Худалдааны төвд залилан хийдэг этгээдийг барьжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Худалдааны төвд залилан хийдэг этгээдийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Худалдааны төвд залилан хийдэг этгээдийг барьжээ

Нэрээ янз бүрээр сольж, залилангийн гэмт хэрэг үйлддэг олон удаагийн үйлдэлтэй этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.  

Уг нь этгээд нь өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр хүмүүст танилцуулан, "Хүчит шонхор", "Бөмбөгөр", "Барс", "Нарантуул" олон улсын худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдээр явж "Их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач" гэж бусдыг залилдаг байна. 

Түүний жинхэнэ нэр болоод залилан хийсэн 19 удаагийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид тогтоогдоод байгаа аж. Иймд түүнд залилуулсан хүмүүс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-24 103.10.20.86

яг үнэн хүн болгон хараад болгоомжилно

m t i 2016-03-24 202.179.25.15

zalilan hiisen huniihee nuuriig n carcaj bailda