Кисэносато тэргүүлэгчийн эгнээнээс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Кисэносато тэргүүлэгчийн эгнээнээс хасагдлаа

10 даваатай башёг тэргүүлж байсан гурван бөхөөс озэки Гоэйдо, Кисэносато нар унаж, их аварга Хакүхо М.Даваажаргал давлаа

Озэки Кисэносато, Гоэйдо нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

 

Харү башёг их аварга Хакүхо, озэки Кисэносато, озэки Гоэйдо нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байсан.

Их аварга Хакүхо 11 даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 10 даваатай удаалж байна.

Тэгвэл өнөөдрийн барилдаанд Хакүхо Гоэйдог давж, Кисэносато Харүмафүжид уналаа. Ингэснээр башёг 11 даваа, нэг унаатайгаар их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, Гоэйдо нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Энэ өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна Какүрюүг, озэки Котошёогикү Аминишикиг давснаар найман даваатай болж, 50 хувийн амжилтаа хийлээ. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 7, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6 дахь даваагаа авлаа.

Харү башёг их аварга Хакүхо 11 даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 10 даваатай удаалж байна.

Оноолт: http://sumo.or.jp

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 8-4
Ёкозүна Какарюү М.Ананд 8-4
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-4
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-6
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 6-6
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 8-3 гэсэн амжилттай явна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж