Б.Баатархүү: Цагдаа биш сонсогчийн гар хайрагдсан

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Б.Баатархүү: Цагдаа биш сонсогчийн гар хайрагдсан

Б.Баатархүү: Цагдаа биш сонсогчийн гар хайрагдсан

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед цагдаа, эмч, онцгой байдлын албан хаагчид, Улсын онцгой комисс гээд бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаа олон хүн бий. Сүүлийн үед цагдаа нар хүйтэнд гар, хөл нь хайрагдаж байгаа талаарх мэдээлэл гараад байгаа ч Цагдаагийн ерөнхий газар болон ГССҮТ-өөс үгүйсгээд байгаа юм. Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн тайлбарлаж буйгаар хамгаалалтад гарч буй сонсогч нар хүн биш, ЦЕГ-т харьяалагддаг хүмүүс хүн бололтой. Тэрбээр "Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС-ийн сонсогчид хорио, цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж , хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 3-ны  өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан. Ес эхэлж хүйтний эрч нэмэгдэж байгаа ч эх орныхоо төлөө өргөсөн тангараг, өөрсдийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж хүн хүч  дутуу  энэ хүнд хэцүү цаг үед бидний ажилд тус  нэмэр болж байгаа сонсогчдодоо талархаж байна" гэсэн тайлбарыг өгчээ.

Угтаа бол хүн ардынхаа төлөө манаанд зогсч байгаа цагдаа, сонсогч аль аль нь адилхан бэлэн байдлын үед дайчлагдаж байгаа адилхан үүрэг гүйцэтгэгч нар. Гэтэл цагдаа биш сонсогч л хөлдөж, хайрагдсан гээд өөрсдийнхөө арьсыг хамгаалж байгаа ЦЕГ ичмээр юм. Сонсогчид сайн дураараа ажлаагүй, УОК, ЦЕГ-ын даргын захирамжаар ажиллаж байгаа юм шүү, Б.Баатархүү дарга аа. ЦЕГ-ын албаны нэр хүндээс илүү үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа сонсогч, хүн бүрийн эрүүл мэнд үнэтэй юм шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
39
БурууБуруу
35
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж