"УНТЭ хувьчлагдаагүй, ташаа мэдээлэл тарсан байсан" | News.MN

"УНТЭ хувьчлагдаагүй, ташаа мэдээлэл тарсан байсан"

"УНТЭ хувьчлагдаагүй, ташаа мэдээлэл тарсан байсан"

"УНТЭ хувьчлагдаагүй, ташаа мэдээлэл тарсан байсан"

УНТЭ-ийг хувьчлагдсан гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажийгаас зарим зүйлийг тодрууллаа.


-УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл гараад байгаа, энэ талаар тодруулбал? 

-УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл олны дунд тархсан. Энэ бол худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. УНТЭ нь 100 хувь төрийн өмчит эмнэлэг хэвээрээ байгаа. Цаашид ч үйл ажиллагаа нь хэвийн явагдах болно. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний хувьд тодорхой өвчлөлийн шалтгаантай, төрөөс даах зохицуулалттай биш өөрөө төлбөрөө төлөх зохицуулалттай байсан юм.

-Иргэд ямар үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төлбөрийг төрөөс даах зохицуулалттай байдаг бэ?

-Иргэн эмнэлгийн  тусламж үйлчилгээ авсныхаа төлбөрийг өөрөө төлөхгүй байх дараах үндсэн хоёр зохицуулалтай. Нэгдүгээрт иргэн ЭМД-ын шимтгэл төлдөг байх. Хоёрдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ төлбөрийг төр даахад иргэнээс шалтгаалах нөхцөлүүд байна. Үүнд насанд хүрээгүй хүн, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эх барихын тусламж үйлчилгээ болон халдвар судлал, хавдар судлалын тусламж үйчилгээний үед тухайн хүний эмчилгээний зардлыг төр даахаар заасан байдаг.

-Тэгвэл ямар нөхцөлд иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад өөрөө төлбөрөө даах зохицуулалттай байдаг бэ? 

-Хэрэв дээрх нөхцөлд хамаарахгүй, мөн ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг өөрөө даах ёстой. Гэхдээ иргэн өөрөө ЭМД-ын шимтгэлээ төлдөг ч гэсэн зарим тал дээр төлбөрөө төлөх зохицуулалт бас байдаг. Энэ нь өөрийн бие мах боддоо санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд ЭМД болон төрөөс төлбөрийг даадаггүй. Өөрөөр хэлбэл иргэн архины хордлого, сэтгэц нөлөөт мансууруулах бодисын хордолт, донтолттой үед  өөрийн биедээ хохирол учруулсан тохиолдолд эмчилгээний төлбөрөө иргэн өөрөө гаргана гэсэн үг юм. 2020 онд УНТЭ-т  мянга орчим иргэн үйлчлүүлж архины хордлогын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээр бүх тохиолдлуудад иргэн өөрөө төлбөрөө даадаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн хар тамхи мансууруулах бодисын хордлогын улмаас зүрхний шигдээс болж ирсэн. Энэ тохиолдолд  иргэн тусламж үйлчилгээ авахдаа зардлаа өөрөө гаргасан. Энэ бол олон улсын туршлага.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Энэ тал дээр очерт байгаа өвчитнүүд нэгдэж тэмцэх хэрэгтэй удахгүй энэ тухай нийгэмд цочроо өгнө хэвлэлийн бага хурал хийнэ. Цогцосны донорын асуудал ййм хаалттай байж таарахгүй. Мэдээлэл бүрхэг байна гэдэг чинь нуух юм байна гэсэн үг. Хүн хууль бус юмыг л нуудаг биз дээ. Тэр донорын хуульдаа өөрчлөлт оруулж цогцосны донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн бол тэр тухайгаа өдрийн сонин дээр мэдээлдэг байх хэрэгтэй. Мөн очерт байгаа хүмүүс рүү мэйл бичдэг, нотолдог байх.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

АТГ УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах баг дээр хяналт тавих хэрэгтэй. Шаардлагтай бол гүйцэтгэх ажил явуул. Тэд эд эрхтний наймаа хийж байна. Цогцосны донор нэртэй эрхтний наймаа хийдэг болсон нь илт байна. Эрхтэн шийлжүүлэх дараалал очер нэртэй худлаа юм яриад л байж байдаг. Үнэн чанартаа шударга юм юу ч байхгүй. Мөнгөтэй нөлөөтэй хүмүүс хамгийн түрүүнд эд эрхтнээ солиулаад эрүүл болж байна. Мөнгөгүй амьдралын боломж тааруу танил талгүй нэг нь тэр очерт 5,10 жил болоод ч дуудахгүй байна.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Ингэж хардах үндэслэл байна. Тэр очерт ороод 10-д жил хүлээж байгаа хүнийг нэг ч удаа дуудаагүй хэрнээ. Олны танил нэр нөлөөтэй хүмүүсийг дөнгөж деализын аппаратанд ороод хагас жил ч бололгүй дуудаад эрхтэйн шилжүүлэх хагалгаанд оруулж байна. Очоод юу болж байгаа тухай асуухаар нарийн мэдээлэл өгдөггүй бараг улсын нууц мэтээр авирлана. Үнэхээр цогцосны донор дээр эд эрхтний наймаа хийгээгүй бол мэдээллээ ядаж тэр очерт байгаа хүмүүстээ ил тод болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Донор гараад хагалгаа хийсэн бол тэр мэдээллийг очерт байгаа хүмүүстээ ил тод хэлж байх хэрэгтэй. Тэд дүгээр бүлгийн цустай тийм хүн тэдэн жил хүлээж байгаад ийм ийм үзүүлэлтийг хангасан тул хагалгаанд орлоо гээд тодорхой байх хэрэгтэй. Түүнээс биш юу болоод байгаа нь бүрхэг ороод асуухаар нэг ихэмсэг зантай их зантай этгээд болоогүй байна гэхээс өөр юм хэлдэггүй байж болохгүй. Үүн дээр ЭМ шинэ сайд хяналт тавьж ил тод нээлттэй шинэ систем боловсруулахгүй бол наадах чинь мафижсан байна.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Уг жоохон сэтгэл гаргахад хэцүү юм байхгүй ажил. Эрүүл мэнд хувь хүний нууц гэхдээ шударга ёсны үүднээс бүгд итгэл найдвар тээгээд очерт байгаа өвчтнүүд хоорондоо эрүүл мэндийн мэдээллээ солилцохоо татгалзахгүй тухай гэрээ байгуулахад болчих асуудал. Тэгээд орлоо хэн нь орчив үнэхээр хамгийн өндөр нийцсэн нь мөн үү гээд үзчихэд болно. Дундаасаа хөндлөнгийн эксперт томилсон ч болохгүй юмгүй. Тэгэхгүй бол монгол шиг авлигажсан мафижсан улсад итгэх арга үндэслэл алга.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

Үүн дээр ингэж шинэ салхи оруулахгүй бол бараг наад цогцосны донор гэдэг юмаа хуулиар бүрмөсөн хориглох хэрэгтэй. Өөд болсон нэгнийхээ эд эрхтэнг бусдад буян болог нэг ч гэсэн хүн эрүүл болог нэг ч гэсэн хүний амь насыг аваръя гээд зөвшөөрч байхад УНТЭ-ийн хэдэн нөхдүүд юу хийгээд байгаа нь бүрхэг үнэхээр шударгаар сонгоод байгаа нь ч мэдэгдэхгүй эсхүл мөнгө хийгээд байгаа нь ч мэдэгдэхгүй бүрхэг байж болохгүй.

0 0
Avatar

Ахаа 2021-01-06 66.181.178.32

Эмнэлгүүд маш ачаалалгүй тайван байна лээ

Avatar

Иргэн 2021-01-06 119.40.98.177

Даатгалгүй бол өөрөө төлнө ш тээ. Улсынх хэвээрээ байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж