдүгээр сарын 5-нд 11.00 цагийн мэдээлэл хийх үеэрээ энэ тухай ганц үг унагаагүй. Лабораторынх нь хүчин чадал хүрэлцэхгүйгээс тус эмнэлгийн эмч, ажилтнуудаас авсан PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байв уу, эсвэл мэдээллийг нууцлахыг оролдсон нь бүтэлгүйтэж, задрав уу. Эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгч нарыг нь тусгаарлах үйл ажиллагаа явагдаж, нөхцөл байдал тодорхой болсон атал Ачтан клиник эмнэлгийн эмч нь “Манайх арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, үйлчлүүлэгч аваагүй” гэж бодит байдлаас зөрүүтэй тайлбар хийж, эргэлзээнд оруулав.

Халдварт өвчнийг нуух нь аюултай тул хор хөнөөлөөс нь цаг алдалгүй иргэдээ аврахын тулд хэвлэлүүд өөрсдийн эх сурвалжаар дамжуулан олж авсан мэдээллээ 12.00 цагаас эхлэн цацав.

Харин гурван цаг орчмын дараа Эрүүл мэндийн яам Ачтан килиник эмнэлгийн эмч, ажилтан есөн хүнээс халдвар илэрсэн болохыг мэдэгдэж, арванхоёрдугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг хүссэн юм.

Гэвч Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн мэдээлэл бас л оньсого таалгав.

Учир нь, Ачтан клиник эмнэлгээс өчигдрийн есөн хүнийг оруулаад нийт 25 халдвар тээгч бүртгэгдэв үү, эсвэл  өчигдрийн есөн хүнийг оруулаад 16 юу гэдэг тодорхойгүй. Мөн нэгдүгээрт хавьтал, дам хавьтал нийт хэдэн хүнийг тусгаарласан, тус эмнэлгээр үйлчлүүлсэн байсан иргэд аль аймаг руу зорчсон тухай тодорхой ярьсангүй.

Хэвлэлийнхэн асуулт тавиад ч тодорхой  хариулт авч чадсангүй. Гэтэл дээрх эмнэлгээс үйлчилгээ авсан иргэд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймаг руу зорчиж очсон болох нь баталгаажаад байна.  Орон нутгийг зорьсон иргэний тоо цөөн ч халдвартайгаа мэдэхгүй явсан бол том аюул.

Хувийн эмнэлгээ чичлэх гэсэнгүй, төрийн өмчит эмнэлгүүдийн дааж явж чадахгүй байгаа ачаанаас үүрэлцэж, иргэддээ шуурхай үйлчилгээ үзүүлэн, өөрийн орон зайгаа эзэлсэн эмнэлэг бол  яах аргагүй Ачтан. Өвдсөн иргэд л эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас тус эмнэлгийнхэн үйлчлүүлэгчээсээ ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа эмч нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт очиж, өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг нь эрсдэлийг улам өндөрсгөж, халдварын хүрээг өргөтгөж байна.

Тодруулбал, төрийн өмчит эмнэлэгт харъяалалтай эмч нарын олонхи нь хувьдаа эмнэлэгтэй, эсвэл хувийн эмнэлэгт гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг. Хувийн эмнэлэгт ажилладаг эмч нь улсын эмнэлэгт очиж, өвчтөн үздэг нь цар тахал голомтлон гарч өндөр авч буй үед улам хүндрэл үүсгэж буй юм биш биз гэх болгоомжлолыг ч төрүүлж буй.

Хамгийн гол нь одоо мэдээллээ ил тод болго. Халдвар тээгчдийг, халдвар тээгчийн ойрын болоод дам хавьтал болсон иргэнийг овогтой, нэртэй нь зарла гээгүй. Мэдээллийг нууцалдаг энэ байдлаас болж, эрсдэл улам өндөр болж, хор хохирол нь томорч буйг хаа, хаанаа бодолцох учиртай.

Яагаад гэвэл мэдээллээ нууцалдаг, үйлчлүүлэгчийнхээ бүртгэлийг дутуу гаргадаг, хэт мөнгө хөөсөн нь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт дэгдсэн халдвар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Одоо тахлыг бүх нийтийн асуудал болгож хувиргахгүйн тулд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв цаг алдалгүй мэдээллээ олон нийтэд цац, оньсого таалгах хэрэггүй.

Харин иргэд сэтгэл зүйн бэлтгэлтэй, ухамсартай байж, төр засгаас гаргасан шийдвэрийг мөрдөж, аль болох богино хугацаанд тахлын голомт болсон эмнэлгүүдээ аврахад дэм болох шаардлага байна. Эмнэлгүүдээ цар тахлаас нь салгаж байж, хүн амдаа шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Одоогоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэчнээн эмч, сувилагч, ажилтан Covid1-19 халдвар авсан тухай албан ёсны мэдээлэл байхгүй ч 100 хол давсан тухай яригдах боллоо. Гэрийнхээ барааг дөрөв, таван сарын турш харалгүй, цар тахалтай тэмцэж байгаа эмч нараа халдварт өртүүлбэл, Covid-19-ийг давахад улам л хүндрэлтэй болно.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 1349 болсон бол 884 хүн эдгэрчээ.  Энэ бол яах аргагүй эмч, эмнэлгийн ажилтнуудын гавьяа. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 байгаа юм.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй нь сайн мэдээ.

Гэвч иргэн бүр хорионы дэглэмээ сахихгүй бол илүү л эрсдэлд орж, эрүүл мэндийн ч, эдийн засгийн ч хохирол томрох аюул байгааг эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд, мөн хэн ч халдвар авснаа мэдэхгүй явж байх тохиолдол бийг нийгэм дундаас алаг цоог илрэх болсон тохиолдлууд ч сануулсаар…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 202.9.47.17

энэ чинь агаар дуслаар халддаг та нар яаж ч бахиралдаж тэрийг огцруул энийг огцруул гээд нэмэргүй. ковидтойгоо хамтдаа л амьдарна. гүйцээ. хэнийг ч оруулахгүй хэнийг ч гаргахгүй байж л хяналтандаа оруулах байх. гэвч үүнтэй холбоотой сөрөг үр дүн нь хотын гадна иргэд эмнэлгийн тусламж, хоол хүнсгүй амь насаа алдах аюултай. бас гаргахгүй гэж муйхарлах нь бас сөрөг үр дүн дагуулна. Ковид бол бидний найз. хамтдаа ажиллаж амьдарцгаая.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.76.205

Тэгэж бодож байгаа бол арга бий огцорч таарна. Олиггүй хүмүүс төрд гарчээ.

Avatar

Зочин 2021-01-06 59.153.113.81

Hohichinee hohichin uursdiin chin songoson songolt

Avatar

зочин 2021-01-06 66.181.186.131

Агаарын бохирдол хэт их Мөн уул уурхай эрүүл мэндийн шаардлага хангахгүй хүний эрүүл мэндэд хэт хортой нөлөөллөөр үйлдвэржсэн биш бараг л гар аргаар олборлох байдлаар хөгжиж бгагаас уушгины өвчлөл маш өндөр болж эхэлсэн Иймд уушги судлалын үндэсний маш том төв байгуулах шаардлагатай Мөнгөнөөс нүдээ өгч хүмүүсээ өвчлүүлбэл олсон мөнгө нь хөгжилд биш өвчинд зарцуулагдах нь зайлшгүй

Avatar

Зочин 2021-01-06 66.181.186.131

Мөнгийг олох арга эрүүл мэндэд хоргүй байвал хөгжинө Эрүүл мэндэд хортой бол өвчинд зарцуулагдаад мөнгө дуусна

Avatar

зочин 2021-01-06 66.181.186.131

Өвчний хүндрэл гайгүй байсан нь тайвшрал авчирснаар дасан зохицож хэнэггүйтсэнээс халдвар тархалт нэмэгдэв үү Өвчний эхэнд эрүүл мэндийн байгууллага ингэж сөхөрвөл цаашдаа эмч хамгийн эхэнд тэг зогсвол өвчтөн нь яах болж бна Энэ өвчин гэлтгүй өөр бусад өвчтэй хүмүүст шаардлагатай зайлшгүй тохиолдол гарч одоо ч гэсэн өөр өвчний улмаас ХӨСҮТ д үзүүлэх шинжилгээ өгөх шаардлагатай олон хүн бж л таарна Уушги судлалын үндэсний төв яаралтай байгуулбал бусад эмнэлгүүдэд халдварын эрсдэл арай бага бх

Avatar

Зочин 2021-01-06 66.181.187.228

Сурагаар баталгаагүй мэдээлэлийг яааран мэдээлэх нь юунд ч хүргэж мэднэ . Нуулаа барилаа гэдэг утгагүй яриа бичлэгээ болж үз Зохих газар нь шалгаж тогтоосны дараа мэдээлэх нь зөв .Тэгээд ч удалгүй мэдээлсэн Эмнэлэгийнхэний мэдээлэх цаг үе нь машинтай микорфон барьж очоод мэдээ авахтай адилгүй .Юм болгоны буруутгах гэж ядах юм .Харин мэдээлсэнийхан дараа орхигдсон юм байвал тодорхуулаж мэдээлэх нь сэтгүүлчийн үүрэг .гэж иргэн би бодож байна ..

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.162

хамгийн наад зах нь эмнэлгийн үүдэнд ариутгах аппарат тавьж орсон хүн бүр ариутгадаг болмоор юм.Бөх Сумьяа өрөөнийхөө үүдэнд авч тавтсан шиг. УОК нь тушаал шийдвэрийнхээ хэрэгжилтийг бүрэн сайн хангахгүй байгаа учраас алдаа дутагдал их гарч байна. Цагдаа мэргэжлийн хяналт онцгойгийн албан хаагчдыг хууль сахиулах ажиллагаа нь нэг л биш учраас бөөн халдвар гарлаа. ЭМСайд гэдэг нөхөр энэ өвчний улмаас хүн нас барж магадгүй гэдгийг мэдсээр байж хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн юм шиг ТВ-ээр

Avatar

Зочин 2021-01-06 66.181.184.26

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НЬ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХГҮЙ ГЭЖ ТЭНЭГТСЭНИЙ ҮР ДҮН ЭНЭ ШҮҮ ДЭЭ. ХУВИЙНХАН ЗАРДЛАА Л ХЭМНЭХ ГЭСНЭЭС ТАХАЛ АЛДАЖ УЛСАД ХҮНДРЭЛ УЧРУУЛНА ГЭДГИЙГ УРЬДЧИЛАН ХАРЖ ЧАДААГҮЙ БОЛ ОДОО УХААРАН БҮХ ЭМНЭЛГЭЭ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР АДМЛХАН ХАНГАВАЛ ИНГЭЖ ЭРГҮҮТСЭН ТӨЛӨГ ШИГ ЭРГЭЖ ХУРГАЖ ОЛОН АЖИЛ БОЛОХГҮЙ. ӨВЧИНД ХУВЬ ХУВЬСГАЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ, САЙД ГУАЙ.

Avatar

Халдвараас хамгаалах журмаа өөрчлөөч 2021-01-06 122.201.22.34

Яаралтай хэрхэн хамгаалах стандартаа өөрчлөөчээ. Энэ өвчтнөөс хамгаалах арга буруу бхйна аа. Эмнэлэг бол яах аргагүй зааврын дагуу ариутгал хийдэг. Тэгэхээр хэрхэн хамгаалах талаар энэ хэдэн худ доктор гээд байгаа гарууд толгойгоо ажлуулаачээ . Худлаа ямарч судалгаагүй байна шүү дээ . Өвчин уур амьсгал , газар зүйн орчиноор маш их рамаарна шүү дээ

Avatar

Зочин 2021-01-06 59.153.113.81

Amaa hamhi teneg mal mini

Avatar

Үнэн овогт Монгол цус 2021-01-06 66.181.161.76

Ялзарсан худал улс төржсөн, хувийн эрх ашигаа, түрүүвчээ зузаалж араа найдвартай болгож авсан, ард түмнийг хууран мэхлэж кариар хөөн өөрсдийгөө улс төрч болгон ард түмний өмнө нэр төр олсон улс төрч нараа, энэ эх орон, болсон ард иргэд чинь, улс төрч та нарын өмнө хүчин мөхөсдөж байна, Жич орлогүй хүн хоолгүйл байж таарна биздээ

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.225

Голомт илрүүлж нэг хоёр дугаар хавьталуудыг олоод тусгаарлачихалаа гэж бие биенээ хуурахаа болъёо. Нэгэнт л хавьтал бүрийг олж тусгаарлаж чадахгүйгээс хойш өрх бүрээс нэг шинжилгээгээ авч голомтуудыг олшрохоос нь өмнө хумих хэрэгтэй бишүү..Дархан хотын туршлагаар явъяа.

Avatar

Сайд, дараа солио 2021-01-06 66.181.190.154

Эрүүл мэндийн арчаагүй, умхиагүй, шинэ сайд Мөнхсайхан, халдвартын олон жил болсон, юу ч хийдэггүй нэр муутай хуучин даргаа эртхэн сольж, ажлаа мэддэг, шуурхай удирдлагаар хангаж чадах, чадварлаг, туршлагтай хүнээ олоод ажиллуулах хэрэгтэй байна аа Ерөнхий сайдаа. Таны шийдвэр муутай, үлбэгэр байдлаас болоод энэ ард түмэн чинь удахгүй өвдөг дээрээ сөхрөн уналаа шүү. Маш яаралтай хөдөлмөөр байна.

Avatar

Зочин 2021-01-06 64.119.19.8

ШҮДНИЙ эмнэлэгүүдэд анхаарал хандуулаачээ. Хамгийн их эрсдэлд орох газар. Шууд хүний амны хөндийтэй харьцаж эмчилгээ хийдэг. 1 халдвартай хүн орж ирэхэд л дуусаа шүү. PCR шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүст үйлчлэх шаардлага тавимаар бна. Эндээс халдвар тархах магадлал тун өндөр шүү.

Avatar

Зочин 2021-01-06 31.13.191.26

Хүний мууд дурлагч өөрөө зовж үхээрэй

Avatar

Зочин 2021-01-06 66.181.177.236

hedu muudal yaduu bolosn geehd huni eleg uushig sharj ideeguil de. seheen dingeel shono odor ahmagui muuhai aimshig alaga uhel tahal yarial ene bayarmagnai gedeg hoshin shogiin pizdala.mini ah uhelt hoshin shog X TUZ buruutai. alban josoor ahinha amig nehjina. haahah a naad emnelgte tuhlaah uhejinuu geel yaraid eheldinma. oor hen hen ene uzeler emnelegt hun alaj baisan tuhai medeelel hudladaj abnaa dolor ugnu 10 minga shuu..

Avatar

Зочин 2021-01-06 66.181.177.236

uzeler anujin thai neg zalu uilaal yum yarial itgemergu aimshig yarisan. enige boliulal daa anujina.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.177.236

anujn chamd ene neg zaluu unaj uhtele durlasan yum u esbel zueler hamt aishigin mede unshij suusan geed odorjin uzeler manai house yarisan. en arhihcinga boliulal daa.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.177.236

emnelegt sehend ehbtej baihad huni muuhaiz erleg enereh setgelgui ugee rdoosh hiij gutaj doromjolod baisan daa ter neg ONON gedeg zaluu g*** jingere bas TOTOO budnima budjab geed a*******n adilhan amig amiar shdee. emnelgt hinig ingej setgel zui togloj tamlaj alj boldimnuu.

Avatar

Ар гэр 2021-01-06 64.119.24.14

Хавдар судлалын эмнэлэгээ ажиллуулаач ээ! Хорт хавдартай хүн үзүүлж ч чадахгүй үхлээ штээ!!!!

Avatar

Зочин1 2021-01-06 139.5.216.61

Баянзүрх дүүргийн иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлээд олон жил блжээ. Цаашид энэ дүүргийн иргэдэд үйлчлэх улсын эмнэлэг байгуулж өгөхөд төр засаг анхаарч арга хэмжээ авч өгнө үү

Avatar

Зочин 2021-01-06 203.91.115.51

Оном сангийн Наранбаатарыг урьж ажиллуул. Шинжлэх ухаанчаар хандахгүй цэвэрлэгч авгай шиг араас шүүрдэж хөөгөөд гүйцэхгүй гэдгийг улиг болтлоо хэлсэн дээ энэ залуу. Заавал болохоо байхаар одоо нэг юм сонсож байнаа. Яаралтай эрүүл мэндийн сайдаа огцруулж, шинэ хүнээр жинхэнэ шинжлэх ухаанчаар удирдах цаг ирсэн байна даа. Мулгуу сайд Нямхүү гэдэг эрүүл ахуйч хүнээ зайлуулахгүй бол Монгол улс сүйрэх нь тодорхой л болж байна.

Avatar

зочин 2021-01-06 202.21.117.98

Дэлхийн улс орнууд иргэнээ Covid-19 цар тахлаас аврахаар тэмцэж байгаа бол Монголд эмнэлгүүд нь голомт болж, эрүүл мэндийн салбараа аврах ажиллагаанд шилжлээ ч гэх шиг. Хорол гэж сэтгүүлчийн ёс зүйгүй тролл нийгмийн сэтгэл зүйг тандаа буруу тийш нь чиглүүлэх юмаа. Манайд битгий хэл үлгэрлээд байдаг Америкт, ер нь дэлхий нийтэд эмнэлэг голомт болж бна. Хичнээн хамгаалалтын дэглэм бариад,агаарын замын халдварыг тогтоож чадахгүй нөхцөл бий гээд байна шүү.

Avatar

Зочин 2021-01-06 203.91.115.51

Хоосон толгойтой их зантай эмч нар халдвар хамгааллын дэглэм огт сахидаггүй, заваан хүмүүс шүү дээ. Одоо бүр ч заваан болсон. Маскгүй өвчтөнүүдээ үзээд яваад байгаа нь гайхмаар амьтад шүү. Ийм байхад халдвар таралгүй яах вэ дээ.

Avatar

Зочин 2021-01-06 64.119.20.192

АЧИТИЙН ЭМЧ НАР ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ БГД-ИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖЭЭ.

Avatar

Зочин 2021-01-06 64.119.20.192

ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ СУВИЛАГЧ НАР БҮГД УЛСЫН ЭМНЭЛЭГТ ДАВХАР АЖИЛ ХИЙДЭГ. КОРОНА ЭМНЭЛГИЙН САЛБАРЫГ БҮХЭЛД НЬ ХАМАРСАН ГАМШИГ болсон байна яах уу???

Avatar

Зочин 2021-01-06 103.26.194.222

Эмч нараа Ухань руу явуулая. Энд урагшгүй албатуудаас болж өвчиллөө.

Avatar

Зочин 2021-01-06 122.201.21.57

Uhani yavna geed bsan garuudiig yavuulsan ochood sanarchihaad irehnee

Avatar

Галина 2021-01-06 66.181.188.231

Хайдар Судлалын Үндэсний Төв халдварыг хумьж чадсан тул хүмүүсийг хүлээн авч үзээд эхэлсэн бн.

Avatar

Зочин 2021-01-06 64.119.24.39

Амбасэлмаа гэж хөгшин мэдээллээ хийж чадахгүй болжээ: Энэ хүнийг солиоч ээ.

Avatar

Зочин 2021-01-06 103.212.118.56

Эмнэлгийн ажиллагаанд дутагдал зөрчил байгаа бол хэлж ярих нь зүйн хэрэг. Гэхдээ тэднийг учиргүй буруутгаж,өөрийн үүргээ хэрэгжүүлж,зовж тарчилж байгаа хүмүүст туслах гэж чадлаараа зүтгэж явахад нь учиргүй муулж, хилсээр гүтгэн, харааж зүхэж,хийсэн ажлыг нь харлуулж ардын дайсан мэт доромжилж болохгүй ..Хичнээн хамгаалалтын дэглэм бариад,агаарын замын халдварыг тогтоож чадахгүй нөхцөл бий гээд байна шүү.Бас нууц үедээ байгаа халдварыг ямар ч эмнэлэг илрүүлж чадахгүй.

Avatar

Зочин 2021-01-06 103.212.118.56

Хүмүүс Өөрөө ч мэдэхгүй амьсгалын замаар бусад олон хүнд халдварыг халдаагаад л явна. Эмч нар хүртэл ямар хүнтэй харьцаж байгаагаа ч мэдэхгүй. Эмнэлэгт ,агааржуулал хийх боломж,өвөл, манай нөхцөлд бараг үгүй гэх мэт олон зүйл байдгийг бид мэдэдгүй бололтой.Энэ халдвараар эмнэлгийн ажилтан өртөөгүй улс орон дэлхий дээр байхгүй гэнэ.Юмыг олон талаас нь бодож бодит зүйлд ойргуулж санал шүүмжлэлээ цацья Бид өөрсдөө л өөрсдийгөө хамгаалахыг илүү хичээх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-01-06 202.55.188.103

Хувийн шулаач эмнэлэгууд дампуурч л байг. Харин иргэддээ хунсний талон егч хунсийг нь бэлдуулж байгаад 1 сар 0 зогсолт хийвэл нам дарж чадна. Даанч коронагаар далимдуулж иддэг цавчдаг дарга нарт энэ нь ашиггуй учраас хийхгуй.

Avatar

Зочин 2021-01-06 202.21.108.138

2сар боллоо дорвитой юм хориод л нэмэгдээд л

Avatar

Жагаа 2021-01-06 66.181.161.105

л***р

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.3

Содбаатар Монголыг баллачихлаа даа. Өөрөө огцроод чаддаг хүнд нь ажлаа өг.

Avatar

Зочин 2021-01-06 122.201.24.8

l** min chi l balalsan baih. Eok iin troll uu

Avatar

Зочин 2021-01-06 212.95.5.3

Сүржигнээд байлгүй өглөө бүр бүх ажилтан эмч нараасаа шинжилгээ ав. Сөрөгүүд нь ажилла эерэг гарснууд нь харьж тусгаарлагд. Үлдсэнүүд нь дэглэмээ сайн бариад ажилла.

Avatar

Зочин 2021-01-06 103.26.194.222

14 хоногт илэрч байхаддаа 14 хоног тарааж байгаад тусгаарлагд гэсэн үг. 14 хоногт нь ЗГ ордонд ажиллуул

Avatar

Jrh 2021-01-06 98.204.176.20

Hunii biye 7 honog l usreed dald bn.yun 14 honog

Avatar

Зочин 2021-01-06 139.5.216.25

Нөгөө талдаа эмч нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт очиж, өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг нь эрсдэлийг улам өндөрсгөж, халдварын хүрээг өргөтгөж байна. ЯАААГ ҮНЭН

Avatar

Зочин 2021-01-06 64.119.27.25

ЭМЯ 11 цагийн мэдээллээ болиул, мэдээгээ зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичгээр өгчих хэрэгтэй, маск зүүсэн хэдэн эмгэн ярих юм нь олдохгүй өдөр болгон нэг юмаа нуршина, хэлдэг хэдхэн үгтэй үргэлжлүүлэн судалж байгаа, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэхээс өөр хэлэх үггүй, ингэх ямар шаардлага байна аа?

Avatar

УОК Содбаатар ЭМ-н сайд Мөнхсайхан нар огцор 2021-01-06 66.181.181.60

ОГЦОР

Avatar

Зочин 2021-01-06 122.201.24.8

Chi hun ogtsruuldag hen yum be ain

Avatar

иргзн 2021-01-06 202.179.26.88

манай ямар нэг Ажил хариуцаж байгаа Дарга удирлагууд, Улс төрчид, Цагдаа хууль хүчнийхэн гарцаагүй болсон Үйл явдлыг Ард иргэдээсээ Нууж хаадаг Худлаа мэдээлэл өгдөг байдал эцэстээ ийм байдалд хүргэж байгаа шүү дээ, Одоо Цар тахалыг нэгэнт Хяналтаасаа алдсан нь угаасаа ойлгомжтой Муу нуухаар Сөйн илчил гэж үг байдаг, одоо Нуугаад хэрэггүй ЗГ, УОК, ЭМЯ Ард иргэд дээ Үнэнийг хэлээд цаашдаа Яахаа шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-06 103.10.21.46

Эмнэлэг өөрөө ямар ч хамгаалалт дэглэм бариад агаар замын халдварыг барина гэж байхгүй. Сайн даа л ирсэн өвчтөнг халуунг нь үзнэ. Нууц үедээ яваа өвчтэн халуурахгүй. Амьсгалаад л гарна. Эмч ямар хүнтэй харьцаж байгаагаа мэдэхгүй. Жижиг өрөөнд өдөрт доод тал нь 20 хүн үзнэ. Агаржуулалт хийх боломж өвлийн улиралд монголд байхгүй. Зүгээр л өөрсдөө хамгаал. Хэн нэгэнг буруутгах хэрэггүй

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Одоо алийн болгон ухаан муутай эрсийг дарга болгож төр бариулж тоглуулах гэсэн юм бэ? юун түрүүн зг огцроч ерөнхий сайдыг өөрчлөх хэрэгтэй өөр зг байгуулахгүй бол улс орон сүйрлээ. бид хятадад биш коронад нь эзлэгдээд сүйрэх нь байна шүү. одоо хүн хэрээрээ тэмээ тэнгээрэй гэж хүрэлсэлэм хэмжээгээ мэдээд буучихаа.

Avatar

зочин 2021-01-06 192.82.67.210

саналаа МАНд зарчаад олон юм бүү х** ахиад л МАНын бааснууд гарч ирнэ

Avatar

Зочин 2021-01-06 202.55.188.82

Эмнэлэгт чинь өвчтэй хүн л очно тэгээд л эмч сувилагчидад нь өвчин тарааж байгаа биз дээ. Түүнээс бус эмч нар нь, эмнэлэг нь өвчин тараана гэж юу байхав. Эмнэлэг эрсдэлтэй орчин гэж 11 сар л ЭМЯ, ХӨСҮТ, УОК орлилоо. Иргэд заавар, зөвөлгөөг дагахгүй бол одоо яахсан билээ.

Avatar

Jdj 2021-01-06 98.204.176.20

Golomt geheer gaihaad bna shuu.virusiig hlorminii uusmalaar archihad uhne.archihgui 5 honohod l uhne.yun golomt yariad bnaa,usa d humuus gertee tusgaarlagdaad edgej bn.golomt gej yarihguil bn.

Avatar

Hssn 2021-01-06 139.5.217.235

Эмнэлэг аврах гэж яадаг юм бэ? Хүнээ, өвчтөнгүүдийг аврах ёстой юм биш үү ?

Avatar

Зочин 2021-01-06 202.21.96.134

Одоо бол угаасаа хавтгай ш тэй. Ойлгомжтой.

Avatar

Ард 2021-01-06 202.126.89.191

Ард түмэн минь эрүүл энх байх болтугай.

Avatar

Зочин 2021-01-06 64.119.21.169

Я.Содбаатар , Т.Мөнхсайхан гэдэг 2 Сайд маань хорт вирусийг алдчихлаа шүү дээ Одоо хөл хорио энэ тэрээ боль Эрүүл мэнд ч алга Эдийн засаг ч алга боллоо

Avatar

Эрүүл мэндийн саад Т.Мөнхсайхан 2021-01-06 89.187.190.150

Би хувийн компаниудаараа халдвар гарсан эмнэлэгүүдэд засвар оруулна. Өөрийнхөө мөнгөөр, гэхдээ сүүлд нь Сангийн яамаар асуудалгүй гаргуулаад авчихна. Мэдээж эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан бол олон хүнд халдаасан байж таарна. Тийм болохоор бас өөрийн мөнгөөр, хувийн компаниудаараа оношлуур худалдан авчирч ХӨСҮТ-д шахна. Шинжилгээг аль болох олон хүнд хийнэ. Дуусах юм бол дахиад худалдаж авч нахина. Зарим хүн үхэх байх, оношийг нь зөрүүлээд зарлачихна. 7 сараас өмнө ковидоор хүн үхэж болохгү

Avatar

Бод 2021-01-06 202.21.108.245

Эмнэлэгүүд тандалт шинжилгээг байнга хийдэг тул халдвар илэрч байгаа.! Харин бусад байгуулагууд тандалт илрүүлэлт хийдэггүй тул илэрэхгүй л байгаа болохоос нууц халдварууд байж л байгаа бод тунгаа эрэгцүүл ухаар.

Avatar

mgl 2021-01-06 66.181.191.193

kapitalism ruu alguur ue shattaigaar shiljsen bol boloh baij. odoo ihenhdee huvid ochihooroo l bolohoo baichih yum. manai bayachuud ch haramch gej jigteihen, ahiuhan avahaa bodohoos niigemdee uguh ni baga.

Avatar

харамсалтай 2021-01-06 64.119.16.138

Хувийн БЗД ийн эмнэлэг ОРЛОГОО нуудаг учраас ҮЙЛЧЛҮҮЛСЭН хүмүүсээ бүгдийг нь ИЛ бүртгэдэггүй нь ИХ ТОМ ГАЙ боллоо. ТАТВАР бага төлөхийн тулд ОРЛОГОО нуудаг юм байна. УЛСЫН ЭМНЭЛЭГ бол үйлчлүүлэгчээ нуух шаардлага байхгүй. ЯЛГАА байна. ОДООАЧЛАЛ эмнэлэг ч бас үйлчлүүлэгчийн жагсаалтаа БҮРЭН ИЛ болгохгүй байх магадлалтай.

Avatar

Зочин 2021-01-06 103.212.119.59

Эрүүл мэндийн салбар татвар төлдөггүй шд.. буруу юм бичиж бн

Avatar

zochin 2021-01-06 202.179.27.239

Medeeleliig dandaa nuudag ter YOK .

Avatar

би 2021-01-06 103.9.90.100

Ачтан эмнэлгийн тухай ЭМЯ-ны мэдээллийг та бүхэн сонссон биз дээ. Ариутгал халдваргүйтлээ хийгээд амарсан юм бна ч гэх шиг. Их л хамгаалж ярьсан даа. Эмнэлэг нь голомт болно гэдэг арай дэндүү биз дээ. Та нар Ачтан-д ороод үзээрэй. Яг дампуурах шахсан эмнэлэг бна лээ шүү. Бүх юм нь аймаар хууучраад хэцүү болсон, хоол нь маш муу. Ахмадуудыг хэвтүүлээд эрүүл мэндийн даатгалаас мөнгө авдаг юм бна лээ, тэгж л амиа зогоодог шинжтэй.

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.225

Элит гэж элийрээд байгаа юмшүү

Avatar

Зочин 2021-01-06 192.82.68.191

ACHTAN BISH ALURCHIN EMLEGUDE YAH GEJ BNA SAIDA

Avatar

Иргэн 2021-01-06 103.26.194.210

Хүмүүсээ, манайхтай адилхан нийт өвчлөгсөдийн тоо 1400 гаруй хүн бүх хугацаанд илэрсэн улс бол Вьетнам байдаг юм байна. Харин хүн амыг нь харьцуулаад үзэх бол Монгол 3.300.000 хүнтэй Вьетнам бол 96.000.000 хүн амтай юм байна. Тэгээд үзэхэд манайд бол тархалт дэндүү өндөр, хүн ам хяаарах аюул маш өндөр байгаа юм байна гэж бодлоо. Одоо энэ хөл хорио шаардлагагүй гээд байгаа хүмүүсийг ам өчгийг нь авах хэрэгтэй, араа даах уу, дараа нь өвдчхлөө гээд эмнэлэгт очиход ор байхгүй, апаарат байхгүй нам

Avatar

Зочин 2021-01-06 202.21.108.19

Хөл хорио сунгах шаардлаггүй. Зөвхөн эмнэлгүүд, эмч сувилагчдаасаа л халдвар хамгаалал шаард. Тэд л хаа хамаагүй эмнэлгүүдээр явж тархааж байна. ТЭГ зогсолт, өрх бүрээс нэг хүнийг шинжлэх энтэр мангар юм санаачлаад бгаа хүмүүсээ одоо март.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.67.64

90 оноос хойш олигтой шинэчлэгдээгүй хэдэн салбарын нэг. Хэдий болтол энэ улс ийм ялзарсан дампуу байх юм бэ

Avatar

иргэн 2021-01-06 202.21.109.48

Өөрөө улсын нэг эмнэлгээс цалин аваад …авгай нь эсвэл хүүхэд нь хувийн эмнэлэгтэй…. тэндээ хүн очиж үзүүлдэг….. Нүдний эмч нар …Тархины мэс заслын эмч нар байна шүүдээ. Ард зон бүгд мэдэж байгаа….Өвчнөөс өө айгаад хэлэхгүй байна…. Н.Баасанжав….Э.Санжаа… Баасанхүү. Г.М. Ачтан эмнэлэг чинь .. Ховдынхны эмнэлэг…. Пума Констракшингийн эмнэлэг…..Мухар…Нота гэх мэт бүгд л тэднийг удирдаж…үйл ажиллагаанд нь оролцдог .. мөнгө авдаг ..цалинждаг гэсэн шүү дээ…

Avatar

Зочин 2021-01-06 122.201.21.233

zuer ariurgaad humuusiig ni divaajins avaach

Avatar

иргэн 2021-01-06 192.82.72.191

Улсын эмнэлгийн эмч нар үдээс хойш өөрийн болон гэрээт хувийн эмнэлэгт давхар ажилладаг гэдэг үнэн ш дээ, өглөө үзүүлэхэд орой тэр эмнэлэгт очиж үргэлжлүүлэн оношлуул гэдэг, үүнийг ЭМЯ мэддэг боловч нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг нь нууц биш. Одоо давхар ажилладаг асуудлыг цэгцлэх цаг болсон шүү. Өвчтэй хүн чинь эмчийн харцыг яс гарьдсон нохой шиг дагуулан харж байдаг ш дээ, үгүй гэж хэлэх үү? Хүний зовлонгоор зарим нэгэн нь зоолж бна даа.

Avatar

Зочин 2021-01-06 103.57.94.93

Амар байсан бол бусад улс орнууд ингээд л дийлэхгүй болтлоо үхүүлээд байв гэж. Манайх байтугай л эрүүл мэндийн салбар хөгжсөн, мөнгөтэй улсууд зогсоож чадахгүй л байна

Avatar

Зочин 2021-01-06 103.26.194.222

Зогсоож яадаг юм дэлхийд х***а нар зөндөө.зөндөө. манай дарга нар хятад ахан дүүсээрээ тэтгүүлж төрд гараад х***а санааг хэрэгжүүлдэг. Одоо санаа нь гүйцэхэд хэдэн сар дутуу байна. х***а аргаараа торгоож байгаад нилээд олон хүнийг нэг зэрэг үхүүлэх санаатай. 7 сард бөөнөөрөө үхээд эхэлбэл санаа нь бүтжээ гэсэн үг. дээр нь төсвөөс өөрсдийгөө сайхан шагнаад бэлээ зузаалчихна. Одоо шууд тонгорч хаяад шоронд илгээж шороонд булж авая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж