“Виржиниагийн мисс" асан Барбара Гутри Лэй Covid-19-ийн хүндрэлийн улмаас нас барлаа гэж эмч нарыг мэдэгдсэний дараа тэрбээр дахин амьсгалж эхэлсэн байна. Зул сарын баярын өмнөхөн өдгөө 82 настай америк эмэгтэй сovid-19-өөр өвчилжээ. Тэрбээр хамгийн ойрын хөршөөсөө халдвар авсан хэмээн таамаглаж байгаа аж.
Лэй амьсгалж чадахгүйд хүрч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хэвтжээ. Сэхээн амьдруулах тасагт хэвтсэнээс хойш хоёр хоногийн дараа эмч нар түүнийг нас барсан гэж мэдэгдсэн байна. Лэйг нас барсан тухай эмгэнэлт мэдээг хамгийн түрүүнд түүний хүү Томд дуулгажээ. Тэрбээр хамгийн түрүүнд хойд аав Тонитойгоо холбоо барьж, улмаар бусад хамаатан садандаа утсаар мэдэгдсэн байна. Гэвч хэдхэн минутын дараа эмнэлгээс Томтой дахин холбогдож, ээжийнх нь судас цохилж эхэлсэн талаар дуулгажээ. Том “Энэ бол гайхамшиг” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: ABC 7
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ