Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй | News.MN

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Монгол Улсын нүүрсний экспортын нийт дүн 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 28.5 сая тонн байсан нь Covid-19-ийн өмнөх төлөвлөгөөнд хүрээгүй ч цар тахлын дараах төлөвлөгөөнөөс давав. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын мөн үетэй харьцуулахад 72 хувиар буурсан дүн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Засгийн газар энэ онд уул уурхайн салбарын орлогыг анх удаа 3.4 их наяд төгрөгт хүргэж, 42 сая тонн нүүрс экспортлон, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Үүний тулд Гашуунсухайт боомтын болон Шивээхүрэнгийн тээврийн гарцыг нэмэх шаардлагатай байгаа билээ.

Covid-19-ийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын төлөвлөлт биелэх боломж бүрхэг. 2021 онд нүүрсний үнийн өсөлтөд нэг их найдалтгүй бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас нааш гадаад эдийн засгийн орчин нөхцөл сайжрахгүй, төсвийн орлого дутах учир маш хэмнэлттэй бодлого баримтлах хэрэгтэйг шинжээчид анхааруулсаар байгаа юм.

Монгол Улсын нүүрсний экспорт дотооддоо Covid-19 алдсан цагаас хойш эрс буурсан. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор шинэ оны өмнөхөн хамгийн ихдээ 375 автомашин, хамгийн багадаа 140 автомашинаар нүүрс экспортолсон байна. Шивээхүрэн боомтоор нүүрс гаргасан автомашины тоо нийт үзүүлэлтээр шинэ оны өмнөх долоо хоногоос 32 хувиар буурсан бол Ханги боомтынх 35 хувиар өсчээ.

Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Төрийн өмчит, логистикийн хоёр дахь том компани болох “XMXYG” корпорац Монгол, Индонез, ОХУ болон бусад орноос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. “SXCoal”-д мэдээлснээр, “E-Commodities Holdings” буюу хуучнаар “Winsway” нэртэй байсан компанитай хамтран Монгол дахь коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний бизнестээ зориулж хамтарсан хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр хойд хэсгээс өмнөд хэсэг рүү нүүрс тээвэрлэх үйлчилгээний хүчин чадал, нүүрсний нийлүүлэлт талд давуу талаа бэхжүүлнэ гэж үзжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хороо гаргасан мэдэгдэлдээ БНХАУ Монголоос авдаг коксын импортод ногдуулдаг татвараа 2021 онд хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгох гэж байгаа талаар дурджээ. Үүний үр дүнд хоёр орны хоорондын коксын худалдаа эрчимжинэ гэж үзсэн байна.

Урд хөрш Шаньси, Хэбэй, Шандон, Хэнан мужийн 4.3 метрийн коксын зуухуудыг хаах шийдвэр гаргасны улмаас тус улсын дотоодын коксын нийлүүлэлт эрчтэй багасчээ.

Жилийн статистикаас харвал БНХАУ Монголоос 2019 онд 142.6 мянган тонн кокс импортолсон нь тус улсын коксын импортын 27.3 хувийг бүрдүүлсэн байна. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн оны эхний 10 сард коксын нийлүүлэлт 6335 тонн болж буурчээ.

ОХУ НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ ЧАДЖЭЭ

Монголын зэс, нүүрсний гол өрсөлдөгч ОХУ юм. Монгол болон ОХУ-д нүүрсний хамгийн том зах зээлтэй хил залган оршдог давуу тал бий. Өнгөрсөн онд ОХУ зөвхөн Хятадад 55 сая тонн, Энэтхэг рүү 30 сая тонн нүүрс экспортлох, цаашлаад дэлхийн нүүрсний зах зээлийн 25 хувийг дангаар эзлэх зорилттой стратегийн баримт бичиг баталсан.

Оросын коксжих нүүрс маш бага хүхэртэй, өндөр чанартай учир Хятадын худалдан авагчдын сонирхлыг татдаг. Тус улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтэцдээ багагүй хөрөнгө хаяж, далайн боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Монгол Улс боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлаа ойрын хугацаанд нэмэгдүүлж чадахгүй бол Оросын нүүрсэнд боломж олгоно гэж “S&P Global Platts”-ын шинжээч анхааруулсан билээ.

ОХУ, Монгол Улсын  хооронд 2018  онд харилцан транзит хийх тарифын хөнгөлөлтиийн гэрээ байгуулагдсанаар ОХУ-ын зэс, нүүрс Монголоор дамжин Хятадад борлуулагдах боломжтой болсон. ОХУ 2023 оноос транзит тээврээ эхлүүлэх боломжтойгоо мэдэгджээ.

Хойд хөрш Элегаст коксжих нүүрсний ордоос 2025 оноос 15 сая тонн коксжих нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Зарим эх сурвалжид коксжих нүүрсний Элга ордыг эзэмшигч A-Prpoperty, Кузбассын “Колмар” групптэй хамтран 2023 оноос 30 сая тонн коксжих нүүрс баяжуулж, БНХАУ руу экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд өдгөө 4-5 сая тонн нүүрс Хятадад борлуулж байгааг мэдээлжээ. Энэ байдлаар Монголын Тавантолгойн зах зээлийг маш эрчимтэйгээр булаацалдах нь гарцаагүй юм.

Covid-19-ийн улмаас Монгол Улсын нүүрсний экспорт саарсан үед Австрали, Орос нүүрсний экспортоо Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр нэмэгдүүлсэн. Тухайлбал, Орос нүүрсний экспортоо 3 хувиар нэмэгдүүлж чаджээ. Хилээ хаасан эхний улиралд буюу Монголын нүүрсний экспорт тэг зогсолт хийх үед Оросын нүүрсний нийт экспорт тасралтгүй нэмэгджээ.

Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байгаа бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадсан байна. Тус улс 2024 он хүртэл дотоодын нүүрсний олборлолтоо жилд 448-530 сая тонн, 2035 он хүртэл жилд 485-668 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги боловсруулж, ойрын 15 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Шинэ стратегийн дагуу ОХУ-ын дотоодын нүүрсний хэрэглээ 2035 он гэхэд одоогийнхоос (196 сая тонн хүртэл) 12 гаруй хувиар өсөх бол дэлхийн экспортын зах зээл дээрх Оросын нүүрсний эзлэх хувь одоогийн 11 хувиас өсч, 25 хувь болно гэж тооцоолжээ. Оросын нүүрсний томоохон зах зээл нь Ази, Номхон далайн улсууд, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африк байх нь. Тус улсын Засгийн газар дотоодын томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн нүүрсний голлох хэрэглэгчдийг "онилж" буй юм.

ОХУ-ын "Колмар" групп жилийн 12 сая тоннын хүчин чадалтай, Инаглинский уурхайд түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Улмаар 2021 оноос Хятадад 15-18 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх Элга ордын төсөлд БНХАУ-тай хамтрахаар болсон билээ.

Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээ бий болгохыг зорьж байгаа аж. Уг орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй юм.

Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. Түүнчлэн баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ахмад уурхайчин 2021-01-06 202.9.46.73

Бид Тавантолгойн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх дэд бүтэц буюу төмөр зам, нүүрс угаах үйлдвэр болон олборлох хүч чадлыг нэмэгдүүлэх тухай, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын хамтарсан консерцум аль эсвэл хувьцаа гаргах замаар бий болгох тухай ярьсаар 20 жилийг үдсэн. Харин энэ хугацаанд орос улс ази номхон далайн бүс нутаг түүндээ Хятадыг онилсон стратегийн бодлогоороо Байгал-Амур , транссибирийн төмөр зам, далайн боомтуудыг хүч чадлыг нэмэгдүүлж, нүүрсний экспортоо 3,5 дахин нэм

Avatar

Зочин 2021-01-06 202.126.89.194

МАН нүүрс зөөхөөр төмөр зам тавьж байгаа. Энэ сонгуульд МАН-н хүнийг гаргаж байж төмөр замаа урагшлуулах юм шүү!

Avatar

Зочин 2021-01-06 66.181.190.239

энд нөгөө оростоо хайртай гарууд яагаад орж ирэхгүй байна аа. фэйсээр нэг орос вакцин шахуулах гэсэн троллууд, ардчиллыг үзэн яддаг, сохроор орос биднийг аврана гэдэг харанхуйчууд ,энэ сэдвээр нэг үгээ хэлмээр байна даа.Хайрт ах нараа хамгаалаач…

Avatar

Хохирогчид 2021-01-06 139.5.217.88

нүүрс гаргахыг тал бүрээр саад хийсээр байгаад 10 жил саатуулсаны үр дүнд монголын нүүрс үнс болох шивдээ одоо хорлон сүйтгэгч улам хүчирхэжиж дахин хорлохоор ерөнхийлөгч болохоор улайран талцуулж дарангуйлалаа тогтоохоор үзэж,түүнийг дэмжигч троллууд эх орончооор нь гайхан улайран зүтгэж байна.

Avatar

зочин 2021-01-06 192.82.67.210

МАН хүчээ нэгтгэж баына.

Avatar

Зочин 2021-01-06 192.82.67.248

Манайх хорлон сүйтгэгч ерөнхийлөгч Х.Баттулга, босоо Ганбаа тэргүүтэй олон эх оронч газар шороогоо хамгаалагчидынхаа ач буянаар ийм байдалд хүрч байна даа

Avatar

Зочин 2021-01-06 202.9.40.175

Эгийн гол дээр УЦС барьж болохгүй. Учир нь Эгийн гол чинь урсац нь багасч байгаа тэгээд цөөхөн сар л урсдаг . Урсац нь тасар ч мэднэ. Тийм болохоор ашиггүй юманд бөөн мөнгө зараад хэрэггүй

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.227

Putinii hulmasiig doloogch

Avatar

Baldan 2021-01-06 174.198.130.82

Oros ah nar mini ta nar bolj baival bid yaahav ugaasaa Tsedenbal darga mini Oros avgaitai baisan Oros tusalsan bid dahiad tuslahig chini hyleegeed l suuna

Avatar

Зочин 2021-01-06 139.5.216.233

ха ха. Бид бол машинаараа зөөе, орос ах нар төмөр замаараа зөө. Бид орос ах нараас түлшээ байнга авч байя, цахилгаан байнга авч байя. Путин ах бид нар руу харж инээвэл биний мөрөөдөл биелсэн гэсэн үг.

Avatar

Иргэн 2021-01-06 64.119.24.237

Оросын даалгавраар ТЗ-ыг гацаасан биз дээ

Avatar

УМ МА НИ БАД МЭ ХУМ 2021-01-06 103.212.118.160

Айлын хүүхдүүд ийм айхтар, гялс гэрээ товхинуулж аваад хөрш айлаа дотор нь шоглож байгаад өөрийн орлогоо олоод эхлэсэн байна шд. Улс орноо хорлоосон энэ их үйлийн үрээ яаж үүрч барагдуулна даа ЖОООНКУУ минь дээ

Avatar

Зочин 2021-01-06 192.82.76.12

Vr hvvhdvvded ni l tusnadaa!!!

Avatar

Зочин 2021-01-06 192.82.71.122

Яахавдээ! Монгголын нэг хүн ч гсэн Орос Улсын Баатар болж байхад Цол тэмдэгт дуртай бидэнд болоод явчихна!!!

Avatar

зочин 2021-01-06 192.82.67.18

Угаасаа тодорхой, манайхыг төмөр замын гацаан дээрээ хэрэлдэж суухад оросууд юу гэж зүгээр суугаад байх вэ дээ, угаасаа энэ хугацааг хожих гэж л өөрсдийн хүнээ манайд ерөнхийлөгч болгосон, тэр хүн нь ч хийх ёстой юм аа тун сайн хийлээ дээ

Avatar

Зочин 2021-01-06 202.9.40.138

Бүхэл бүтэн улсын бүтээн байгуулалтыг ганц боовон чихтэй түвд гаралтай нөхөр гацааж хорлон сүйтгэсэн гэхээр санаанд багтахгүй л байгаам даа ! Түвд гаралтай нөхөр ч бас ганцаараа байгаагүй, ардын намын олон өгөр өвгөчүүл цуг байж л бүхэл бүтэн улсын эдийн засгийг хорлосон нь ойлгомжтой ! 2010 оноос хойш яригдсан цахилгаан станцын бүтээн байгуулалтууд яг үүнтэй адилхан зурагаар явсан ! Үр дүнд нь Монгол улс хохирсоор, орлогоо алдсаар,,,, !

Avatar

МӨНХ 2021-01-06 192.82.72.46

Алддагаа аль хэзээний алдсан. Алдах замыг нь засаад өгсөн хүн нь тодорхой.2010 онд төмөр зам тавигдсан бол өдийд манай Монголын эдийн засаг сайхан л байх байлаа.Гацааж байгаад Оросын ордууд дэд бүтцээ шийдээд зах зээлийг эзлэх боломж олгосон шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-06 103.26.195.112

Машинаар зөөх нь 4 дахин илүү бүтээмжтэй байгаа шүү. Төмөр замын вагон 60 тн, Том машинууд 120 тн ыг зөөдөг учир Төмөр замаар хил хүртэл тасралтгүй вогон тавихад ч 2 дахин бага нүүрс ачигдсан байх болно. Төмөр зам нь хоёр эгнээ биш учраас галт тэрэг буцаж ирэхэд замаа чөлөөлөх тул бүтээмж нь дахиад 2 дахин багасна. Иймд төмөр зам ашиглалтад орлооч ихэнх нүүрсээ Машинаар зөөсөөр байх болно.

Avatar

Монгол хүн. 2021-01-06 103.10.21.47

Ёстой жинхэн бүлт үсэрч яаж ч худлаа ярихаасаа ичих юм алгаа чи бан.дааш юмаа. Тэгвэл төмөр зам барьж бөөн юм болж хөрөнгөө урсгаж байхаар Оросууд машинаар зөөх нь яасын? Воганоор нүүрс зөөхөд нэгэн зэрэг зэрэг хэдэн зуун тонн нүүрсийг машинист 2 туслахтайгаа зөөнө. Машинаар бол бөөн хэдэн зуун жолооч төдий тооны хүнд даацын машинтайгаа байгаль орчин сүйрүүлээд зөөнө. Чи ер нь яаж ч худлааг хөөргөөд бичхэд шууд мунхардаг тэн.эгүүд бол Монголчууд юмаа гэж Жанхуу эзэн шигээ итгэцэн хунхууз байнаа.

Avatar

хахаа 2021-01-06 103.212.118.160

БУУНЫ НЭГ НОХОЙ ТРОЛЛ НЬ Л БОЛОЛТОЙ ДОГ

Avatar

Zochin 2021-01-06 122.201.24.5

ОХУ НҮҮРСЭЭ НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМААР ЗӨӨЖ БАЙНА, МОНГОЛ УЛС НҮҮРСЭЭ МАШИНААР. ЗӨӨЖ БАЙНА. ХЭН ЯЛАХ НЬ УГААСАА ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2021-01-06 66.181.189.61

НААНА ЧИНЬ НЭГ ИХ ТӨЛВЛӨӨД БАЙХ ЗҮЙЛ УГААСАА БАЙХГҮЙ х*******н АЯЫГ ХАРААД ЖООХОН НҮҮРС АВНА ГЭВЭЛ ӨГНӨ АВАХГҮЙ БАЙВАЛ ХИЛ ДЭЭР 200 КМ ОЧЕРЛОНО. ТҮҮНЭЭС БИШ НЭГ ИХ БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ ЯРИАД ТӨЛВӨЛЖ ТООЦООЛООД БАЙХ Ч ЮМГҮЙ. БАС ГАВЯАТ НҮҮРСЧИН ТӨРҮҮЛЭЭД БАЙХ Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ГАНХУЯГ ЮУ ХИЙСЭН ЮМ ГО.МО ЦАРАЙЛЧААД ГЭЙ ШИЛ ЗҮҮЖ ХЭДЭН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ БУЛХАЙ ЛУЙВАР ХУЛГАЙНХАА ТАЛААР ЯРИХГҮЙ БАЙХЫГ ГЭРЭЭЛСЭН Л БАЙХ.

Avatar

boxman 2021-01-06 66.181.161.84

Эргүү сэтгэцийн гажигтай мал чинь сэдвээсээ гажсан, авгайчуудын хов чалчаад явчих юм. Наад тархиндаа жаахан боловсрол хий !

Avatar

zochin 2021-01-06 139.218.63.183

odoo baigaa eookiin achaar oros yallaa mongol yaduugara uldlee ene olon popuud jonkuugiin toiron hureelegch nar asa avraga hurtel uchiriin oilgoogui dundn guij yavsan odoo neg dugraach

Avatar

зочин 2021-01-06 66.181.161.35

Сайханбилэгийн засгийн үёд ТТ нүүрс эгийн голын Багануурын ЦС н ажил эхлээд явж байсан одоо оросын нүүрс дуусахыг хүлээж бгаа байх оо

Avatar

Зочин 2021-01-06 122.201.24.201

MONGOL YALLAAA . HA HA

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.142

Enhsaihan bish battulga mgliig horloson yum shu

Avatar

Зочин 2021-01-06 202.126.88.142

Orosiin gar hol yoronhiilogchiin suudlaa ogj shorond orvol taarna

Avatar

ЗОЧИН 2021-01-06 202.21.126.30

ОРОС УГААСАА БҮР 1910-ААД ОНООС ХОЙШ МОНГОЛЫГ ХЯТАД ОРОСЫН ХООРОНД ЖИЙРГЭВЧ, ХӨГЖИЛГҮЙ БУУРАЙ УЛС БАЙЛГАХ БОДЛОГО ЯВУУЛЖ ИРСЭН. ҮҮНЭЭС ГАРАХ ГАРЦ УУЛ УУРХАЙД ХЯТАД РУУ ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ ЭКСПОРТООС ОРОСООС ТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БАТТУЛГА СҮЙТГЭСЭН, ОЮУТОЛГОЙГ ОДОО БАС Л МАНАЙ АВИГАЧ УЛСТӨРЧИДТЭЙ НИЙЛЖ ЗОГСООХООР САНААРХАЖ ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ БОДДОГОО ЯВУУЛЖ БАЙНА. ТҮҮНИЙ ТАШУУР НЬ МАНАЙ ХҮН БОЛЧИХООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

Avatar

Зочине 2021-01-06 202.9.40.183

ОХУ НҮҮРСЭЭ ТӨМӨР ЗАМААР ЗӨӨЖ БАЙНА, МОНГОЛ УЛС НҮҮРСЭЭ МАШИНААР. ЗӨӨЖ БАЙНА. ХЭН ЯЛАХ НЬ УГААСАА ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ. ИЙМ АЖЛЫГ ХИЙСЭН ХҮН Л ТӨРИЙН ЭСРЭГ ШЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭГДЭХЭЭС М.ЭНХСАЙХАН ШИГ ХҮНИЙГ ИЙМ ЗААЛТААР АНХ ЯЛ ӨГСӨН НЬ ЕРДӨӨ Л ӨШ САНАСАН ХЭОЭГ БАЙЛАА

Avatar

Сэт 2021-01-06 202.126.90.96

Монгол ялна

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.81

Бүх юм ойлгомжтой ….. Ганц л юм ойлгомжгүй ……Энэ хүнийг Ерөнхийлөгчөөр нь байлгаад л байх уу?.
…….Цааш нэг минут ч байлгаж болохгүй гэж бодогдох юм !

Avatar

Зочин 2021-01-06 202.21.100.210

2014 онд баригдаад дуусах байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг танк орж ирнэ гэж айлгаад зогсоосон нөхрийг ард түмэн дэмжээд байвал яалтай билээ

Avatar

Зочин 2021-01-06 64.119.25.26

МОНГОЛ ЯЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-01-06 192.82.76.12

Kh kh kh

Avatar

zochin 2021-01-06 139.5.217.245

orosiin hurgeniig erunhiilugchuur songosondoo haramsaj suuhaas uur yahav, hamag altan ueiig ni duusgaj orosuudad nair tavij hugatsaa hojuulchihaad odoo lneg um zam tavih geed munginaj bgaa biz dee buten 10 jil alduulsan hunii hog shuu dee, dahiad songoh bailgui

Avatar

Зочин 2021-01-06 66.181.183.131

Женок ахиад олон хорлоно шуу.Болгомжил.

Avatar

Зочин 2021-01-06 122.201.22.193

Таван толгойгоос урагш тавих төмөр замыг оросын шахалтаар манайхан өөрсдөө гацаасан. Хэрэв тэгээгүй бол өдийд төмөр замаар урагшаа нүүрс урсаж байх байлаа!!! Гэтэл ОХУ манай төмөр замыг зогсоочихоод өөрөө Алс Дорнодоор Хятад руу коксжсон нүүрсийг өдөр шөнөгүй урсгаж байна!!! Монголд орох ёстой байсан асар том орлогыг оросууд ийнхүү булаажээ!!!!

Avatar

Үочине 2021-01-06 202.9.40.183

ХАРИУД НЬ БИД ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ БАРИХ ЮМ ШҮҮ !!!

Avatar

зочин 2021-01-06 66.181.161.35

яг зөв

Avatar

ххмммллл 2021-01-06 192.82.70.213

нөгөө го бадарч бямбасүрэн херо баатар гээд хөгийн новшнуудын ачаар манай нохой гэж цоллуулсан мояа омгийн толгойлогч жонхуугийн балаг тасрахгүй ээ үнэндээ бүгд оросын ноход байжээ

Avatar

Зочин 2021-01-06 202.21.108.2

Хятад ганцхан Монгол, Оросоос нүүрс авдаггүй. Бас хэдий хэмжээний нүүрс авахыг Хятадын тал мэддэг болохоос нийлүүлэгч улсууд мэдэхгүй. Австралийг хар, тэг зогсолт хэд хэдэн удаа хийж байсан. Шалтгаан нь Америктай нийлж Хятадад хориг тавьж байсан учраас тэр. Тиймээс манайх Хятадад хориг тавиагүй бол манайхаас нүүрс авахгүй байх, нүүрсний нийлүүлэлт буурах шалтгаан байхгүй. Иймэрхүү нийтлэл нэртэй оркуудын үгсийн цуглуулгад тархиа угаалгуулдагаа болих хэрэгтэй.

Avatar

Монгол 2021-01-06 192.82.73.254

Нүдэн дээр чинь ил байгаа юмыг хараад ойлгохгүй бол чи өөрөө тархиа угаалгажээ

Avatar

Зочин 2021-01-06 66.181.161.81

Гуцнаа … Хэн хямд хэлнэ түнээс л авна… Төмөр зам байсан бол бид хямд хэлж чадах байлаа ..Тэгсэн бол жинхнээсээ Монгол ялах байлаа .

Avatar

зочин 2021-01-06 66.181.161.35

чи муу оросын гөлөг чамайг чукча л гэнэ очоод хараарай өөрөа орк гэдгээ мэднэ ээ муу н**ш минь

Avatar

Иргэн 2021-01-06 124.158.85.117

Баттулгыг баривчлах хэрэгтэй. Монгол улсад хохирол учруулахыг завдсан гэж олон хүн шоронд оруулсан. Опоо Баттулгыг Монгол улсад хохирол учруулсан гэж шоронд суух болсон.

Avatar

Eknhsaikhaniig shorond hiij baigaa yum chin' 2021-01-06 23.92.142.182

Ene Battulga bol hangalttai l zuzaan havtast heregtei bolj baina daa

Avatar

Зочин 2021-01-06 139.5.219.62

Женко ахын буянаар Оросууд аль хэдийн нүүрсний зах зээлийн гол тоглогч болсон төдийгүй цаашид ч улам өсгөх магадлалтай.

Avatar

Хм 2021-01-06 202.179.24.9

Орос ах ялна

Avatar

Зочин 2021-01-06 122.201.21.106

оросын талыг баримтлагч сонгуульд ялвал монголын эдийн засаг нэг мөсөн нугаслуулна, 2021 оны сонгууль бол амьдрахуу? өлсөж үхэхүү гэсэн сонголттой сонгууль юм

Avatar

МАН vs Эдийн засаг, ард иргэд 2021-01-06 202.21.108.19

Банаг, үтрээний хөшөө, сумдын соёлын төвүүд, Ковидоор асар их хөрөнгө зувчуулж буй Хүрэлсүхийн ЗГ үүнийг ойлгох болов уу? Бүүр байгаа юм болов уу?

Avatar

hm 2021-01-06 66.181.179.247

Женкогийн дээлийг тайлуулвал цаанаас нь Путины зурагтай орос цамц гарч ирэх байхаа даа.

Avatar

Зочин 2021-01-06 202.21.108.19

Та андуурч байна, хөвөнтэй өмд гарч ирээд 4 жил болсон. Та мэдээгүй бололтой.

Avatar

zochin 2021-01-06 66.181.161.35

гоё хэллээ

Avatar

HAhaha 2021-01-06 23.92.142.182

Tsaadah chin' Tseejin biendee Putler, Bugsun biendee huvuntei umddtei baihoo

Avatar

zochin 2021-01-06 150.129.143.92

yukiin horlol shuudee

Avatar

Зочин 2021-01-06 202.21.107.113

Аль Алтанхуяг ын засгийн газрын үеэс л нүүрс борлуулалт будилаа биз дээ.

Avatar

Зочин 2021-01-06 66.181.180.147

Орос нийлүүлэлтээ яаж ч нэмэгдүүлсэн Хятад манай хэдэн тонн нүүрсийг шингээхдээ л шингээнэ.

Avatar

Монгол 2021-01-06 192.82.73.254

Муулж муулчихаад бас манай нүүрсийг авсаар л бн гээд горьдсоор л

Avatar

Зочин 2021-01-06 85.52.243.167

Mongol setgehgvi gej. Hen hyamd, hurdan, sain baraa ugnu. Ter l yaldag.

Avatar

PUTIN 2021-01-06 66.181.181.42

DON JENKO OXU- BAATAR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж