Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт тавьж буй. Тус газар өнөөдөр /2021.01.06/ нийт 19 зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт явуулжээ.
Махны үнэ: Өнөө өглөөний байдлаар Хүчит шонхор захад хонь, үхрийн мах 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.Тодруулбал, жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай мах өмнөх өдрийнхөөс 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1.7 тоноор буурч 28.9 тонн мах нийлүүлжээ.
Гурил будаа, хүнсний ногоо: Барс захад худалдаалж буй Алтан тариа гурилын бөөний үний хувьд
- дээдийн дээд гурил 2000
- дээд гурил 1250
- 1-р зэрэг 1200
- 2-р зэрэг 850 төгрөгийн үнэтэй байна.Мөн цагаан будаа кг нь 2100 төгрөгийн үнэтэй байна.
Шар будаа сортоос хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.Энэ нь дэлгүүрт борлуулж буй үнээс 200-300 төгрөгийн хямд үнэтэй байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдэд лууван кг нь 1200-1500, Монгол төмс 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500 төгрөгийн үнэтэй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний өсөлттэй холбоотой асуудлаар өнөөдөр 12:00 цагийн байдлаар хэрэглэгчийн мэдээллийн төвд 48 иргэний гомдол бүртгэгджээ.
Б.ЦЭЦЭГ