Махны үнэ нэмэгджээ | News.MN
Махны үнэ нэмэгджээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт тавьж буй. Тус газар өнөөдөр /2021.01.06/ нийт 19 зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт явуулжээ.

Махны үнэ: Өнөө өглөөний байдлаар Хүчит шонхор захад хонь, үхрийн мах 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.Тодруулбал, жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай мах өмнөх өдрийнхөөс 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1.7 тоноор буурч 28.9 тонн мах нийлүүлжээ.

Гурил будаа, хүнсний ногоо: Барс захад худалдаалж буй Алтан тариа гурилын бөөний үний хувьд

  • дээдийн дээд гурил 2000
  • дээд гурил 1250
  • 1-р зэрэг 1200
  • 2-р зэрэг 850 төгрөгийн үнэтэй байна.Мөн цагаан будаа кг нь 2100 төгрөгийн үнэтэй байна.

Шар будаа сортоос хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.Энэ нь дэлгүүрт борлуулж буй үнээс 200-300 төгрөгийн хямд үнэтэй байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдэд лууван кг нь 1200-1500, Монгол төмс 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500 төгрөгийн үнэтэй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний өсөлттэй холбоотой асуудлаар өнөөдөр 12:00 цагийн байдлаар хэрэглэгчийн мэдээллийн төвд 48 иргэний гомдол бүртгэгджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bor 2021-01-06 66.181.161.69

muu makhnu naimaachdug juramlaj chadakhgyi l baigaa yumdaa

Avatar

Na 2021-01-06 202.126.89.184

Zasgiin gazar sain ajillaj bain harin hunsnii buteegdehuun borluulah hudaldaa uilchilgeenii tseguud unee hamaagui dur zorgooroi nemj bain men uildverlegchid men adil baina shuu ,hereglechdiin toloo gazriinhan huuchin unend n oruulah heregtei

Avatar

Иргэн 2021-01-06 103.26.194.182

Угаасаа сүлжээ дэлгүүр, махны том компаниуд оруулж мах оруулж ирж ашиг олоод хувь хүн, иргэд болохгүй хориулчихаад бна. Хөдөөнөөс мах идэшээ авч чадаагүй хүмүүс хохирч, үнэ нь өсөж бгааг тоох амьтан алга даа. Корона тусаагүй бол үнэ өсөх, махгүй болох, орлого болох,өлсөж зэрэг ч хохь болж бна даа.

Avatar

Зочин 2021-01-06 139.5.217.245

odoo boltol idshee avchirch chadaagui l bna, oron nutagt ni tuhuuruud beldeed tavichihsan hotod oruulj irj chaddaggui ee, iim baihad mahnii une usulgui yahav dee, oron nutgaas chuluutei oruulah heregtei bna oo,

Avatar

Зочин 2021-01-06 122.201.22.193

Манайх мах, гурилаас бусад барааг гаднаас авдаг учраас ковид гарч импорт багассаны улмаас хүнсний гол нэрийн барааны хомсдолд орох вий дээ??? Намзасаг маань эрх биш мэдэж л байдаг байгаа даа???

Avatar

Зочин 2021-01-06 66.181.168.8

Хүнсний гол нэрийн бараа чинь мах гурил шдээ

Avatar

МАН vs Эдийн засаг, ард иргэд 2021-01-06 202.21.108.19

МАН асуудлаас нуугдаж зугтдаг, хорьж хаадаг мунаг муйхар ЗГ аа огцруулж асуудлыг ухаалгаар уян хатан шийддэг, ард иргэдэд хал байлгүй, гай болчихдоггүй ЕС олж энэ сүйрлээс гаргамаар байна. Хүрэлсүх ЕС болсон цагаас хойш бүтэн 4 жил , 2 засаг дамжуулан улс орны ЭЗ ийн эсрэг дайн хийлээ. Үр дүн нь олон мянган ААН үүд дампууран хаалгаа барьж, олон мянган Хятад иргэд нэн таатай нөхцөлд компаниудаа байгуулан ажилд орцгоожээ.

Avatar

Зочин 2021-01-06 124.158.86.96

хуцахаа больчих за чи х***а сайн яваа ажлыг нураах сонирхолтой байгааг ойлгож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж