“Covid-19” шинжилгээнд 11 мянга гаруй иргэд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

“Covid-19” шинжилгээнд 11 мянга гаруй иргэд хамрагдлаа

“Covid-19” шинжилгээнд 11 мянга гаруй иргэд хамрагдлаа

2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.436 хүн хамрагдсан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 28 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 19 багт нийт 265 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 409.507 хүнийг шинжилгээнд хамруулснаас 337.893 хүнд PCR-ийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс covid-19 халдварын ойрын хавьтал 2620, дам хавьтал 20.809 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж