Серхио Рамос, Месси нар ПСЖ-г гайхалтай баг болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Серхио Рамос, Месси нар ПСЖ-г гайхалтай баг болгоно гэв

Серхио Рамос, Месси нар ПСЖ-г гайхалтай баг болгоно гэв

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн ахлагч Серхио Рамос багтайгаа гэрээгээ сунгахаас татгалзжээ. Өдгөө 34 настай түүний багтайгаа байгуулсан гэрээ ирэх зун дуусгавар болох бөгөөд саяхан багийнх нь ерөнхийлөгч Флорентино Перез түүнд гурван жилийн шинэ гэрээ санал болгосон ч Серхио Рамос гарын үсэг зурах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн аж. Тэрбээр багийнхаа ерөнхийлөгчид хандан “Таны надад тавих ямар ч саналыг би хүлээн авахгүй. Одооноос эхлэн би бусад багуудын саналыг сонсох болно” хэмээжээ.

Серхио Рамосыг сүүлийн жилүүдэд Францын ПСЖ багтай холбож хэвлэл мэдээлэл, цахим орчинд шуурсан. Тэгвэл саяхан Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиног ахлах дасгалжуулагчаараа томилсон ПСЖ баг Серхио Рамос болон Лионель Месси нарыг багтаа элсүүлэх гэнэ. Энэ тухай Серхио Рамос “ПСЖ багийн зүгээс намайг болон Мессиг багтаа нэгтгэж хүчирхэг болно гэж ярьсан" хэмээн Перезт уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Реал Мадрид багийн зүгээс тавьсан шинэ гэрээний мөнгөн дүн нь Серхио Рамост таалагдаагүй гэв. Цар тахлын улмаас санхүүгийн багагүй хямралд орсон Реал Мадрид баг Серхио Рамост шинэ гэрээ санал болгохдоо одоогийн цалинг нь бууруулсан аж.

Реал Мадрид баг энэ өвлийн солилцоо наймааны цонхоор төвийн хамгаалагч авахаар хөөцөлдөж байгаа ба одоогоор тэд Байерн Мюнхен багийн Давид Алаба болон Вильярреал багийн Пау Торрес нартай нэр холбогдоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж